Иен

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Иен
日本円 (Япон хэл)
Фүкүзава Юкичигийн хөрөг бүхий ¥10000-ийн мөнгөн дэвсгэрт Японы зоосон мөнгөнүүдийн нүүрэн тал
Фүкүзава Юкичигийн хөрөг бүхий ¥10000-ийн мөнгөн дэвсгэрт Японы зоосон мөнгөнүүдийн нүүрэн тал
ISO 4217 код JPY
Хэрэглэгч(ид) Япон Япон
Ханш уналт 0.4%
Эх сурвалж The Statistics Bureau and the Director-General for Policy Planning, 2008 оны 12 сарын тооцоо
Доод нэгж
1/100 сэн
1/1000 рин
Тэмдэглэгээ ¥
Зоос ¥1, ¥5, ¥10, ¥50, ¥100, ¥500
Цаасан дэвсгэрт ¥1000, ¥2000, ¥5000, ¥10000
Төв банк Японы төв банк
Вэбсайт www.boj.or.jp
Хэвлэлийн үйлдвэр Үндэсний хэвлэх товчоо
Вэбсайт www.npb.go.jp
Зоосны үйлдвэр Японы зоосны үйлдвэр
Вэбсайт www.mint.go.jp

Иен (япон. , えん) нь Японы мөнгөний нэгж юм. Япон хэлээр төгрөг, дугуй гэсэн утгыг илэрхийлдэг. Одоогийн япон хэлэнд эн гэж дуудагддаг ч анх бий болсон 1870-аад онд э үсгийг е-гээр дууддаг байсан, мөн англи, франц хэлэнд en гэж бичвэл өөрөөр дуудагдах зэрэг шалтгааны улмаас Yen гэж бичигдэх болсон аж.

Ерөнхий ойлголт[засварлах]

1871 оны 6 сарын 27-нд батлагдсан "Шинэ мөнгөний нэгжийн тухай" тогтоолын дагуу Япон улс иенийг албан ёсоор мөнгөн тэмдэгтээ болгон хэрэглэх болжээ. Тэр үед 圓 хэмээх ханзыг хэрэглэж байсан бөгөөд одоо ч зарим тохиолдолд хэрэглэх нь бий.

1 иен нь 100 сэн, 1 сэн нь 10 ринтэй тэнцүү ч 1953 онд задгай мөнгийг цэгцэлснээр амьдрал дээр хэрэглэгдэхээ больж, одоо зөвхөн үнэт цаас, валютын ханшийг илэрхийлэхэд л хэрэглэгдэж байна.

Иен нь өнөөдөр зөвхөн Япон улсад л албан ёсоор хэрэглэгддэг ч Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл хүртэл Японы эзэмшилд байсан Тайвань, Солонгост тус тусын иенийг хэрэглэж байв.

Гүйлгээнд буй иений зоос, дэвсгэртүүд[засварлах]

Иен нь зоосон хэлбэртэй 6 төрөл, цаасан дэвсгэрт хэлбэртэй 4 төрөл хэрэглэгдэж байна.

Зоос[засварлах]

  • 1 иен - Хөнгөн цагаанаар хийгдсэн, 20мм диаметртэй, 1г жинтэй. 1955 оноос хэрэглэж буй. Нүүрэн талд нь зулзаган модны дүрс, ар талд нь 1-н тоо болон үйлдвэрлэгдсэн он нь байдаг.
  • 5 иен - Шар зэсээр хийгдсэн, 22мм диамтертэй, 3.75г жинтэй. 1959 оноос хэрэглэж буй. Голдоо нүхтэй, нүүрэн талд нь цагаан будааны түрүү, усны мандал, 5-ын тооноос гадна нүхийг нь тойроод араа, ар талд нь улсын нэр, үйлдвэрлэгдсэн он нь бичигдсэн байдаг.
  • 10 иен - Хар тугалганы хольцтой хүрлээр хийгдсэн, 23.5мм диаметртэй, 4.5г жинтэй. 1959 оноос хэрэглэж буй. Нүүрэн талд нь Киото хотноо байрлах Бёодо-ин сүм, ар талд нь лаврын мод, 10-ын тоо, үйлдвэрлэгдсэн он нь байна.
  • 50 иен - Цагаан зэсээр хийгдсэн, 21мм диамтетртэй, 4г жинтэй. 1967 оноос хэрэглэж эхэлсэн. Голдоо нүхтэй, нүүрэн талд нь удвал цэцэг, ар талд нь 50-н тоо болон үйлдвэрлэгдсэн он нь байдаг.
  • 100 иен - Цагаан зэсээр хийгдсэн, 22.6мм диаметртэй, 4.8г жинтэй. 1967 оноос хэрэглэж эхэлсэн. Нүүрэн талд нь сакүра мод, ар талд нь 100-гийн тоо ба үйлдвэрлэгдсэн он нь дүрслэгдэнэ.
  • 500 иен - Никельдсэн шар зэсээр хийгдсэн, 26.5мм диамтертрэй, 7г жинтэй.2000 оноос хэрэглэж эхэлсэн. Нүүрэн талд нь зандан мод, ар талд нь саса мод (хулстай төстэй мод), тачибана мод (Япон нимбэгний мод), 500-гийн тоо, үйлдвэрлэгдсэн он нь байдаг.

Цаасан дэвсгэрт[засварлах]

Мөн үзэх[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Japanese yen