Их Морави

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сватоплукийн үе (871-894)-ийн хамгийн том газар нутагтай байсан Их Морави
Гэгээн Кириллийн хөшөө. Моравийн Оломоуц хот

Их Морави (Чех хэл: Veľkomoravská ríša) нь 9-өөс 10-р зууны эхэн үед хөгжин цэцэглэж байсан, славуудын байгуулсан хаант улс юм. Одоогийн Словак, Чех улсын Моравийг захирч байв.

Түүх[засварлах]

9-р зууны эхэн үеийн түүхийн дурсгалд анх Их Моравийн тухай дурьдагдсан байдаг. Анхны хаан Моймир I (830-846 онд хаанчилсан) нь католик шашны Зальцбургийн хамба ламыг хүлээн зөвшөөрч байсан бол 846 онд хаан болсон Ростислав нь Зүүн Франкийн хаант улсын дарамтаас ангижрахын тулд Зүүн Ромын эзэнт улс, үнэн алдартны шашинтай ойртож, улсдаа гэгээн Кирилл, Мефодий нарыг урьж байжээ. Чухам тэд глагол үсгийг зохиосон нь одоогийн кирилл үсгийн үндэс болжээ. Гэвч Ростиславын үеэл Сватоплук Франкуудтай нийлж, Ростиславыг хаан суудлаас зайлуулсан байна. Ингээд Зүүн Ромоос залагдсан номлогчид хөөгдөж, католик шашинд дагаар орсон аж. Сватоплукийг нас барсны дараа хаан ширээний төлөө тэмцэл, Зүүн Франкийн дарамт, мөн мажаруудын довтолгоо зэрэг олон шалтгааны улмаас 10-р зууны эхний хагас гэхэд мөхсөн юм.

Мөн үзэх[засварлах]

Агуулахад байгаа «Их Морави» зургийн цомог