Индонезийн ард түмэн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гоёж чимсэн олон ястны багачууд

Индонезийн 242 сая хүн нэгэн төрлийнх биш, харин 300 гаруй төрлийн ард түмэн юм.[1] Бүх хүн амыг 95%-ийг угаасаа Индонезийнх гэгдэх ард түмэн, 5%-ийг нь Хятад, Араб гэх мэт цагаач, гадаадын гэж хэлэгддэг ард түмэн эзэлнэ.[2]

Хүн амын олноор тэргүүлэх Индонезийн хүн амын 41%-тай тэнцэх 86 сая хүнт Жава үндэстэн гэж байдаг.[3] Түүний араас Сунда, Малай, Мадура, Батак гэх мэт хэдэн сая хүнтэй нь ч байдаг бол Калимантан арал, Папуа нутагт хэдхэн зуун хүнтэй овог отог ч бий.[3] Уугуул Индонезийнханы хэл яриа үндсэндээ Австронез хэлний язгуурт хамаардаг. Харин Папуад дээрхээс ялгаатай буюу Папуа төрлийнхөөр ярилцдаг ард түмэн олон. Нэг ястныг нөгөөхөөс нь шууд ялгах бас хэцүү. Өөр хоорондоо хутгалдан найралдсан соёл түүхээс шалтгаалаад Бантен ястан, Чиребон ястныг Жава үндэстэн гэх, Бадуй ястныг Сунда үндэстэнтэй адил гэх мэт үзэл ойлголт байдаг. Олон яс үндэстний холимог болцорсон Бетави ястан ч гэж бий. Ард түмэн нь Жава, Суматра гэх мэт өрнөд арлуудад харьцангуй нэгдэж томорсон нь үнэн бол Сулавеси, Шинэ Гвиней гэх мэт дорно зүгийн арлуудад үйрмэг тархай бутархай цөөн тооны байдаг нь бас үнэн.

Индонезэд гадаадаас ирсэн нь тодорхой Хятад, Араб, Индо (Индонезийн уугуул Европын эрлийз хурлийз өвөг дээдэстэй), Япон гэх мэт ард түмэн байна. Хятадууд XV зуунаас эхлэн ирсэн, XVIII-XIX зуунд бүр ихээр нүүдэллэн ирсэн байдаг. Ихэвчлэн хот газар амьдардаг. Одоо Индонезийн хүн амын 3.7% (7.7 сая)-ийг эзлэдэг. Араб хүмүүс бас олон тоотой байна. Бас л ихэвчлэн хот газар амьдардаг. Урьдын түүхэнд Араб худалдаачид Индонезэд Ислам шашныг түгээж дэлгэрүүлж байлаа.

2000 оны хүн амын тооллогийн дүнгээр доорх ард түмэн хүн амын олонхийг бүрдүүлж байна.

Ард түмэн Хүний тоо Эзлэх хувь Төвлөсөн нутаг
Жава үндэстэн 86.012 сая 41.7% Төв Жава, Дорно Жава, Иогякарта, Жакарта, Лампун
Сунда үндэстэн 31.765 сая 15.4% Өрнө Жава, Бантен, Жакарта, Лампун
Малай үндэстэн 8.789 сая 4.1% Суматрын дорнод эрэг (Умар Суматра, Риау, Риау арлуудын,
Жамби, Өмнө Суматра), Өрнө Калимантан
Хятад үндэстэн 7.776 сая 3.7% Жакарта, Өрнө Калимантан, Дорно Жава
Мадура ястан 6.807 сая 3.3% Мадура арал, Дорно Жава
Батак ястан 6.188 сая 3.0% Умар Суматра
Буги ястан 6.000 сая 2.9% Өмнө Сулавеси, Дорно Калимантан
Минанкабуа ястан 5.569 сая 2.7% Өрнө Суматра, Риау
Бетави ястан 5.157 сая 2.5% Жакарта, Бантен, Өрнө Жава
Араб угсаатан 5.000 сая 2.4% Жакарта, Өрнө Жава, Төв Жава
Банжар ястан 4.800 сая 2.3% Өмнө Калимантан, Дорно Калимантан
Бантен ястан 4.331 сая 2.1% Бантен, Өрнө Жава
Аче ястан 4.000 сая 1.9% Аче
Бали ястан 3.094 сая 1.5% Бали, Өрнө Тэнгара
Сасак ястан 3.000 сая 1.4% Өрнө Нуса Тэнгара
Макассар ястан 2.063 сая 1.0% Өмнө Сулавеси
Чиребон ястан 1.856 сая 0.9% Өрнө Жава, Төв Жава
Индонезийн уугуул ард түмний газрын зураг. Хятад, Араб гэх мэтэд хотод голчлон суудаг цагаач ард түмнийг зурагт дүрслээгүй.

Эх сурвалж[засварлах]

  1. Kuoni - Far East, A world of difference. Page 88. Published 1999 by Kuoni Travel & JPM Publications
  2. Pribumi. Encyclopedia of Modern Asia. Macmillan Reference USA. 2006-10-05-д хандсан.
  3. 3.0 3.1 (2003) Indonesia's Population: Ethnicity and Religion in a Changing Political Landscape. Institute of Southeast Asian Studies.