Ишлэл

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Ишлэл (Цитата. Citation. Quotе). Латин хэлний citare – “гэрч татах” гэсэн утгатай үгнээс гаралтай. Зохиогч өөрийнхөө дэвшүүлэн тавьж буй санаа бодлыг батлах, хэн нэгний дүгнэлт, санаа бодлыг үгүйсгэх, маргах зорилгоор бусдын зохиол бүтээл, хэлсэн үг, баримт бичгээс тэр хэвээр нь, эсвэл гол утга санааг сонгон авч бүтээлдээ гарч болгон ашигласан үг, өгүүлбэр, догол мөрийг ишлэл гэж нэрлэдэг. Ишлэлийг шууд ба дам гэж ангилдаг. Шууд ишлэл гэдэг нь тухайн үг, өгүүлбэр, догол мөрийг ямар ч өөрчлөлтгүйгээр тэр хэвээр нь хашилтанд авч хэрэглэсэн ишлэлийн төрөл юм. Хэрэв бусдын бичсэн, хэлсэн үгийн гол утга санааг авч, өөрийн үгээр найруулан бичиж хэрэглэсэн бол дам ишлэл болно. Ишлэлийн аль ч төрөлд хэний, хэдэн онд хэвлэгдсэн, ямар бүтээлийн, хэд дэх талаас авсныг тодорхой заан тэмдэглэх шаардлагатай. Ишлэлийг судалгаа шинжилээний бүтээл болон тогтмол хэвлэлд түгээмэл ашигладаг. Хэрэв зүүлт хийлгүйгээр хуулан ашигласан, эсвэл тодорхой нэр заагаагүй бол бүтээлийн хулгай (үз) гэж үздэг юм.