Йонас Ольссон
| Хувийн мэдээлэл | |||
|---|---|---|---|
| Бүтэн нэр | Йонас Ольссон | ||
| Төрсөн огноо | 1983 оны 3 сарын 10 | ||
| Төрсөн газар | |||
| Өндөр | 1.93 м (6 фут 4 инч) [1] | ||
| Тоглодог байрлал | Хамгаалагч | ||
| Клубийн мэдээлэл | |||
| Одоогийн клуб | |||
| Дугаар | 3 | ||
| Насанд хүрэгчдийн баг* | |||
| Он | Баг | Гараа† | (Гоол)† |
| 2003–2005 | 56 | (1) | |
| 2005–2008 | 93 | (5) | |
| 2008– | 95 | (7) | |
| Үндэсний шигшээ‡ | |||
| 2003–2005 | (21-ээс доош нас) |
19 | (1) |
| 2010– | 2 | (0) | |
| * Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан. Сүүлд шинэчилсэн: 15:30, 2011 оны 2 сарын 23 (UTC). † Гараа (Гоол). |
|||
Йонас Ольссон (шве. Jonas Olsson, 1983 оны гуравдугаар сарын 10-нд төрсөн) нь Шведийн хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Вест Бромвич Альбион болон Шведийн шигшээ багийн төвийн хамгаалалтын бүсийн тоглогч юм.
Агуулга |
Тоглогчийн замнал [засварлах]
Клуб [засварлах]
Ольссон нь Шведийн өмнөд нутгийн Сконе каунтигийн Ландскруна хэмээх дагуул хотод төрж өссөн бөгөөд 2003 онд Ландскруна багаас хөлбөмбөгийн мэргэжлийн гараагаа эхэлсэн ажээ. Түүнд өсөх ирээдүйтэй хамгаалагч болоход Шведийн домог Улоф Мельберг ихэд нөлөөлсөн гэдэг. [2]
Хоёр жилийн дараа Ольссон 750000 еврогийн гэрээгээр Голландын НЕК багт ирж байсан байна.[3]
Голландад 2 жил тоглох хугацаандаа Английн Премьершипийн гишүүн Болтон Уондерерс, Мидлсбро, Ньюкасл Юнайтед болон Эвертон багуудтай холбоо тогтоож байсан ба[4][5][6][7][8][9] 2008 оны наймдугаар сарын 22-нд Вест Бромвич Альбион багт гэрээ хэлцэл байгуулах тохиролцоонд хүрч байв.[10] Улмаар наймдугаар сарын 29-нд эмчийн үзлэгийн дараа түүний гэрээ 1160000 фунт стерлингээр баталгаажигдсан юм.[11]
Есдүгээр сарын 13-нд Ольссон Вест Хэм Юнайтед багийн эсрэг тоглолтонд Альбионы анхны гараагаа хийж байсан бол Мидлсбро багийг 1-0 харьцаагаар ялсан есдүгээр сарын 27-ны тоглолтонд анхны гоолоо оруулжээ.[12]
Шигшээ баг [засварлах]
Ольссон Шведийн шигшээгийн 21-ээс доош насны багт тоглож байв.
Залуучуудын шигшээ багийн тухайн шинэ дасгалжуулагч Эрик Хамренгийн удирдлаган дор 2010 оны хоёрдугаар сард Босни болон Беларусын эсрэг тоглолтуудад шигшээ багтаа дуудагдаж анхны гараагаа Беларустай хийж байсан тоглолтонд үзүүлжээ.
Бусад ажил [засварлах]
Тэрээр Шведийн кабелийн сүлжээний Viasat эх орондоо 2010-11 оны Премьер лигийн улирлыг дамжуулахад телевизийн нэвтрүүлгийн тайлбарлагч, сэтгүүлчээр ажиллаж мэргэжилийн шинэ сонголтоо хийж байсан байна.
Хувийн амьдрал [засварлах]
Ольссон гитар хөгжим тоглох дуртай ба Боб Дилан, Нирвана, Роллинг Стоунз, Оэйзис, Бэйбишэмблс болон The Who зэрэг хамтлаг, дуучдын уран бүтээлийг шимтэн сонсдог.[13]
Хүний эрхийн асуудлаар санал бодлоо солилцох дуртай тэрээр Шведдээ аль хэдийн хуулийн сургуульд элссэн ажээ.[14] [15]
Эшлэл [засварлах]
- ↑ Premier League Player Profile Jonas Olsson. Premier League. 25 April 2011-д хандсан.
- ↑ Jonas Olsson inspired by Olof Mellberg
- ↑ (Швед) Aftonbladet: Olssons flytt ogillas av Bois-tränarna (Allsvenskan)
- ↑ Weekend Report – Sweden
- ↑ "Sky Sports – Football – News – Olsson in Magpies link", Sky Sports
- ↑ Prem trio linked with Olsson move | TEAMtalk
- ↑ Doldis på väg till Premier League | England | Fotboll | Sportbladet | Aftonbladet
- ↑ (Швед) NEC Nijmegens Jonas Olsson kan vara på väg att lämna Holland för Premier League och Everton | Internationell | Fotboll | Sportbladet | Aftonbladet
- ↑ "Olsson open to Everton switch", Sky Sports
- ↑ West Bromwich Albion track Swede defender Jonas Olsson
- ↑ "Baggies agree Olsson fee", West Bromwich Albion F.C., 2008-09-29. 2008-09-29-нд авсан.
- ↑ Ashenden, Mark. "Middlesbrough 0–1 West Brom", BBC, 27 September 2008. 14 September 2009-нд авсан.
- ↑ West Bromwich Albion new boy Jonas Olsson is a guitar hero/
- ↑ http://www.goal.com/en/news/9/england/2009/05/03/1244579/west-brom-defender-jonas-olsson-wants-to-become-a-lawyer
- ↑ http://www.aftonbladet.se/temahogskola/article12632168.ab
Холбоос [засварлах]
- Йонас Ольссоны профайл wba.co.uk буюу Вест Бромвич Альбион багийн албан ёсны вэбсайтад
- Йонас Ольссон Тухайн тоглогчийн үзүүлэлт Soccerbase вэбсайт дахь
- Йонас Ольссоны Премьер лиг дэх профайл
- BBC Sport дахь Йонас Ольссоны профайл
| Спортын амжилтууд | ||
|---|---|---|
| Өмнөх |
НЕК багийн Оны шилдэг тоглогч 2006–2007 |
Дараах |
|
|||||