Исмаил Кадарэ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Исмаил Кадарэ
Ismail Kadare.jpg
Төрсөн 1936 оны 1 сарын 28 (1936-01-28) (78 настай)
Албани, Гирокастра
Мэргэжил Зохиолч, яруу найрагч
Иргэний харъяалал Албани Албани
Уран зохиолын урсгал Постмодерн уран зохиол
Шагналууд Чино Дэль Дука дэлхийн шагнал
1992
Мэн Бүүкер олон улсын шагнал
2005
Астуриагийн хунтайжийн шагнал
2009

Исмаил Кадарэ (Ismail Kadare, 1936 онд төрсөн) нь Албанийн зохиолч юм. Тэрээр романуудаараа алдаршсан, гэхдээ анх шүлгийн түүврүүдээрээ олонд танигджээ. Тэрээр 1960-д оноос хойш үеийн Албанийн уран зохиолын хамгийн том төлөөлөгч билээ. 1960-д онд тэрээр ихэвчлэн богино өгүүлэл бичдэг байсан бол анх 1966 онд Үхдлүүдийн армийн жанжин хэмээх романаа анх хэвлүүлжээ. Тэрээр 1996 онд Францын Ёс зүй, улс төрийн шинжлэх ухааны академийн насан туршийн гишүүнээр сонгогдсон. Мөн 1992 онд Чино Дэль Дука дэлхийн шагнал; 2005 онд анхны Мэн Бүүкер олон улсын шагнал; 2009 онд урлагийн салбар дахь Астуриагийн хунтайжийн шагналыг хүртжээ. Кадарэ 1990 оноос хойш Францад амьдарч байна. Тэрээр утга зохиолын салбар дахь Нобелийн шагналд хэд хэдэн удаа нэр дэвшиж байсан. Түүний бүтээлүүд 30 орчим хэлээр хэвлэгджээ.

Мөн үзэх[засварлах]

Kadare, Helena. Kohë e pamjaftueshme, Tirana: Onufri, 2011. ISBN 978-99956-87-51-9

Гадны холбоос[засварлах]

  • Петри Лиукконений 'Books and Writers' дахь намтар