И Сан-хуа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
И Сан-хуа
тамирчны тухай
Төрсөн өдөр 1989 оны 2 сарын 25 (1989-02-25) (25 нас)
Төрсөн газар Өмнө Солонгос улсын Сөүл хот
Биеийн өндөр 163 см
Биеийн жин 58 кг
Улс, орон Өмнөд Солонгос Өмнө Солонгос
Тамирчин эмэгтэй ойр зайн тэшүүрчин

И Сан-хуа (солонгосоор 이상화 - и-санг-хуа, англид Lee Sang-Hwa, орост Ли Сан Хва; 1989 оны 2 сарын 25-нд Сөүл хотод төрсөн) — 500 м-т уралдаж олимп (2010, 2014), дэлхийн (2012) аварга болсон Өмнө Солонгос улсын ойр зайн эмэгтэй тэшүүрчин.

2014 оны хоёрдугаар сарын 11-нд Сочи хотод зохиогдсон 2014 оны олимпийн наадмын 500 метрийн зайд 2002 оноос хойш эвдэгдээгүй байсан Катриона Лемэй Доаны цагийн амжилтыг эвдэж олимпийн дээд амжилтыг тогтоон түрүүлсэн билээ.[1][2]

Хувийн дээд амжилт[засварлах]

Хэзээ Хаана Юунд Юугаар Яаж
2005 оны 3 сарын 6 Нидерландын Херенвен Дэлхийн цом 100 м 10.46
2013 оны 1 сарын 20 Канадын Калгари Дэлхийн цом 500 м 36.80
2009 оны 12 сарын 13 Америкийн Юта Дэлхийн цом 1000 м 1:15.26

Эшлэл[засварлах]