Илмари Салминен

Илмари Салминен
Эрэгтэйчүүдийн хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: ФинландФинланд Финланд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Илмари Р.Салминен
Төрсөн огноо 1902 оны 9 сарын 21
Төрсөн газар Финланд, Элимаки
Нас барсан огноо 1986 оны 1 сарын 5
Нас барсан газар Финланд, Коувола
 
Медалиуд
Зуны олимп
Алт Берлин 1936 10000м
Европын АШТ
Алт Турин 1934 10000м
Хүрэл Турин 1934 5000м
Алт Парис 1938 10000м

Илмари Р.Салминен (1902 оны 9 сарын 211986 оны 1 сарын 5) нь Финландын хөнгөн атлетикч, 1936 оны зуны олимпын 10000 метрийн гүйлтийн аварга юм.

Тэрээр 1930-аад оны холын зайн шилдэг гүйгчдийн нэг байсан бөгөөд 1934 онд Италийн Туринд зохиогдсон анхны Европын аварга шалгаруулах тэмцээнээс 10000 метрийн гүйлтийн төрөлд алт, 5000 метрийн гүйлтийн төрөлд хүрэл медаль авч олон улсын тэмцээний гараагаа эхэлжээ.

Берлинд зохиогдсон зуны олимпод эхлээд 5000 метрийн зайд хурд сорьж 6-р байр эзлэв. Дараагийн өдөр нь 10000 метрийн зайн гүйлтийн шигшээ уралдаан болоход нутаг нэгт Арво Аскола, Волмари Исо-Холло нараас дөнгөж 0.2 секундын урд барианд орж, алтан медаль хүртсэн байна.

1937 онд Салминен 10000 метрийн зайд 30:05.6 амжилт үзүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Түүнээс гадна 6 милийн зайн гүйлтэд дэлхийн дээд амжилт эзэмшиж байжээ. Мөн тэр 1938 оны Европын аварга шалгаруулах тэмцээний 10000 метрийн зайн гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэн бөгөөд дараагийн жил нь зодог тайлжээ.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]