КАТ-ТҮН

KАТ-TҮН
Хөгжмийн урсгалПоп рок
Идэвхтэй2001–одоог хүртэл
СтудиJ-One
Цахим хуудасwww.j-storm.co.jp/kattun
Гишүүдийн нэрс
Камэнаши Казүя
Үэда Тацүя
Накамарү Юү-Ичи
Өмнөх гишүүд
Аканиши Жин
Танака Кооки
Тагүчи Жүнносүкэ

КАТ-ТҮН (Япон: KAT-TUN, カトゥーン) нь Японы хөвгүүдийн хамтлаг бөгөөд 2001 онд Жонни & Ассошиэтс (Жонни'с) зохион байгуулсан байна. Жонни & Ассошиэтс нь бүлэг хөвгүүдийг дасгалжуулан мөн дэмжиж тусалдаг бөгөөд Японд нийтээрээ "Жонни'с" (ジャニーズ Janīzu) гэдгээрээ алдартай. Багийн нэр нь бүх гишүүдийн нэрний эхний үсгээр бүтсэн товчлол юм. 2010 онд Аканиши Жин хамтлагаасаа гарсан бөгөөд үлдсэн гишүүд нь Камэнаши Казүя, Тагүчи Жүнносүкэ, Танака Кооки, Үэда Тацүя, Накамарү Юү-Ичи нар юм. Тэд 2006 оны 3 сарын 22-нд J-One Records-т бичүүлсэн, анхныхаа CD сингл, цомог, мөн DVD-г нэгэн зэрэг худалдаанд гаргаж, уран бүтээлийн замналаа эхэлжээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

2001–2005: Байгуулагдсанаас дебют хүртэл[засварлах | кодоор засварлах]

2001 онд NHK-ийн Pop Jam хөгжмийн нэвтрүүлэгт Доомото Коо-Ичигийн ард бүжиглэхээр 8 гишүүн сонгогдсон. Уг 8 гишүүн солигдсоор одоогийн 5 гишүүн болон хуучин гишүүн Аканиши Жин нарын бүрэлдэхүүнтэйгээр албан ёсоор КАТ-ТҮН хамтлаг болжээ. 2002 онд маш олон хүсэлт ирж байсан тул 2002 онд анхны тоглолт Окяакүсама ва Камисама - Концерт 55 ман Нин Аи но Рикүэсүто ни Котаэтэ!! (お客様は神サマーConcert 55万人愛のリクエストに応えて!!, Үзэгч бол хаан - Концерт. 55 түм хүний хайрын хүсэлтийн хариу)-г тоглоход 550,000 хүн тасалбарыг нь авах оролдлого хийжээ. Мөн онд тэд ганцхан өдрийн дотор 11 шоунд оролцож дуулсан байна. Түүнээс хойш KAT-TҮН Японд бараг улирал болгон концертын захиалгатай байдаг болжээ. 2005 онд KAT-TҮН-ий анхны Япон даяар худалдаалагдсан DVD KAT-TҮН Лайв Каизокүбан (KAT-TUN Live海賊帆) худалдаанд гарав.

2006: Дебют, "Real Face"[засварлах | кодоор засварлах]

КАТ-ТҮН хамтлаг нь 3 сарын 22-нд өөрсдийн албан ёсны дебют сингл "Real Face"-ээ худалдаанд гаргаж, удалгүй Best of KAT-TUN цомог, мөн Real Face Film DVD-гээ борлуулж эхлэв. Тэдгээр нь тэдний өөрсдийн J-One Records лэйбэлийн нэрээр худалдаанд гарсан. Тэд Live of KAT-TUN "Real Face" тоглолтоо орон даяар хийж шинэ цомгоо сурталчлав. Best of KAT-TUN, "Real Face", Real Face Film нь эхний долоо хоногтоо л тус бүр 556,548, 754,234, 374,202 хувь зарагдсан амжилтаар Ориконы долоо хоногийн жагсаалтыг 3 төрөлд тэргүүлжээ. Өмнө нь ийм амжилтыг Хамасаки Аюми л үзүүлж байв. 2006 оны 3 сард тэд Японы алдартай цэнгэлдэх хүрээлэн болох Токио Домд өөрсдийн тоглолтоо хийж, алан ёсоор дебют хийхээсээ өмнө тэнд тоглолтоо зохион байгуулж чадсан анхны хамтлагаар тодорсон байна. Тэд 2 өдөрт 110,000, нийт аялан тоглолтыхоон туршид 630,000 хүнд уран бүтээлээ толилуулжээ. "Real Face"-сээ 3 сарын дараа буюу 6 сарын 19-нд 2 дахь сингл "Signal" худалдаанд гарч, 400,000 гаруй хувь борлогдсоноор Ориконы долоо хоногийн жагсаалтыг тэргүүлэв. 10 сарын 12-нд гишүүн Аканиши хамтлагаа 6 сарын хугацаатай орхиж, хэл шинжлэлээр суралцахаар Америкийн Нэгдсэн Улсыг зорих болсноо зарлажээ. Үлдсэн гишүүд уран бүтээлээ үргэлжлүүлэн 3 дахь сингл "Bokura no Machi de", мөн 2 дахь цомог болох Cartoon KAT-TUN II You нь 12 сарын 7-нд нээлтээ хийсэн байна. КАТ-ТҮН нь эхний 3 синглийн жилийн борлуулалт нь тус бүр 500,000 давсан, Японы анхны хамтлаг болсон бөгөөд тэд нь Ориконы жилийн жагсаалтад 1, 5, 13-р байрыг эзэлсэн ажээ.

2007: Cartoon KAT-TUN II You[засварлах | кодоор засварлах]

КАТ-ТҮН хамтлаг Cartoon KAT-TUN хэмээх, өөрсдийн телевизийн нэвтрүүлэгтэй болов. Энэ нь нэвтрүүлэгт оролцохоос нь өмнө янз бүрийн алдартай хүмүүсээс 100 асуулт асууж, асуусан асуултаасаа сонирхолтой гэж санагдсанаа сонгон авч, нөгөө хүмүүсээсээ асууж товч бөгөөд тодорхой тэрнийх нь талаар ярилцдаг байгаа. Энэхүү нэвтрүүлэг нь 2007 оны 4 сарын 4-нөөс 2010 оны 3 сарын 24 хүртэл (Лхагва гараг болгон) үргэлжилжээ.

2010: Аканиши хамтлагаасаа гарсан нь[засварлах | кодоор засварлах]

Аканиши Жин нь өөрийнхөө хүсэлтээр хамтлагаасаа гарсан бөгөөд одоо АНУ-д ганцаараа дуулж Японы нэрийг өндөрт өргөн, залуугаараа алдар нэрт хүрсэн байна.

Хамтлагийн гишүүд[засварлах | кодоор засварлах]

  • Камэнаши Казүя (亀梨 和也 *23. 2. 1986)
  • Үэда Тацүя (上田 竜也 *4. 10. 1983)
  • Накамарү Юү-Ичи (中丸 雄一 *4. 9. 1983)

Хуучин гишүүн[засварлах | кодоор засварлах]

  • Аканиши Жин (赤西 仁 *4. 7. 1984)
  • Танака Кооки (田中 聖 *5. 11. 1985)
  • Тагүчи Жүнносүкэ (田口 淳之介 *29. 11. 1985)

Цомгууд[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: KAT-TUN цомгууд

Студийн цомгууд[засварлах | кодоор засварлах]

Синглүүд[засварлах | кодоор засварлах]

DVD-нүүд[засварлах | кодоор засварлах]

  • 2003: Okyakusama wa Kamisama - Concert 55 Man Nin Ai no Request ni Kotaete!!
  • 2005: KAT-TUN Live Kaizokuban
  • 2006: Real Face Film
  • 2006: Dream Boys
  • 2007: Live of KAT-TUN "Real Face"
  • 2007: Tour 2007 Cartoon KAT-TUN II You
  • 2008: KAT-TUN Live Tour 2008: Queen Of Pirates
  • 2009: KAT-TUN Live: Break the Records
  • 2010: KAT-TUN-No More Pain-World Tour 2010
  • 2012: KAT-TUN Live Tour 2012 Chain at Tokyo Dome

Бусад үйл ажиллагаанууд[засварлах | кодоор засварлах]

Радио[засварлах | кодоор засварлах]

Хамтлаг 3 радио шоутай байсан бөгөөд тус бүр ялгаатай гишүүд хөтлөн явуулдаг байв. Тэдгээр шоу нэлээн хэдэн жил цацагдсан.

Тагүчи Жүнносүкэ, Танака Кооки нар Даваагаас Пүрэв гараг болгоны 23:50-с 24 цаг хүртэл цацагддаг KAT-TUN Style шоуг хамтдаа хөтөлдөг байсан бол Үэда Тацүя, Накамарү Юү-Ичи нар Мягмар гараг болгоны шөнө 00 цагаас 00:30 хүртэл цацагддаг R-One KAT-TUN шоуг хамтдаа хөтөлдөг байв.

Харин Камэнаши Казүя нь өөрийн гэсэн Kamenashi Kazuya - Kase by Kase гэж нэрлэгдэх радио шоутай бөгөөд тэр нь Баасан гараг болгон 23:40-с 24:00 хүртэл үргэлжилдэг байв.

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

Жил Шагнал
2006
2007
  • Japan Gold Disc Awards: Single Of The Year - "Real Face"[2]
  • Japan Gold Disc Awards: The Best 10 Singles - "Real Face"[2]
  • Japan Gold Disc Awards: The Best 10 Singles - "Signal"[2]
  • Japan Gold Disc Awards: The Best 10 Singles - "Bokura no Machi de"[2]
  • Japan Gold Disc Awards: The Best 10 Albums - Best of KAT-TUN[2]
  • Japan Gold Disc Awards: The Best Music Videos - Real Face Film[2]
2008
  • Japan Gold Disc Awards: The Best 10 Singles - "Keep the Faith"[3]
  • Japan Gold Disc Awards: The Best 10 Singles - "Yorokobi No Uta"[3]
  • Japan Gold Disc Awards: The Best Music Videos - Live of KAT-TUN "Real Face"[3]
  • The 17th TV Life Drama Award: Best Theme Song - "Keep the Faith"[4]
2009
  • Japan Gold Disc Awards: The Best 10 Singles - "Lips"[5]
  • Japan Gold Disc Awards: The Best 10 Singles - "Don't U Ever Stop"[5]
2010
  • Japan Gold Disc Awards: The Best 5 Singles - "Rescue"[6]

Эш татсан зүйл[засварлах | кодоор засварлах]

  1. "The 20th Japan Gold Disc Award 2006". RIAJ. Retrieved 2010-04-18.
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 2.5 "The 21st Japan Gold Disc Award 2007". RIAJ. Retrieved 2010-04-18.
  3. 3.0 3.1 3.2 "The 22nd Japan Gold Disc Award 2008". RIAJ. Retrieved 2010-04-18.
  4. "有閑倶楽部 ドラマあらすじ TV Life" (in Japanese). TV Life. Archived from the original on 2009-07-25. Retrieved 2010-04-18.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  5. 5.0 5.1 "The 23rd Japan Gold Disc Award 2009". RIAJ. Retrieved 2010-04-18.
  6. "The 24th Japan Gold Disc Award 2010". RIAJ. Retrieved 2010-04-18.

Нэмэлт холбоосууд[засварлах | кодоор засварлах]