Ингушет

Ингушет
Улс Орос
Холбооны тойрог[1]
Эдийн засгийн бүс[2]
Хүн ам
  Тооцоо 
(2018)[3]
488,043
Цагийн бүсUTC+3 ([4])
OKTMO ID26000000
Албан ёсны хэлОрос хэл[5]

Бүгд Найрамдах Ингушет Улс (Орос: Республика Ингушетия, ингуш хэл: ГӀалгӀай Мохк)нь Оросын Холбооны Улсын Өмнөд Холбооны тойрогт багтах Бүгд Найрамдах Улс юм. Чечень, Умард Осети болон Гүрж улстай хиллэнэ. 99% ингуш ястан.

2024 оны байдлаар дэлхий даяар 1 сая гаруй ингуш байна. (хэл ойролцоо болхоос чечень болон ингуш нь 2 өөр хүмүүс гэдгийг анхаараарай.)

Түүх[засварлах | кодоор засварлах]

Оросууд ингуш ба чеченьчүүд нь угтаа нэг үндэстэн гэж буруу ойлгож байсан боловч Хаант Орос Улс Хойд Кавказыг эзлэхэд ноцтой эсэргүүцэл үзүүлсэн зүүн хэсгээр нь нутагладаг догшин 'Нохчи' хэмээх үндэстэнд чеченүүд гэж нэрлэж. Харин Оросод сайн дураараа элссэн баруун хэсгээр амьдардаг арай зөөлөн 'ГIалгIай' ястаныг ингуш гэж нэр өгжээ.

  • 1924 онд Ингушийн автономит муж байгуулагдсан.
  • 1934 онод Чеченийн автономит мужтай нэгдэж, Чечень-Ингушийн автономит муж болов.
  • 1936 онд Бүгд Найрамдах Автономит Чечень-Ингуш Улс болсон.
  • 1943-44 онд дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германы талд тусалсан хэмээх шалтгаанаар Иосиф Сталины шийдвэрээр чечень, ингуш зэрэг үндэстнүүдийг Дундад Ази, Сибирь лүү хүчээр нүүлгэн шилжүүлжээ.
  • 1946 онд Бүгд Найрамдах Автономит Чечень-Ингуш Улсыг татан буулгаж, газар нутгийг нь Бүгд Найрамдах Автономит Хойд Осет Улсад нийлүүлэв. Энэ нь хожим Хойд Осеттэй зөрчил үүсэх үндэс болжээ.
  • 1957 онд Бүгд Найрамдах Автономит Чечень-Ингуш Улсыг сэргээсэн боловч газар нутаг нь өмнөхөөсөө эрс багассан байна.
  • 1990 оны 11 сард Оросоос тусгаарласнаа зарласан боловч ингушууд Орост үлдэх саналтай байлаа.
  • 1991 рны 10 сард тус улсын ерөнхийлөгчийн сонгууль болоход ингушууд эсэргүүцсэн.
  • 1991 оны 11 сар. Сарын өмнө болсон, ингушуудын бойкотлосон сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Бүгд Найрамдах Чечень-Ингуш Улсын тусгаар тогтнолыг тунхаглахад, ингушууд бүх нийтийн санал асуулга зохион байгуулж, Бүгд Найрамдах Ингуш Улс болон Чечениэс салахаар шийдсэн.
  • 1991 оны 12 сард ОХУ-ын төв засгийн газар ба Чечень-Ингушийн засгийн газар БНИнгуш Улсыг хүлээн зөвшөөрөв.
  • 1992 оны 6 сард ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Ингуш Улс албан ёсоор байгуулагдсан бөгөөд ингэхдээ Хойд Осетоос газар нутаг таслан өгчээ.
  • 1992 оны 10 сард Бүгд Найрамдах Хойд Осет Улстай зэвсэгт мөргөлдөөн гарав.
  • 1996 оны 1 сард албан ёсны нэрээ Бүгд Найрамдах Ингуш Улсаас Бүгд Найрамдах Ингушет Улс болгож өөрчилсөн.
  • 1999 онд эхэлсэн Чеченийн дайны улмаас дүрвэгсэд тус улсын нутагт орж ирэн, дотоод байдал хурцадсан тул ОХУ-ын засгийн газар дотоодын цэргийн 2500 орчим хүнтэй арми илгээн, бие бүрэлдэхүүнээ 3 дахин ихэсгэсэн байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Ingushetia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Загвар:Cite Russian law
  2. Загвар:Cite Russian law
  3. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  4. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). 3 June 2011. Retrieved 19 January 2019.
  5. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  6. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Retrieved 29 August 2023.