Ираклис Тессалоники (хөлбөмбөгийн баг)

Үндсэн өгүүлэл: Ираклис Тессалоники
Ираклис Тессалоники
Бүтэн нэрИраклис Тессалоники Хөлбөмбөгийн Баг
Хоч нэрImitheos (Хагас бурхад)
Gireos (Хөгшчүүл)
Байгуулагдсан1908 оны 11 сарын 29
Цэнгэлдэх хүрээлэнКафтанзоглио цэнгэлдэх хүрээлэн,
Грек, Тессалоники
(Багтаамж: 28,029)
ЕрөнхийлөгчГрек Иоаннис Такис
МенежерГрек Маринос Узунидис
ЛигГрекийн Супер лиг
2009-10Грекийн Супер лиг, 10-р байр
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл
Энэ улирал

Ираклис Тессалоники Хөлбөмбөгийн Баг (гре. ΠΑΕ Ηρακλής Θεσσαλονίκης) нь Грекийн Македон мужийн Тессалоники хотод байрлах Ираклис Тессалоники Гимнастикийн Багийн салбар хөлбөмбөгийн баг нь юм. Эртний Грекийн хүн-бурхан Хераклесийн (гре. Ηρακλής) нэрээр нэрлэгджээ. Тус баг нь Грекийн Супер лигт харьяалагддаг, Грекийн хөлбөмбөгийн хамгийн түүх намтар арвинтай баг билээ. Тессалоники хотынхоо анхны хөлбөмбөгийн баг болох Ираклис нь мөн Гректээ ч эртний багт тооцогдоно. Тессалоникигийн Хөлбөмбөгийн Холбоо (одоо тарсан) болон Грекийн Хөлбөмбөгийн Холбоог анх байгуулалцсан гишүүдийн нэг юм. Нэг улирлыг эс тооцвол Ираклис баг нь бүхий л түүхийнхээ турш Грекийн хөлбөмбөгийн тэргүүн зэрэглэлийн лигт өрсөлдсөөр иржээ. Ираклис баг 1976 онд Грекийн цом, 1985 онд Балканы цом хүртэж байв.

Ираклис хөлбөмбөгийн баг нь 1908 онд "Тессалоникигийн Осман Грекийн баг - Ираклис" (тэр үед Тессалоники хот Османы мэдэлд байсан) гэсэн нэртэйгээр байгуулагдсан, гэхдээ 1905 онд "Урлагийн найзууд" баг (1908 онд "Олимпиа"-тай нэгдсэн) анхныхаа хөлбөмбөгийн тоглолтыг хийж байсан нь уг багийн үндэс гэж үздэг.

Багийн уламжлалт өнгө нь Грекийн төрийн далбаатай ижил цагаан, хөх өнгө юм. Анх Тессалоникигийн зүүн төв хэсэгт, одоогийн Тессалоникигийн Аристотель Их Сургууль байрлаж буй газарт цэнгэлдэх хүрээлэн нь байсан бөгөөд засгийн газар их сургуулийн хотхонг өргөтгөхийн тулд газрыг нь худалдан авснаар 1960 онд хотын зүүн захад орших, төрийн мэдлийн Кафтанзоглио цэнгэлдэх хүрээлэн рүү нүүжээ. 2008 онд Ираклис баг өөрийн эзэмшлийн, зүүн Тессалоникид орших Микра хэмээх газарт өөрсдийн цэнгэлдэх хүрээлэнг барих төлөвлөгөө гаргасан.

Лиг дэх үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Грекийн лигт эзэлсэн байр[засварлах | кодоор засварлах]

1960-д он Байр 1970-д он Байр 1980-д он Байр 1990-д он Байр 2000-д он Байр 2010-д он Байр
1959-60 9 1969-70 6 1979-80 8* 1989-90 5 1999-00 6 2009-10 10
1960-61 8 1970-71 5 1980-81 - 1990-91 5 2000-01 5 2010-11
1961-62 9 1971-72 9 1981-82 6 1991-92 9 2001-02 6 2011-12
1962-63 6 1972-73 8 1982-83 8 1992-93 6 2002-03 7 2012-13
1963-64 12 1973-74 7 1983-84 3 1993-94 6 2003-04 8 2013-14
1964-65 11 1974-75 8 1984-85 5 1994-95 6 2004-05 7 2014-15
1965-66 12 1975-76 8 1985-86 4 1995-96 4 2005-06 4 2015-16
1966-67 9 1976-77 12 1986-87 6 1996-97 13 2006-07 13 2016-17
1967-68 13 1977-78 9 1987-88 6 1997-98 6 2007-08 10 2017-18
1968-69 11 1978-79 6 1988-89 4 1998-99 9 2008-09 10 2018-19

*Тайлбар: ПАОК багтай хийсэн, цомын төлөөх тоглолтыг тохиролцсон хэргээр дээд лигээс хасагдсан.

Шилдэг амжилт
Муу амжилт

Мэргэн буучид[засварлах | кодоор засварлах]

Нэр Гоол
Грек Димитрис Гесиос 74
Грек Данийл Пападупулос 64
Кипр Михалис Константину 63
Грек Фанис Тунтзиарис 62
Грек Вассилис Хатзипанагис 62

Олон тоглолтод оролцсон[засварлах | кодоор засварлах]

Нэр Тоглолт
Грек Данийл Пападупулос 419
Грек Макис Сентелидис 312
Грек Бамбис Ксантопулос 283
Грек Вассилис Хатзипанагис 281
Грек Захариас Халиабалиас 280

Европ[засварлах | кодоор засварлах]

Тоглолтууд[засварлах | кодоор засварлах]

Улирал Тэмцээн Тойрог Баг Өөрийн талбайд Айлын талбайд
1961–62 Хот хоорондын Фэйрс цом 2-р тойрог Югослав Нови Сад 2–1 1–9
1963–64 Хот хоорондын Фэйрс цом 1-р тойрог Испани Реал Сарагоса 0–3 1–6
1976–77 Цомтой багуудын цом 1-р тойрог Кипр АПОЭЛ 0–0 0–2
1989–90 УЕФА-гийн цом 1-р тойрог Швейцар Сион 1–0 0–2
1990–91 УЕФА-гийн цом 1-р тойрог Испани Валенси 0–0 0–2 (НЦ)
1995–96 Интертото цом Хэсгийн тоглолт
(12-р хэсэг)
Австри Форверц 0–3
Болгар Спартак Пловдив 0–0
Герман Айнтрахт Франкфурт 1–5
Литва Панерис Вильнюс 3–1
1996–97 УЕФА-гийн цом Урьдчилсан шат. 2-р тойрог Кипр АПОЭЛ 0–1 1–2
1997–98 Интертото цом Хэсгийн тоглолт
(12-р хэсэг)
Австри Рид 1–3
Гүрж Мерани Тбилиси 2–0
Орос Торпедо Москва 1–4
Мальта Флориана 1–0
1998–99 Интертото цом 2-р тойрог Румын Национал Бухарест 3–1 0–3
2000–01 УЕФА-гийн цом 1-р тойрог Франц Геюньон 1–0 0–0
2-р тойрог Герман Кайзерслаутерн 1–3 3–2
2002–03 УЕФА-гийн цом 1-р тойрог Кипр Анортосис 4–2 (а) 1–3
2006–07 УЕФА-гийн цом 1-р тойрог Польш Висла Краков 0–2 (НЦ) 1–0

УЕФА-гийн багуудын тэмцээнд оролцсон байдал[засварлах | кодоор засварлах]

2008 оны 2 сарын 22-ны байдлаар

Тэмцээн Тт Х Т Хд ОГ АГ
УЕФА Аваргуудын Лиг 0 0 0 0 0 0
УЕФА Цомтой багуудын цом 2 0 1 1 0 2
УЕФА-гийн цом 14 5 2 7 13 19
Хот хоорондын Фэйрс цом 4 1 0 3 4 19
УЕФА Интертото цом 12 4 2 6 14 23
Нийт 32 10 5 17 31 63

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Албан ёсны сайт

Хэвлэл

Мэдээлэл