Ирландуудыг гадуурхах дайсагнах үзэгдэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

X зууны үеэс эхлэн эртний Англи ба Ирланд үндэстнүүд нь дайсагнасан хөршүүдийн байдалтайгаар оршиж иржээ. Энэ нийгмийн үзэгдэл тэдний дунд их бага хэмжээгээр олон зууны туршид өрнөж эдгээр үндэстнүүд Америкт цагаачилж очисон ч үргэлжилсээр ирсэн байна. Хэдийгээр XX зуун гарсаар хууль ёс илүү хүчтэй хэрэгжиж эхэлсэн ч одоо болтол ялангуяа Англид Ирландуудын эсрэг элдэв гадуурхах үзэгдлүүд тодорхой бага хэмжээгээр гардаг байна.

АНУ-д 1910 оны үеийг хүртэл Ирланд үндэстнүүдийг албаар хамгийн хүнд хортой ажилд авдаг тэднийг бусдаас илүү гадуурхах үзэгдэл элбэг оршиж байв. Англи гаралтай бизнесийн эзэд хаалган дээрээ "Ирланд хүн ажилд авахгүй!" (No Irish Need Apply!) сануулгыг хадсан байх нь энгийн үзэгдэл байжээ.

Ирландад Аянчид (Irish Travelers) нэртэй маш нүүдэлчин маягийн амьдралын хэмнэлтэй үндэсний цөөнх байдаг тэднийг мөн Ирландын үндэсний олонх ба бусад Их Британчууд одоо болтол ихээр гадуурхаж элдвээр дарамталдаг байна.

Бичлэг[засварлах]

  1. 2013 оны 3 сард Ирландын Аянчид омгийнхон ялгварлан гадуурхалтын эсрэг жагссан нь.
  1. Ирландын Аянчид омгийнхон илүү ялгварлан гадуурхалд өртсөөр байна Ал Жазийрагийн мэдээ.