Их-Уул сум (Хөвсгөл)
Их-Уул сум нь урд талаараа Рашаант, баруун талаараа Тосонцэнгэл, хойд талаараа Түнэл, зүүн талаараа Тариалан зэрэг сумдтай хил залгадаг Хөвсгөл аймгийн сум юм. Аймгийн төвөөсөө 112 км, нийслэл Улаанбаатараас 589 км зайтай. 2000 оны хүн амын тооллогоор 3,959 оршин суугчтай байсны ихэнх нь халх, хотгойдууд болно. 2009 оны байдлаар Их-Уул сум нь 5400 гаруй хүн амтай, 200,000 гаруй толгой малтай. Сумын төвийг Сэлэнгэ гэх бөгөөд Сэлэнгэ мөрний ойролцоо оршино.
Агуулга |
[засварлах] Түүх
1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад бий болжээ. 1933 оны тооллогоор 718 өрхийн 2,700 оршин суугч, 68,000 орчим толгой малтай байв. 1956 онд Тариалан суманд нэгтгэгдсэн ч 1959 онд дахин зохион байгуулагдсан. 1958-1990 онд Саруул-Амьдрал нэгдэл үйл ажиллагаагаа явуулж байв.
Хотгойдын шадар ван Чингүнжав Манжийн түрэмгийлэгчдээс зугтаж явахдаа одоогийн Их-Уул сумын Асгат багийн баруун давааг даван одсон гэсэн түүх байдаг. Түүний хайртай хонгор морь баруун давааны бартааг үл ажран тэнхээт хүлгийн ёрыг гаргаж замын хар хатираагаар давахыг харсан нутгийн ардууд түүнээс хойш баруун давааг Хонгорын даваа гэж нэрлэх болжээ. Хожим нь Шадар Ван Чингүнжав ар зуслангийн Ангархайн ам гэдэг газар гал түлж цай чанаж ууж байгаад баригджээ.Их-Уул сумын засаг даргаар Мянганбаяр,ИТХ-н даргаар Д.Амаржаргал нар ажилладаг.
2011 оны байдлаар 234 мянган толгой мал тоолуулсан нь хөвсгөл аймагтаа төдийгүй улсад дээгүүр орох үзүүлэлт юм.
[засварлах] Эдийн засаг
2004 оны байдлаар 140,000 толгой мал тоологдсоны 49,000 нь хонь, 73,000 нь ямаа, 10,000 нь үхэр буюу сарлаг, 8,800 нь адуу, 46 нь тэмээ байв[1]. 1997 онд сумын төв нь Төвийн эрчим хүчний системд холбогджээ.
[засварлах] Ном зүй
М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.90
[засварлах] Эшлэл
| Хөвсгөл | |
|---|---|
| Алаг-Эрдэнэ сум | Арбулаг сум | Баянзүрх сум | Бүрэнтогтох сум | Галт сум | Жаргалант сум | Их-Уул сум | Мөрөн сум | Рашаант сум | Рэнчинлхүмбэ сум | Тариалан сум | Тосонцэнгэл сум | Төмөрбулаг сум | Түнэл сум | Улаан-Уул сум | Ханх сум | Хатгал сум | Цагааннуур сум | Цагаан-Уул сум | Цагаан-Үүр сум | Цэцэрлэг сум | Чандмань-Өндөр сум | Шинэ-Идэр сум | Эрдэнэбулган сум Аймгийн төв: Мөрөн |
|