Идэр гол
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Идэр гол буюу Идэрийн гол нь Хангайн нуруунаас эх авч, Хөвсгөл, Завхан аймгуудын нутгаар урсдаг. Голын урт 452 км бөгөөд 24,555 хавтгай дөрвөлжин км талбай эзэлнэ. Идэр голд 30 гаруй гол горхи цутгадгаас хамгийн том нь Чулуут гол юм.