Иран-Иракийн дайн

Иран-Иракийн дайн
Персийн булангийн нэгдүгээр дайн

Огноо 1980 оны 9 сарын 22 — 1988 оны 8 сарын 20 хүртэл
Байрлал Иран-Иракийн хилийн бүс нутаг
Үр дүн Дайны гал зогсоосон (status quo ante bellum)
Зөрчилдөгч талууд

Ирак 1963Ирак Ирак
Ираны ард түмний моджахедин байгууллага
Дэмжсэн:
ЕгипетЕгипет Египет (15.000 зэвсэгт хүчний зөвлөх болон сургагчаар)[1]

Иран Иран

Удирдагч

Саддам Хусейн

Абольхасан Банисадр
Али Хаменеи
Али Акбар Хашеми Рафсанжани

Хохирол

105.000 — 375.000
хүн амь үрэгдсэн

262.000 — 500.000
хүн амь үрэгдсэн

Иран-Иракийн дайн -1980 оны 9 сарын 22 - Tehran

Иран-Иракийн да


йн 1980-1988 онд үргэлжилсэн.

Урьдач нөхцөл[засварлах | кодоор засварлах]

1979 онд Иранд Исламын хувьсгалаар Аяатолла Рухоллах Хомейни засгийн эрхэнд гарч, Исламын ЗГ-ийг байгуулсан. Энэ үед Иракийн ерөнхийлөгч Саддам Хусейн Иран руу довтлохыг санаархаж эхлэв. Ирак Иран руу довтлох хэд хэдэн бодит шалтгаан байсан юм.

  1. 1975 оны хилээ сэргээх
  2. Ираны Кузестан болон бусад нефтиэр баялаг мужуудыг эзлэн авах
  3. А.Хомейнийн засгийн газрыг түлхэн унагаах
  4. Иранд лалын шашны шийтийн урсгалыг хатуу баримталдаг дэглэм тогтсон бегеед иракчууды 60% нь шийтийн урсгалыг шүтдэг нь Саддам Хусейныг айлгаж байсан зэрэг болно.

Өрнөл[засварлах | кодоор засварлах]

1980 оны 9-р сард Иракийн цэрэг Иран руу довтолсноор уг дайн эхлэв. Иракийн цэрэг эхэн vед Ираны цэргийг удаа дараалан бут цохиж байсан боловч 1982 оны үеэс Ираны цэрэг шийдвэртэй сөрөг довтолгоонд орж, иракчуудыг хөөн гаргасан. Саддам Хусейн Ираныг ялна гэдэгтээ итгэл төгс байсан. Учир нь Ираны хувьсгалын нөлөөгөөр тус улс нь ихээхэн суларсан байлаа. Харин иранчууд богино хугацаанд Иракийн довтолгооныг зогсоох зэвсэгт хүчинтэй болж чадсан байна. 1982-88 оны хооронд сунжирсан үр ашиггvй мөргөлдөөн тасралтгvй үргэлжилсээр байсан. Энэхүү дайныг зогсоох талаар НҮБ-ын Аюулгvйн Зөвлөл 1980-1987 оны хооронд хэд хэдэн тогтоол баталж, багагүй чармайлт гаргажээ. Хамгийн сүүлд 1987 оны 7-р сарын 20-нд Аюулгvйн Зөвлөлөөс гал зогсоох тухай тогтоол баталсан бөгөөд энэ тогтоолыг Ирак хүлээн зөвшөөрч, харин Иран 1988 оны 7 сарын 18-нд хvлээн зөвшөөрчээ. Үүнээс сарын дараа гал зогсож, хоёр тал хэлэлцээний ширээнд сууснаар уг дайн зогссон түүхтэй. Энэ дайнд 1 сая гаруй хүн амь үрэгдэж, 1,7 сая хүн шархадсан байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Иран-Иракийн дайн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Dilip Hiro, S. 116
  2. Erhard Franz: Kurden und Kurdentum – Zeitgeschichte eines Volkes und seiner Nationalbewegungen, Seiten 50 und 56f. Deutsches Orient-Institut, Hamburg 1986