Ирландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг
| Хоч | Ногоон хувцастай залуус | ||
|---|---|---|---|
| Холбоо | Ирландын Хөлбөмбөгийн Холбоо (FAI) | ||
| Тивийн холбоо | УЕФА (Европ) | ||
| Ерөнхий дасгалжуулагч | Жованни Трапаттони | ||
| Туслах дасгалжуулагч | Марко Тарделли | ||
| Ахлагч | Робби Кин | ||
| Хамгийн олон тоглосон | Шэй Гивен (120) | ||
| Хамгийн олон гоол оруулсан | Робби Кин (53) | ||
| Цэнгэлдэх хүрээлэн | Авива цэнгэлдэх хүрээлэн | ||
| ФИФА-гийн код | IRL | ||
| ФИФА-гийн чансаа | 23[1] | ||
| Оргил чансаа | 6 (1993 оны 8 сар) | ||
| Доод чансаа | 57 (1998 оны 11 сар) | ||
| Эло чансаа | 20 | ||
| Оргил Эло чансаа | 8 (2002 оны 4 сар, 2002 оны 6 сар) | ||
| Доод Эло чансаа | 67 (1972 оны 5 сар) | ||
|
|||
| Анхны тоглолт | |||
(Франц, Коломбес; 1924 оны 5 сарын 28) |
|||
| Хамгийн том ялалт | |||
(Ирланд, Дублин; 1983 оны 11 сарын 16) |
|||
| Хамгийн том ялагдал | |||
(Бразил, Уберландиа; 1982 оны 5 сарын 27) |
|||
| ДАШТ | |||
| Оролцсон тоо | 3 (Анх оролцсон: 1990) | ||
| Шилдэг амжилт | Шөвгийн 8, 1990 | ||
| Европын АШТ | |||
| Оролцсон тоо | 1 (Анх оролцсон: 1988) | ||
| Шилдэг амжилт | 1-р шат, 1988 | ||
Ирландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь Ирланд улсыг төлөөлдөг хөлбөмбөгийн баг юм. Ирландын Хөлбөмбөгийн Холбоо (FAI) зохицуулдаг бөгөөд өөрийн талбай дахь тоглолтоо 2010 оны 5 сард нээгдсэн, Дублин хотын Авива цэнгэлдэх хүрээлэнд хийдэг.
Тус баг анх 1924 оны зуны олимпод оролцож, шөвгийн наймд шалгарсан бөгөөд 1948 оны зуны олимпод мөн оролцож байв. Тэд 1924-1936 онд Ирландын Чөлөөт Улс, 1936-1950 онд Ирланд гэсэн нэрээр өрсөлддөг байсан бөгөөд 1953 онд ФИФА-гаас Ирландын 2 багийг олон улсын тэмцээнүүдэд оролцохыг зөвшөөрч, Ирландын багийг албан ёсоор "Бүгд Найрамдах Ирланд Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг", нөгөөг нь Хойд Ирланд гэх болжээ[2].
Жэк Чарльтон болон түүний залгамжлагч Мик Маккартигийн үед Ирландын шигшээ баг тун амжилттай үеийг өнгөрүүлэн, 1988 онд Европын АШТ-д анх удаа шалгарч, улмаар 1990 оны Дэлхийн АШТ-д анх удаа шалгарч оролцон шөвгийн наймд үлдсэн, мөн 1994, 2002 оны Дэлхийн АШТ-д оролцож, хэсгээсээ шалгарч байв. Жованни Трапаттонигийн удирдлага дор Ирландчууд 2010 оны Дэлхийн АШТ-ийн эрхийн төлөө Францтай хийсэн шовх тоглолтод маргаантайгаар ялагдсан боловч 2012 оны Европын АШТ-д оролцох эрхээ аваад байна.
Хувцас хэрэглэл [засварлах]
Эшлэл [засварлах]
Гадны холбоос [засварлах]
|
|||||