Инамори Казүо

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Инамори Казүо (稲盛和夫、いなもり かずお, 1932 оны 1 сарын 30 - ) нь Японы бизнесмэн. Кёосэра, Дай-ни Дэндэн (Өдгөөгийн KDDI) корпорациудын үүсгэн байгуулагч.

Кагошима аймагт төрсөн. Нутагтаа дунд сургууль төгсөөд 1955 онд Кагошима их сургууль, технологийн факультетыг дүүргэсэн.

1959 онд 8 ажилтантайгаар Кёото серамикс (өдгөө Кёосэра) компанийг үүсгэн байгуулж, 10 жилийн дараа хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани болтол нь өргөжүүлжээ. Тус компани нь керамик эдлэлийн технологиороо дэлхийн тэргүүлэгч компани билээ. 1984 онд Дай-ни Дэндэн (DDI, өдгөө KDDI)-г байгуулсан нь өнөөдөр Японы гар утасны тэргүүлэгч компаниудын нэг болжээ.

1984 онд "Инамори сан"-г байгуулж, Кёото шагналыг бий болгосон. Мөн залуу бизнесмэнүүдэд зориулсан ашгийн төлөө бус "Инамори дугуйлан"-г үндэслэж, залуу үеийг сурган хүмүүжүүлж иржээ.

Түүний амьдралын философийг өгүүлсэн "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" ном нь 2006 онд ЭМОС клубийн орчуулгаар монгол хэлээр хэвлэгдэн гарсан юм.

Бүтээлүүд[засварлах]

  • "Инамори Казүогийн практик ухаан. Бизнес удирдлага ба нягтлан бодох" 『稲盛和夫の実学 経営と会計』日本経済新聞社、2000年、ISBN 978-4532190064
  • "Амьдрах арга. Хүний хувьд хамгийн чухал зүйл"『生き方 人間として一番大切なこと』サンマーク出版、2004年、ISBN 978-4763195432
  • "Амёб менежмент. Ажилтан болгон гол дүр"『アメーバ経営 ひとりひとりの社員が主役』日本経済新聞社、2006年、ISBN 978-4532312954
  • "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" ЭМОС клубийн орчуулга. Адмон хэвлэлийн үйлдвэр, 2006 он. ISBN–99929–0–057–1
    • Номын япон эх 『成功への情熱 - PASSION』PHP研究所、1996年、ISBN 978-4569550152

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоос[засварлах]

Инамори Казүогийн албан ёсны сайт, япон хэлээр