Их Монгол Улс
Их Монгол Улс, мөн Монголын Эзэнт Гүрэн (Англи: Mongol Empire) (1206–1405) нь Монголын газар нутагт байгуулагдсан түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн газар нутагтай эзэнт гүрэн юм. Хамгийн хүчирхэг үедээ 40 илүү сая километр квадрат газар нутгийг эзэлж байв. Британий түүхчид Британы эзэнт гүрний газар нутгийн хэмжээнээс Монголын эзэнт гүрэн нь түүхэн дэх хоёрдахь том эзэнт гүрэн хэмээн тэмдэглэгдсэн нь дагаж орсон буюу хараат түшмэг асан улс орон, овог аймгуудын газар нутгийг оруулаагүй тооцсонтой холбоотой юм. 1206 онд Чингис хаан анхлан байгуулсан бөгөөд алтан үедээ Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнөд этгээдэд Зүүн өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассал орнууд, хойд зүгт Умард мөсөн далай Енисей мөрний сав газрын дагаж орсон овог аймгуудын эзэмшлийг хамруулсан өргөн уудам газар нутгийг эзэмшиж байлаа.
Ази, Европын олон арван хот улсуудыг сөнөөж хэдэн арван сая хүнийг өөрсдийн эрхшээлдээ оруулсан авч Монголчуудын цэргийн тоо нь 250000-аас хэтэрч байсангүй. Чингис хаан төв Ази, одоогийн Монгол улсын газар нутаг дахь олон арван тархай бутархай нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Зүрчидийн Алтан улс, Тангуд улс, Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулснаар их гүрний үүсэл хөгжил эхэлжээ.
Агуулга |
[засварлах] Үүсэл хөгжил
12-р зууны сүүлийн хагаст Монголын газар нутагт Хамаг Монгол, Хэрэйд, Мэргид, Татар, Найман зэрэг олон арван нүүдэлчин аймгууд мөнхийн дайн дажинтай байлаа. Хамаг Монгол аймгийн ханаар 1189 онд өргөмжлөгдсөн Чингис хаан улс төр болон цэрэг зэвсгийн хүчээр зэргэлдээх аймгуудыг өөртөө нэгтгэж 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан байна. Нүүдэлчин аймгуудын нэгдлийг хөрш зэргэлдээ орнууд эерэгээр хүлээж авсангүй. Улмаар улс төр, эдийн засгийн зөрчил нь дайн үүсэх шалтгаан болж Чингис хаан Зүрчидийн Алтан улс, Тангуд болон Хорезм эзэнт улсад цэрэглэн халдаж цаашлан Азербайджан, Гүржийг эзэлж Калка голын хөвөөн дээр Оросын вангуудын цэргийг бут цохьжээ. Тангудын эсрэг хийсэн сүүлчийн аян дайндаа Чингис хаан өвчнөөр таалал төгссөн бөгөөд өөрийн байгуулсан эзэнт улсаа хүү нартаа гэрээслэн үлдээжээ.
[засварлах] Гол үйл явдлуудын хэлхээс
- 1189: Хар зүрхний Хөх нуурт Алтан, Хучир, Сача бэхи, Тайчу зэрэг Хамаг Монголын нөлөө бүхий ноёдын хуралдаан болж, Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, Чингис хаан цолыг анх өгөв.
- 1206: Онон мөрний эхэнд Монгол ноёдын Их хуралдай хуралдаж Их Монгол улс байгуулагдсаныг даяар олонд тунхаглан зарлаж, Тэмүжин ханыг Их Хаан Чингис хаанаар өргөмжлөв.
- 1207: Монголчууд баруун хойд Хятад болон Төвдийн зарим газар нутгийг эзлэн оршиж байсан Тангудыг дайлах аян дайныг эхэлж 1210 онд Тангудын хаан бууж өгснөөр Чингис хаан цэргээ гэдрэг татжээ. Тухайн үед Уйгарууд Их Монгол улсад дагаар орж цаашдын аян дайнууд болон улс гүрнийг төвхнүүлэх ажилд идэвхитэй оролцжээ.
- 1211: Чингис хааны их цэрэг элсэн говийг гаталж Алтан улсад цөмрөн оров.
- 1218: Монголчууд одоогийн Казкахстаны нутагт нэвтэрч Кашгар хотыг эрхшээлдээ авчээ.
- 1218: Чингис хааны элчийг цаазаар авснаар Хорезмийн шах Мухаммед их дайны харангыг дэлдэв.
- 1219: Монголын цэрэг Сырдарья мөрнийг гаталж Туркестаны нутагт нэвтрэн оржээ.
- 1219–1221: Хэдийгээр умард Хятадад Алтан улстай хийж байсан дайн үргэлжилж байсан ч Чингис хаан баруун зүгт Хорезмын эзэнт улсыг амжилттай дайлж, улмаар Мухаммед шахыг устгах даалгаварыг Зэв, Сүбэдэй нарт өгчээ.
- 1223: Зэв, Сүбэдэй нар 20000 морьт цэргийг удирдан Калка голын хөвөөнд анх удаа Орос, Кипчакын хамтарсан цэрэгтэй тулалдан ялалт байгуулжээ.
- 1227: Чингис хаан Тангудын дайлж яваад тэнгэрт халив. Энэ үед Монголын эзэнт гүрэн 26 сая километр квадрат газар нутгийг эзэлж хэмжээгээрээ Ромын эзэнт гүрэн болон Македоны эзэнт гүрнээс дөрөв дахин том болсон байв.
- 1229: Өгэдэй их хаан ор сууж Далай хаанаар өргөмжлөгдөв.
- : Монголчууд Бат ханы удирдлаган дор нэгдэн баруун зүгт довтолж Киевийн эсрэг дайныг эхлүүлэв.
- 1240: Киевийн вант улсуудыг сөнөөв. Мөн дорно зүгт Солонгосыг эрхшээлдээ оруулав.
- 1241: Монголчууд Польшийн Легниц хотын дэргэд буюу Легницийн тулалдаанаар Польш, Герман, Францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн Шайо голын хөвөөнд Мохигийн тулалдаанаар Унгар, Хорватын 65000 хүнтэй шигшмэл армийг бут цохив.
- 1241 - 1242: Бат хааны арми Болгарыг эзэлж жил бүр алба гувчуур авах болов.
- 1241: Өгэдэй хаан нас эцэслэж Европыг эзэлж байсан цэргийн жанжид, хан хөвгүүд Их хуралдайд дуудагдаж нутгийн зүг хүлгийн жолоо залав.
- 1246: Гүюг Их хаанаар өргөмжлөгдөв.
[засварлах] Их Монгол Улс байгуулагдах урьдач нөхцөл бүрэлдсэн нь
XII зууны монголчуудьн өмнө тархай бутархай оршиж, өөр хоорондоо ямагт харгалдан бусдын зууш болох уу, эсвэл нэгэн дээвэр дор нэгдэн нягтарч, өгсөн дээшлэх үү гэсэн ацан зам тулгарчээ. Тэрхүү түүхэн сонголтыг зөв ухамсарласан Хамаг Монголын хан Тэмүжин эсгий туургатныг нэгтгэх тэмцэлд эргэлт буцалтгүй оржээ. Хамаг Монголын дотор Тэмүжинээс гадна Жамухын толгойлсон хүчний нөгөө туйл үүсэж, тэд тус тусдаа хүчээ зузаатгахыг эрмэлээж байв. Харин цагийн байдал Тэмүжиний талд аятай эргэж, Жамухын харъяат нараас түүний талд дагаар орсоор байлаа. Хэрэйдийн ханлигийн дотор эвдрэл гарч, Тоорил ханыг хүчин мөхөсдөхөд Тэмүжин ивээлдээ авч дахин тэнхрүүлэв. Ингээд түүнтэй хамт 1196 онд Умард Алтан улсад туслан, Татарт хамтын хүчээр цохилт өгчээ. Тэд 1199 онд Найманы ханлигтай нүүр тулж байлдсанаас гадна Монгол угсааны олон аймгийг байлдан дагуугав. Гэвч Тайчууд, Хонгирад, Икирас, Горос, Татар, Ойрад, Найман аймгийн ноёд эвсэж, Чингисийн эсрэг шинэ холбоо байгуулжээ. Тэд 1201 онд Эргүнэ мөрний хөвөөн дээр хуралдаж, Жамуха сэцэнийг Гүр хаан хэмээн өргөмжилжээ. Эл бүлэглэлийн эсрэг Тэмүжин Тоорил хантай хүч хавсран тулалдаж бут цохижээ. Жамухын эвслийг бут цохисны дараа Тэмүжин 1202 онд Татарыг эрхэндээ бүрмөсөн оруулав.
Жамуха Хамаг Монгольн нөлөө бухий язгууртан Алтан, Хучир нарыг талдаа урвуулж, Тоорил ханы хүү Сэнгүнээр эцгийг нь ятгуулж, 1203 онд Тэмүжиний эсрэг дахин эвсэл байгуулжээ. Үүнийг тагнаж мэдсэн Тэмүжин 1203 оны намар Туул голын хавь газар Тоорил ханыг гэнэдүүлэн цохижээ. Ингэж Тэмүжин хамгийн хүчирхэг Хэрэйдийн ханлигийг мөхөөснөөр Монгол туургатны дотор эрх сүр, нэр хүнд нь эрс өсөв. Эцэст нь өмнөх тулалдаануудад ялагдаж, Найманы Таян ханыг тойрон бүгсэн ханлиг, аймгуудын хэсэг бусаг хүчийг 1204 онд бут цохисноор Монгол туургатны үндсэн гол хэсгийг өөртөө нэгтгэжээ. Тэмүжин ийнхүү «хагацсан улсаа хамтатгаж, бутарсан улсаа бүртгэх» их үйл хэргийг бүтээсэн билээ. Энэ үе бол Их монгол улс байгуулагдах явц дахь нэг ёсны шилжилтийн үе байжээ.
[засварлах] Их Монгол Улс байгуулагдсан нь
3-р жарны улаан бар жил (1206) бол Монгол түмэнд ээлээ өгч, хэзээ ч үл умартах түүхэн аугаа их үйлсийн гараа болсон юм. 1206 оны намар цагт Онон голын эхнээ Тэмүжиний орд өргөөнд Монголын язгууртан дээдсийн их чуулган - Их Хуралдай хуралджээ. Их Хуралдай хурсан ордны эрхэмсэг тансаг байдлыг эрдэмтэн Сайшаал: "Тэр нь алтан хөвөөтэй хөх хөлдрөгөөр чимэглэсэн цас шиг цагаан өнгөтэй том гэрийн хэлбэртэй ордон болох бөгөөд тооныг нь тулсан бат дөрвөн тулгуурыг нь бүр шижир алтаар чимсэн байлаа. Их ордны үүдний гадна нэгэн талд нь Монголын төрийн далбаа есөн хөхөлт цагаан тугийг өндөр мандуулж, нөгөө талд нь Чингисийн дайчин үйл явдлын билэг дэмбэрэл болсон дөрвөн хөхөлт хар сүлдийг нь өндөр мандуулжээ. Их ордны өмнө байдаг өргөн уудам их талбайд нь цэрэг жагсаал, найр наадам хийдэг байна" хэмээн дүрслэн бичжээ. Эл Их Хуралдайн өмнө тавигдсан үндсэн зорилт нь Их Монгол улс байгуулагдсаныг даяар олноо зарлан тунхаглах, нүүдэлчин монголчуудын төрийн жолоог бат түвшин атгах их хааныг сонгон өргөмжлөх явдал байв.
Энэ тухай Монголын нууц товчоонд "...эсгий туургатан улс энх шударга бопж, барс жил Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад, Тэмүжинд Чингис хаан цол өргөв" хэмээжээ. Чингис гэдэг нэрийг нэг хэсэг судлаачид далай тэнгистэй, нөгөө хэсэг нь тэнгэр огторгуйтай холбож тайлбарладаг. Монголчууд далай тэнгисээс тусгаар хол учраас, юуны өмнө тэнгэр огторгуй, мөнх тэнгэрийн шүтлэгтэй холбон тайпбарлах нь илүү оновчтой буй заа. Ийнхүү монгол угсааны олон ханлиг аймгуудыг нэгтгэн захирсан Монгол хэмээх улс Төв Азид тогтнон мандсан байна.
Шинэ тулгар Монгол улс тогтнон мандахад бас Чингис хааны шадар эүтгэлтнүүд, нийт Монгол түмэн багагүй үүрэг гүйцэтгэсэн бөлгөө. Монголын тулгар төр тогтсоныг өргөн утгаар нь авч үзвэл, МЭӨ 3 зуунаас үүдэлтэй яэгуурын монголчуудын 1400-аад жилийн шаргуу тэмцлийн зүй ёсны үр дүн, нүүдэлч удмынхны нийгэм-улс төрийн хөгжилд гарсан чанарын хувьсал өөрчлөлт, өтгөс өвгөдөөс маань улбаалсан төр ёсны уламжлал, шинэчлэлийи яах аргагүй гойд содон түүхэн үзэгдэл байсан юм. Их Монгол нь улс хэмээх орчин цагийн ухагдахууны үндсэн шалгуур - тодорхой газар нутаг, хил хязгаар, хүн ам, төр болон төрийн бүрэн эрхт байдал хэмээх гол болзлуудыг бүрэн дүүрэн хангаж байсан юм. Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол улс нь эхэн үедээ умардаас өмнөд этгээдэд Байгал нуураас Түмэн газрын цагаан хэрэм хүртэл, зүүнээс өрнөд этгээдэд Хянганы нуруунаас Алтайн чинад хүртэл өргөн уудам нутгийг эзлэн оршиж байв. Зарим судлаачдын үээж байгаагэар хүн ам нь 2 сая орчим байсан аж. Өдгөө хүртэл Монголын тулгар төр байгуулагдсанаар Монгол угсаатан бүрэлдэх явц шувтарсан хэмээн түүхэн материализмын үүднээс дүгнэж ирсэн билээ. Сүүлийн үед Монгол угсаатан төдийгүй, бүхэл бүтэн Монгол үндэстэн зүй ёсоор бүрэлдсэн гэж үзэх болов.
[засварлах] Зохион байгуулалт
[засварлах] Цэргийн зохион байгуулалт
Хишигтэн нь Их Монгол улсын зэвсэгт хүчний цөм болж байсан боловч, цэргийн хэрэг нь цар далайцаараа ихээхэн өргөн агуулгатай байжээ. Арван өрхөөс татсан арван цэргээс бүрдэх аравт, арван аравт бүрийн цэрэг нийлсэн зуут, арван зуутын цэргээс бүрдсэн мянгат, арван мянгатын цэрэг бүхий түмт байхаар журамласан цэргийн зохион байгуулалтын тогтолцоо нь Их Монгол улс байнгын хүчирхэг армитай байх нөхцлийг бүрдүүлсэн юм.
Чингис хаан цэргээ шинэ зохион байгуулалтанд оруулж, байнгын армийг бий болгов. Цэргийн ерөнхийлөн захирах тушаалтныг буй болгож, тэр тушаалд нэрт жанжин Хубилай-г томилов. Мөн дээд хэмжээний арван хоёр зөвлөхөөс бүрдсэн Илдэч хэмээх цэргийн бодлогын газрыг байгуулав. Цэргийн яамны маягийн эл байгууллага нь цэргийн эрдэм ухааныг хөгжүүлэх, цэргээ байлдааны байнгын бэлтгэл сургуультай байлгах, цэргийн жанжин, дарга нарын удирдлагын ур чадварыг ямагт төгөлдөржүүлэх, армийн зохион байгуулалтыг чанд цэгцлэх, дээд зэргийн уян хатан, хөдөлгөөнт армийг байлдааны бэлэн байдалд барьж байх гол үүрэгтэй байжээ.
Чингис хаан, түүнийг залгамжлагчид цэргийн үйлдвэрүүдийг хөгжүүлж, анги, нэгтгэлүүдийг шинэчлэн зохион байгуулав. Чингис хааны цэрэг 129,000-д хүрч байсан гэж тэмдэглэсэн нь үнэнд ойртсон буй за.
Их Монгол улс хүчирхэг зэвсэгт хүчинтэй байсан нь цэргийн сургалтын бүхэл бүтэн тогтолцоо бүрдүүлсэнтэй холбоотой. Эл тогтолцоо нь, хүүхдээ хар багаас нь морь унуулж, нум сум харвуулж сургах, байлдах болон агнах наад захын эрдмийг эзэмшүүлэхийг иргэн бүрийн зайлшгүй үүрэг болгосон бүх нийтийн цэргийн бие даасан сургалт; мөн моринд гарамгай болгох, сэлэмдэх урлагт суралцах, оньсон техник эзэмших зэрэг албан ёсны мэргэжлийн сургалт гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байжээ. Байн байн тэмцээн, наадам зохион байгуулж байсан нь зугаа цэнгэлийн төдийгүй, цэргийн сургалтын үр дүнг шалгах гол хэлбэр байсан.
Чингисийн цэргийн эрдэм ухаан нь ашигтай байрлалаас түрүүлж, гэнэтийн цохилт өгч байлдааны санаачилгыг гартаа атгах, газар орон цагийн байдалд зохицон таацуулан шийдвэр гарган хэрэгжүүлэх, морьт цэргийн хөдөлгөөнт чанарын өндөр боломжийг шавхан дайчлах, цэрэг эрийн зориг хүч, сэтгэл зүйн хатуужил, ов мэх, авхаалж самбааг илтгэж, улс төр, цэргийн бодлогыг чадварлаг хослох урлаг байв.
Их Монгол улсын зэвсэгт хүч нь хөнгөн болон хүнд морин цэргээс бүрдэж байв, Хөнгөн морин цэрэг хөдөлгөөнт чанар, суу залиараа нэн гайхамшигтай. Хүнд морин цэрэг нь өвч зэвсэглэсэн тусгай зориулалт бүхий цэрэг юм. Цэргийн гол зэвсэг нь нум сум, сэлэм, жад, сүх төмөр, шийдэм, бороохой, хуяг дуулга байв. Монголын морьт арми нь хэрэм боомт эвдэх инженерийн ангитай байжээ. Ийм ч учраас монголчууд урьд өмнө дэлхий дахинд хэзээ ч байгаагүй цэрэг дайны соёлыг бий болгосон бөлгөө.
[засварлах] Засаг захиргааны байгууламж
Чингис хаан бага түмнээ 5 мянгат, мянгатаа зуут, зуутаа аравт болгон хуваажээ. Мянгат нь эхлээд 95 байгаад сүүлдээ 130-д хүрсэн байна. Чингис хаан ийнхүү мянгатын тогтолцоог яаравчлан бүрдүүлсэнээр Их Монгол улсьн өнө удаан тогтнох үндсийг тавьжээ. Эл тогтолцоо нь улс үндсээ батлан хамгаалах аян дайнд мордоход үлэмж хэмжээннй цэргийг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, ард олноос албан татвар авах зэрэгт нэн тохиромжтой цэрэг, засаг захиргааны нарийн чанд зохион байгуулалт байв.
Мянгат нь дотоод, гадаад хэмээн хуваагдах бөгөөд гадаад мянгат нь зэрэг зиндаагаараа дотоод мянгатаас даруй нэг дахин доогуур байжээ. Чингисийн эх, хөвгүуд, дүү нар болон авга Отчигин нар өөр өөрийн тусгай мянгаттай байв. Чингис хаан Отчигин, Өэлүн эх хоёрт түмэн өрх, хоёрдугаар хүү Цагадайд 8000 өрх, гуравдугаар хүү Өгэдэйд 5000 өрх, отгон хүү Тулуйд 5000 өрх, дүү Хасарт 4000, дүү Алчидайд 2000, дүү Бэлгүдэйд 1500 арх тус тус «хувь» болгон өгчээ.
Монголын эртний нүүдлийн нийгмийн улс төрийн эохион байгуулалтын эртний өвөрмөц нэгэн хэлбэр нь “Хишигтэн” байв. Хишигтнийг эхлээд овог, аймгийн тэргүүлэгч нар биеэ болон орд өргөөгөө хамгаалах зорилгоор бий болгожээ. Тэмүжин ч Хамаг Монголын хаан болоод бие, орд өргөөгөө сахин хамгаалах өдрийн манааны 70 торгууд, шөнийн харуулын 60 хэвтүүлээс бурдсэн 150 хүн бүхий хишигтэнтэй болжээ.
Их Монгол улс байгуулагдсанаас хойш хишигтний үүрэг өсч, зохион байгуулапт дэг журам нь нарийсчээ. Чингис хаан хишигтний тоог нэгэн түмд хүргэж, түүний эгнээг түмт, мянгат, эуутын ноёдын хүүхдээс бүрдүүлж, бас сул чөлөөтэй хүмүүсийн хүүхдээс ухаан, чадлаараа шалгарсныг нь сонгон оруулж байв.
Удалгуй хишигтэн нь хааны бие, орд өргөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах төдийгүй, улс орны дотоод дэг журам сахиулах, үймээн, самуунаас сэргийлэх онцгой үүрэг хүлээх болов. Цаашид Хишигтэн бүтэц, үүрэг зохион байгуулалтын хувьд улам өргөжиж, улс орны цэрэг захиргааны нэгдмэл төв байгууллага болон хувирчээ. Өөрөөр хэлбэл, нэг ёсны засгийн газрын үүрэг гүйцэтгэх болсон. Дээд зиндааны албан тушаалтныг зөвхөн хишигтнээс томилно. Хишигтэнд чанд сахилга, хариуцлага хүлээлгэхийн хамт онцгой эрх ямба эдлүүлж байв. Ийнхүү хишигтэн бол Их Монгол улсын төрийн гол тулгуур болж байлаа.
[засварлах] Хууль, засаг захиргаа
Чингис хааны зарлигаар шадар түшмэл Шихихутаг "Их Засаг" хэмээх кодчилсон хуулийг батлан гаргасан байна. "Их Засаг" хуулийн өмнө энгийн ард иргэд болон ихэс дээдэс тэгш эрхтэй байж, адил ял зэмлэл хүлээдэг байснаараа онцлог юм. Хуулийн ял шийтгэл нь маш хатуу байсан бөгөөд жишээлбэл дайнд явах үед урд яваа хүнийхээ санамсаргүй унагаасан зүйлийг арын хүн авч өгөхгүй бол цаазаар авах ял оноодог байв. Энэхүү хатуу засаглал нь Монголын эзэнт гүрэнг амар амгалан, тайван тогтуун улс болгох үндэс суурь нь болж өгчээ. Европын жуулчид их гүрний ард иргэдийн өндөр зохион байгуулалттай, дэглэм журамтай байдлыг гайхан шагшсан байдаг.Мөн их засаг хууль нь Монголын хамгийн эртний хууль цаацын бичиг ба одоогоор олдсон эх сурвалж нь Солонгос улсад хадгалагдаж байна.
Их гүрний үед сайд түшмэд, цэргийн жажид өөрсдийн авъяас чадварт тулгуурлан сонгогддог байсан бөгөөд шашин шүтэх эрхийг чөлөөлж өгсөн байна. Ард иргэдийн доторх хулгай дээрмийг чандлан хорьж зөрчигсдийг хатуу шийтгэдэг байв. Биедээ үнэт эрдэнэ тээж яваа ганц бие эмэгтэй хүн гүрний нэг өнцөгөөс нөгөө өнцөг хүртэл ямарч саадгүй аялах боломжтой байсан хэмээн зарим хууч ярианд өгүүлдэг.
Их Монгол улсын үед аян дайнд мордох, их хааныг сонгох зэрэг хамгийн чухал асуудлуудыг Их Хуралдайгаар шийддэг байв. Их Хуралдайд алтан ургийнхан, цэргийн жанжид, төрийн сайдууд зэрэг хамгийн нөлөө бүхий хүмүүс уулзан цуглаж хамтаар улсын чухал асуудлуудыг шийддэг байжээ.
Их гүрний өнцөг булан бүрт өртөө улаа байгуулж худалдаачид, элч нарын аюулгүй байдлыг хангасан байна. Эдгээр өртөө улаагаар дамжуулан худалдаачид Хятадаас Ойрх дорнод, Европ хүртэл саадгүй аялдаг байв. Чингис хаан төрийн тамгыг хэрэглэх болж, Монголчуудыг бичиг үсэгтэй болгох ажлыг эхлүүлж, мөн хуулчид, багш нар, уран бүтээлчдийг татвараас чөлөөлсөн байна.
Их Монгол улс өргөжин бэхжихийн хэрээр эрх зүйн болон заншлын эрхийн хэм хэмжээ нь ялгамж, онцлогоороо тодорч харилцан бие биедээ нөлөөлөн, Монголын нийгмийн харилцааны нарийн түвэгтэй байдлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ үеийн эрх зүйн хэм хэмжээг агуулсан хууль цаазын сурвалж бол Их Засаг хэмээх нэгдмэл хууль юм. Эл хууль бол нийгмийн нэг төрлийн харилцаа бус, харин олон төрлийн харилцааг зохицуулсан нэгдмэл хууль цааз байжээ. Харамсалтай нь Их Засаг хууль бидэнд бүрэн эхээрээ уламжлагдаж ирээгүй. "Монголын нууц товчоо", Рашид Ад Дины "Судрын чуулган", Жүвейний "Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх", Магакийн "Нум, сумтан ард түмний түүх" зэрэг сурвалжийн шинжтэй бүтээлүүдэд Их Засаг хуулийн хэсэг зүйл заалтууд уламжлагдан иржзэ. 1320 онд Египетийн түүхч Макризи Алтан ордны улсаас Их Засаг хуулийн хамгийн томоохон хэсэг зүйл нээлтийг олсон нь тэр үеийн эрх зүйн чухал сурвалж болж буй. «Их Засаг» хууль бол Монголын тулгар төр байгуулагдсан түүхт үйл явдлын үр дагавар болон төрсөн юм. Засаг гэдэг үгийн эртний язгуур утга нь хууль цааз, дүрэм, журам, хэв ёс гэсэн ойлголтыг илэрхийлж байжээ.«Их Засаг» хууль бол Их Монгол улсын хааны бүрэн эрх, засаг захиргаа, цэрэг, гадаад харилцаа, шашны суртал, ахуй заншил, иргэд хоорондын харилцаа, сургаал, сургамж, тэтгэвэр, тэтгэмж, өмч хөрөнгө. өв залгамжлал, гэрлэлт, гэр бүлийн харилцаа, худалдаа арилжаа, эрүүгийн хэрэг, ялын бодлого, шүүн таслах журмыг эохицуулсан хууль байжээ.Уг хууль дахь ял шийтгэлийн төрлүүд нь андгайлах (тангарагийн эрүү), золиослох, дөнгөлөх, торгох, ташуурдах буюу шийдэмдэх, гянданд хорих, цөлөх, цаазаар авах буюу алах ял байв. Их Засаг хууль бол дэлхийн соёл иргэншлийн түүхнээ бүхэл бүтэн нийгэмд улс төрийн байгуулал бүрэлдэн төлөвшихөд томоохон үүрэг гүйцэтгэсэн эртний Вавилоны Хаммурапийн хууль, Энэтхэгийн Манугийн хууль зэрэг алдартай хуулиудтай эн зэрэгцэхүйц ач холбогдолтой цааз-эрхэмжийн нэн чухал баримт бичиг юм. Учир нь эл хуулийн зарчим, үзэл санаа зөвхөн Монгол нутаг төдийгүй, ертөнцийн талыг эзэгнэсэн их гүрний хэмжээнд үйлчилж байсан хувьд дэлхийн хууль цаазны түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн бөлгөө.
[засварлах] Төрийн байгуулал
Өмнөх үеийн төр ёсны уламжлалд тулгуурлан шинэ тутам байгуулагдсан Монголын төр нь хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт хаант засгийн төрхтэй боловч мөн чанараараа ардчиллын олон бүрдлийг өөртөө агуулсан, тун өвөрмөц шинж бүхий төр байв. Төрийн дээд эрхийг баригч нь их хаан байв. Их хаан бол тэнгэрээс заяат хэмээн өргөмжлөгдсөн, Монгол улсын хэмжээгүй эрхт эзэн, төрийн тэргүүн байсан ажгуу. Их хааны гарт төрийн дээд эрх мэдэл, үлэмж засаглал төвлөрч, тэрбээр Монголын газар нутгийн дээд өмчлөгч болж байлаа. Хаан амьд сэрүүн байхдаа өөрийнхөө залгамжлагчийг гэрээслэнэ. Энэ нь хаан өөрөөсөө хойш элдэв хямрап тэмцэл гарч, төр хямрахаас болгоомжилсон ухаалаг бодлого байв.
Хааныг сонгон өргөмжилж, төр улсын тулгамдсан асуудалд ончтой хариу эрэлхийлж, нягтлан магадласны үндсэн дээр их хаанд зөвлөх эрх бүхий байгууллага бол Их Хуралдай байжээ. Их Хуралдай нь өмнөх үеийнхээс зохион байгуулалтын хэлбэрийн хувьд боловсронгуй болж, төрийн дээд байгууллагын шинжийг агуулж байсан. Хамгийн гол нь хэн бугай ч Их Хуралдайг алгасан хааны титэм хүртэх эрхгүй байсан явдал юм. Чухам үүгээр Их Хуралдайн эрх, сүр хүч илэрхийлэгдэж байв. Их Хуралдайд Чингис хааны ах дүү, үр хүүхэд, эх ба хатад, цэргийн жанжин, итгэлт нөхөд оролцоно. Зарим судлаач эл байгууллыг парламентат ёсны дээд өвөг хэмээн үздэг.
Их хаанд хэдийгээр хэмжээгүй эрх мэдэл төвлөрч байсан боловч эрдэм ухааныг дээдлэн биширч, мэргэдийн зөвлөлөөг сонсон, болгоон соёрхдог байжээ. Тиймээс ч Чингис хаан дэргэдээ Сэцдийн зөвлөл байгуулж, улс төрийн шаггүй бодлоготон, эрдэмтэн мэргэдийг оруулж, тэдний санал бодлыг анхааралтай сонсдог байв. Зарим эрдэмтэд Сэцдийн зөвлөлийг төрийн институт болж чадаагүй гэж үэдэг. Их хаан гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх зорилгоор улс орны амьдралын хүрээ, салбарыг хариуцсан төрийн сайд нарыг томилж байжээ. Энэ ёсоор Мухулайг Го ван буюу улсын ван болгожээ, Энэ нь хааны тэргүүн шадар сайд байв. Түүнтэй эн зэрэгцэхүйц эрхтэй албан тушаалтан бол улсын заргач байв. Энэ тушаалд Чингис хаан өөрийн өргөж авсан дүү Шихихутугийг томилжээ. Их хаан түүнд «Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи үзэх нүд, сонсох чих болж яв» гээд Надтай зөвлөж, Шихихутугийг шийтгээд цагаан дээр хөх бичиг бичиж, дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл хэн ч бүү өөрчилтүгэй» гэж тушаасан байна.
Чингис хааны хууль зарлигийн биеллийг хянах тусгай албан тушаалтан буй бопгожээ. Маркизийн Их Засаг хуулиас түүвэрлэж авсан гэсэн тэмдэглэлд засаг хэрэгжүүлэхийг хянагч тушаалд хүү Цагадайгаа томилсон гэж бичсэн байна. Ийнхүү төрийн хяналтыг буй болгожээ. Чингис хаан төрийн бусад сайд нарыг дэс дараалан томилсон байна. Тухайлбал. Боорчи, Зэлмэ, Наяа нарыг өөрийнхөө удирдлагад их төлөв цэргийн хэргийг эрхлэх төрийн сайдын тушаалд тохоон талбижээ. Мөн тийм зиндааны албан тушаалтан бол төрийн бэхи (шинжээч) Үсүн Өвгөн юм. Тэрбээр тэнгэр огторгуйг шинжиж, он жил, сар өдрийг заасан хуанли зохиож, наран, саран хиртэхийг эртнээс мэдэж хаан эзэндээ айлтгах, дайлаар мордох, Их Хуралдай чуулах сайн өдрийг тогтоох зэрэг үүрэг гүйцэтгэнэ. Төрийн бэхи цагаан хувцас өмсч, цагаан морь унаж явдаг заншилтай. Түүнээс дутахааргүй эрх мэдэлтэй байсан хүн бол Хөхчү бөө байв. Гэвч тэрбээр их эзнийхээ итгэлийг даалгүй, хаан төрд тэрсэлж, цаазын тавцанд очсон түүхтэй.
Гүйцэтгэж байсан үүргээс нь хөөн үзэхэд Тодой чэрби мал аж ахуйн сайд, Тататунга захиргаа, боловсролын сайдын зиндаанд ажиллаж байсан байна. Зарим хүмүүс төр, түмний өмнө байгуулсан баатарлаг гавъяа, цэргийн удирдакх ур чадвараараа тодорч албан тушаалд томилогдож байв. Тухайлбал, Мухулай, Боорчи, Зэлмэ, Шихихутуг, Сорхон-шира, Сүбээдэй, Зэв, Борохул (удалгүй нас барсан) Хэра-Унругэ, хожим Цуу мэргэн (Елюй Чуцай) нарыг есөн өрлөг хэмээн цэргийн жанжнаар томилсон байна. Зарим судлаачид тэднийг орчин цагийн цэргийн маршалуудтай дүйцүүлэн бичдэг.
[засварлах] Уналт
1300-аад оноос Монголын эзэнт гүрэн хямралд орж эхлэв. 1260 онд Хубилай өөрийгөө хаанд өргөмжилж, улмаар 1267 онд Монголын нийслэлийг Хархорум хотоос Хаан балгас (Дайду) (одоогийн Бээжин хотын баруун хойд талд байсан) хотод шилжүүлэв. 1271 онд Их Монгол Улсын нэрийг өөрчилж, Юань хэмээн нэрийдсэнээр Монголын эзэнт гүрэн Алтан орд, Ил хант улс, Цагадайн улс, Юань улс гэсэн дөрвөн хаант улсад хуваагдав. Алтан орд, Ил хант улс, Цагадайн улсууд Юань улсад жил бүр татвар өгч, Юань улсын хааныг өөрсдийн эзэн захирагч гэдгийг хүлээн зөвшөөрдөг байв. Гэвч энэ харилцаа төдий л бат бэх биш байв. XIV зууны эхэн үед Евразид [[Хар үхэл] хэмээх тахал гарч олон сая хүнийг үхүүлжээ. Энэ өвчин худалдааны зам дагуу асар хурдацтай тархаж байсан тул хүн, амьтны хөл тасарч, орон нутгуудад хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас улс орнуудын элчин харилцаа тасарч, Монголчуудыг байгаа газартаа суухаас өөр аргагүй болгосоноос хоорондын харилцаа алдагджээ. Мөн газар сайгүй өлсгөлөн дэгдэж, үймээн самуун гарах болов. Орон нутгийн захирагчид бие даах болсон ба Чингис хааны удмынханы хооронд эрх мэдлийн төлөөх тэмцэл улам хурцадсаар байлаа. Ил хант улс Абу Саид ханыг нас барсны дараа олон тооны эмирийн улсуудад хуваагдав. Ил ханы шууд удмын сүүлчийн хан Хасан Хүчүг үхсэнээр Ил хант улс үндсэндээ мөхжээ. Энэ үед Хятадад тахал, өлсгөлөн, байгалийн гай гамшгаас болж, олон хүн үхэж үрэгджээ. Мөн орон нутгийн засаг захиргаа болон Монголчуудын авах албан татвар улам нэмэгдэж, ард түмний амьдрал улам дорджээ. Түүний улмаас Хятадад Юань улсын эсрэг бослого үймээн газар сайгүй гарах болов. Тэдгээрээс хамгийн далайцтай бослого нь 1330-аад оны үеэс гарсан Улаан алчууртны бослого юм. Улаан алчууртнууд болон Юань улсын засаг захиргааны хоорондын дайн хэдэн жилийн туршид үргэлжилжээ. Үүний эцэст Улаан алчууртнууд дараа дараалан бут цохигдож, бослого бараг дарагдах гэж байтал Улаан алчууртны бослогын нэгэн толгойлогч Чжу Юань Чжан Мин улсыг байгуулж, өөрийн босогчдыг чадварлаг удирдаж, Хятадын ард түмний дэмжлэгийг авсаны үр дүнд 1368 онд Юань улсын нийслэл Хаан балгас хотыг эзлэн авч, Хятад дахь Монголын захиргааг устгажээ. Юань улсын хаан Тогоонтөмөр Цагаан хэрэмийн ард зугатан гарч, Юань улсын захиргааг Хятадад дахин сэргээхийг санаархах болов. Чжу Юань Чжан Цагаан хэрмийн ард хөөгдөж гарсан Монголчуудын эсрэг аян дайн хийж, Юань улсын хаадыг бүрэн буулгаж авах гэсэн боловч бүтээгүй юм. Цагаадайн улс XIII зууны сүүл үеэс Самарканд хотоор төвлөрсөн суурин соёл иргэншилтэй Мавереннахр, Долоон мөрөн, Турфаны хөндийгөөр төвлөрсөн нүүдлийн соёл иргэншилтэй Моголистан хэмээх хоёр хэсэгт хуваагдаж, XIV зууны туршид хоорондоо тэмцэлдсээр байв. 1340-өөд оноос Мавереннахрт доголон хэмээх хочтой Монголын Барулас овгийн угсааны эмир Төмөрийн улс бий болсон боловч XV зууны эхэн үед доголон Төмөрийн нас барсны дараа олон жижиг эзэмшил болон хуваагдсан ба улмаар Алтан ордноос нүүж ирсэн Үзбекүүдийн довтолгоонд өртөж, мөхжээ. Доголон Төмөрийн угсааны Бабур ноён Үзбекүүдэд шахагдан Энэтхэгт очиж, Их Могол улсыг байгуулсан юм. Хожим 1858 онд Их Моголын улс Британичуудад цохигдон мөхжээ. Моголистан XVI зууны үеэс суурин соёл иргэншилд орж, Исламын шашныг шүтэх болжээ. Моголистаны Мухаммед хаан захирагдагсаддаа чалма малгай өмсөхийг хүчээр тулган хүлээлгэсэн ба Таш-Рабат хотыг байгуулж, суурин байдлаар амьдрах болов. Моголистаны баруун талаас Үзбекүүдээс тасарсан Казахууд, зүүн талаас Ойрадууд довтолж шахамдуулах болсон тул Моголистаны Султан Саид хаан XVI зууны үед нийслэлээ Яркенд хотод шилжүүлж, улсаа Яркендын хаант улс хэмээн нэрийджээ. XVII зуунд Яркендын хаант улс Зүүнгарын хаант улсын захиргаанд орсон юм. Алтан орд XIV зууны эхэн үеэс хямралд орж, олон хан солигджээ. Улмаар XV зууны үед Алтан орд Түрэг хэлт нүүдэлчдийн ордууд болон задарчээ. Алтан ордны улсаас Казань, Крым, Астрахань, Ногайн орд, Сибирийн улсууд тасран гарчээ. Алтан ордны үлдэгдэл болох Их орд 1502 онд бүрэн мөхжээ. Алтан ордны улсаас тасран гарсан улсууд XV-XVIII зууны үед бүгдээрээ Оросод эзлэгдсэн бөгөөд хамгийн сүүлчийн бие даасан улс болох Крымийн хаант улс 1784 онд Оросод эзлэгджээ. Юань улсын хаад цагаан хэрмийн ард зугатаж ирсэний дараа Монгол хаан Аюушридар өөрийн эзэмшлийг Умард Юань улс хэмээн зарлан тунхаглав. Гэвч 1389 онд Умард Юань улсын хаан Төгстөмөр Мингийн цэрэгт ялагдан зугатаж яваад Аригбөхийн угсааны Есүдэр ноёнд алагдсанаар Умард Юань улс үгүй боллоо. Монголчууд олон жижиг ноёдын эзэмшлүүдэд хуваагджээ. Эдгээрээс Хубилайн удмынхны толгойлсон Монголчууд, Чорос аймгийн ноёдын толгойлсон Ойрадууд давамгайлан гарч ирж, хоорондоо тэмцэлдэх болжээ. Энэ хоёр хүчин зарим үед нэгдэж байсан боловч удалгүй задардаг байлаа. XVII зууны үед Хубилайн удмынхны толгойлсон Монголчууд Манж Чин улсад дагаар орсоноор Юань улсын улбаа ариллаа. XVIII зуунд Ойрадуудын байгуулсан Зүүнгарын хаант улс Манж Чин улсад эзлэгдсэнээр Евразийн их тал нутгийн хэмжээнд Монгол хэлт нүүдэлчид ноёрхох явдал үгүй болжээ.
[засварлах] Мөн үзэх
| Commons: Их Монгол Улс - зураг, дуу, бусад юмс |
[засварлах] Номнууд
- "HISTORIA MONGALORUM" Fra Giovanni da Pian del Carpini, 1245-1247, "Монголчуудын түүх" Плано Карпини, итали хэлнээс орчуулсан Л.Нямаа, 2006, ISBN 99929-2-214-1