КВ

КВ буюу Климент Ворошилов гэдэг тухайн үеийн ЗХУ-ын Батлан хамгаалах ардын комиссарын нэрээр нэрлэгдсэн цуврал хүнд танк. КВ танк нь Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед буюу Германы ЗХУ-д цөмөрсөн Эх орны дайны эхний үед ихэд алдаршсан байна. Энэхүү хүнд танкын цувралыг 1938-1939 онд Зохион бүтээгч Котины товчоонд голлон А. С. Ермолаев ба Н. Л. Духовнарын удирдлагаар зохион бүтээсэн байна. КВ хүнд танкыг 1939-1943 онуудад 5219 ширхэгийг үйлдвэрлэн 1945 он хүртэл ЗХУ-ын армийн зэвсэглэлд байсан түүхтэй