И Бён-чоль

И Бён-чоль
Бүтэн нэрИ Бён-чоль (이병철)
Төрсөн өдөр1910 оны 2 сарын 12 (1910-02-12)
Төрсөн газарСолонгос, Өмнө Кёнсан, Үйрён
Өнгөрсөн өдөр1987 оны 11 сарын 19
      (77 насалсан)
Ажил үйлбизнес эрхлэгч

И Бён-чоль (1910 –1987) нь Өмнөд Солонгосын "Самсон" компанийг үндэслэсэн бизнес эрхлэгч байв. Самсон (Samsung) бол Өмнөд Солонгосын хамгийн алдартай, ажилттай групп компани юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

И Бён-чоль 1910 онд чинээлэг газрын эзний гэр бүлд (Кёнжүгийн И овогтон) төрсөн. Эцэг И Чань-ү, эх Күонь Жэ-лим нарын дөрвөн хүүгийн бага нь байв. 1938 онд Тэгүд ачаа тээврийн компани байгуулж «Самсон» («гурван од» гэсэн утгатай) хэмээн нэрийджээ. 1945 онд дотоод төдийгүй олон улсын тээвэрт шилжиж, 1947 онд Сөүлд төвлөжээ. Цаашдаа хүнс, цахилгаан бараа гээд олон салбарт компани байгуулж төрөлжин томорчээ.