И Гонь-хи

И Гонь-хи
Бүтэн нэрИ Гонь-хи (이건희 I Geonhui)
Төрсөн өдөр1942 оны 1 сарын 9 (1942-01-09)
(одоо 82 настай)
Төрсөн газарЯпоны харьяа Солонгос, Тэгү
Улс оронӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Ажил үйлүйлдвэр худалдаа эрхлэгч

И Гонь-хи (сол. 이건희; Lee Kun-hee) гэж 1942 оны 1 дүгээр сарын 9-нд төрсөн- 2020 оны 10 дугаар сарын 25-нд нас барсан. Өмнөд Солонгос улсын иргэн, аж үйлдвэр эрхлэгч байна. Самсонгийг үүсгэгч И Бён-чолийн гуравдугаар хүү бөгөөд 1987 оны 12 дугаар сарын 1-ээс хойш Самсон группийг удирдаж, дэлхийд тэргүүлэх хүчирхэг компани болгожээ. Тэдний гэр бүлийн хөрөнгө 12.6 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ.[1] Олон улсын олимпын хорооны гишүүн асан.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

И Гонь-хи Токио дахь Васедагийн их сургуульд эдийн засгийн мэргэжлээр бакалаврт суралцаж, Вашингтон дахь Жорж Вашингтоны их сургуульд магистр зэрэг хамгаалсан. Солонгос, англи, япон хэлтэй.[1]

Намтар[засварлах | кодоор засварлах]

И Гонь-хи 1968 оноос хойш Самсонд ажиллаж эхэлсэн ба И Бён-чоль захирал нас барсны дараа 1987 оны 12 сарын 1-нээс Самсунгийг тэргүүлэх болжээ.[2]

Самсунгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бодлого доогуур чанартай их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэж байна гэж үзэн, Самсунгийн бүтээгдэхүүн чанараар өрсөлдөх чадавхигүй байгааг анхаарч, шинэ санаа, технологи нэвтрүүлэхийг чухалчилсан. 1993 онд "Эхнэр, үр хүүхдүүдээсээ бусдыг соль" гэсэн зоримог үгээр санаагаа тодотгож байв.

И Гонь-хигийн чанарыг эрхэмлэсэн бодлого уламжлалаас татгалзаж, гадаадаас ажиллах хүчийг ихээр төвлөрүүлэв. Олон улсын зах зээлд Самсунг нэрийн барааны нэр хүнд өсч улсын хэмжээнээс гарч олон улс, дэлхийд тэргүүлэх болсон.

Samsung БНСУ-ын нийт экспортын 1/5 -ийг үйлдвэрлэдэг. Компани БНСУ-ын эдийн засгийн хөгжил, улс төр, хмх, соёлд маш их нөлөөтэй.

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 "Profile: Lee Kun-hee". BBC. March 24, 2010.
  2. "King of Samsung: a chairman's reign of cunning and corruption". The Verge. Retrieved 2 April 2013.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]