Иргэний нисэхийн ерөнхий газар

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Иргэний нисэхийн ерөнхий газар нь Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулиар олгогдсон эрхийн дагуу төрөөс Иргэний нисэхийн талаар зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүрэг, үйлчилгээг хэрэгжүүлэн ажилладаг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг.[1]

Тус байгууллагын үндсэн үүргүүд нь: Нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалт хийх; Нислэгийн хөдөлгөөний удирдлага үйлчилгээ, холбоо навигнацийн техник тоног төхөөрөмжийн үйлчилгээ, нисэхийн мэдээлэл хангалтын үйлчилгээ үзүүлэх; Иргэний нисэхийн үйлчилгээ; Нисэх буудал, газрын тусгай үйлчилгээ; Эдийн засгийн зохицуулалт юм.

Түүх[засварлах]

1957 онд Агаарын харилцааны газар нэртэйгээр Батлан хамгаалах яам доор харьяалагдаж ирсэн. 1980-с 1989 онуудад Иргэний агаарын тээврийг удирдах удирдах ерөнхий газар хэмээн БНМАУ-ийн Сайд нарын зөвлөл доор харьяалагдах болсон.

1989 онд тус агентлаг нь Зам тээврийн яам доор МИАТ-ийн нэгэн хэсэг болж ажиллах болсон. Мөн онд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн орноор элсэж

1992 онд МИАТ-аас салж Зам тээврийн газар доорх Агаарын харилцааны газар болсон.

1993 оны 8 сарын 10-наас Иргэний агаарын тээврийг удирдах газар нэртэйгээр иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, нислэгийн аюулгүй байдлыг хангах төрийн хяналтыг гүйцэтгэх, иргэний нисэхийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бvхий байгууллага болсон.

Энэ үеэс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) стандарт зөвлөмж, бусад орнуудын жишгийг дагаж өөрийн бүтцийг өөрчилж ирсэн.

1999 оны 1 сарын 21-нд Иргэний нисэхийн тухай хуулийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газар хэмээх нэртэй болж одоог хүртэл ажилласаар байна.[2]

Ишлэл[засварлах]

  1. Үйл ажиллагаа. ИНЕГ. 5 May 2012-д хандсан.
  2. Түүхэн замнал. ИНЕГ. 5 May 2012-д хандсан.

Гадаад холбоос[засварлах]