Ивээн тэтгэгч

Морьтой спорт нь автомашины компанийн Ивээн тэтгэх.

Ивээн тэтгэгч буюу Билэгжаргал (Cockjoy) нь (Спонсор. Sponsor). Латины spoondere – “даалгах, үүрэг болгох” гэсэн үгнээс гаралтай. Энэ нэр томъёо анх өөртөө ямар нэг алдаа мадаг, буруу зөрүү юмны төлөө хариуцлага хүлээхийг дааж авсан хүнийг буюу даагчийг илэрхийлж байжээ. Шашны хүрээнд хүүхдийн шашны боловсролын төлөө хариуцлага хүлээсэн загалмайлсан эцэг, эсвэл эхийг нэрлэдэг байв. Ажил хэргийн хүрээнд энэ нэр томъёог анх аливаа бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан радио тайлбарлагчид хөлс төлөх харилцаанд хэрэглэж эхэлжээ. Орчин үед ивээн тэтгэгч хэмээх ойлголтыг маш өргөн утгаар хэрэглэх болж, ямар нэгэн хөдөлгөөн, санаачлага, байгууллага, хувь хүнд санхүүгийн болон бусад төрлийн тус дэмжлэг үзүүлж буй хувь хүнээс эхлээд компани, пүүс, янз бүрийн сан, нийгэмлэгийн үйл ажиллагааг хэлдэг байна. Ялангуяа сонгуулийн кампанит ажлын үед ивээн тэтгэх үйл ажиллагаа өргөн хүрээнд өрнөдөг. Томоохон компани, байгууллага, хувь хүмүүс янз бүрийн арга хэмжээ болон сурталчилгааны материалуудыг сонин хэвлэлд нийтлэх, радио телевизээр нэвтрүүлэх, бие даасан сонин гаргах ажлыг ивээн тэтгэдэг. Сүүлийн үед урлагийн “одуудын” тайлан тоглолт, шоу цэнгээний үйл ажиллагааны мэдээллийн ивээн тэтгэгчээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ажиллах явдал өргөжиж байна. Ивээн тэтгэх үйл ажиллагааг нэг удаагийн, байнгын, урт хугацааны, тохиолдлын шинжтэй гэж ангилдаг. Тухайлбал, АНУ-д их, дээд сургуулиудыг янз бүрийн хувийн сангуудын тусламжтайгаар байнга санхүүжүүлэх явдал түгээмэл юм. Сүүлийн жилүүдэд манай оронд хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих, хамтран ажиллах явдал өргөжиж байгаа нь чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх, санхүүгийн чадавхийг сайжруулах, идэвх санаачлагыг дээшлүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна.

Stub icon

Энэ зар сурталчилгааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ сэтгэл судлалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ спортын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ телевизийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ эдийн засгийн шинжлэх ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Загвар:Chrono-stub

Stub icon

Энэ радиогийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.