Кави Леонард

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Кавай Леонард (англ. Kawhi Leonard, 1991 оны зургаадугаар сарын 29-нд Калифорни мужийн Риверсайд хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Сан Антонио Спёрс багийн довтлогч, хамгаалагч юм.

Товчхон[засварлах]

2011 оны драфтын №15 Леонард Индиана Пэйсерс багт хуваарилагдсан ч Спёрс багийн хөөцөлдлөгөөгөөр буюу Жорж Хилл, Дэвид Бертанс нарын тоглогчидоор солилцоо хийн одоогийн багт ирсэн байдаг байна.[1][2]

Спёрс 2014 оны НБА-гийн шувтаргад Майами Хитийг 4:1 харьцаагаар ялахад 22 настай залуу довтлогч Леонард гялалзсан тул 'Билл Расселлийн нэрэмжит шувтаргын үнэ цэнэтэй тоглогчын шагналд' Тим Данканы (1999) тогтоосон 'Спёрсийн хамгийн залуу MVP' амжилтыг эвдэв.

Тодруулбал, Леонард цувралын сүүлийн 3 тоглолтонд 29, 20 ( + 14 самбар) болон 22 оноог ( + 10 самбар) авсан байв.

НБА-гийн үзүүлэлт[засварлах]

Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт
Леонард НБА-д аваргалсан

Улирал[засварлах]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2011-12 Сан-Антонио 64 39 24.0 .493 .376 .773 5.1 1.1 1.3 .4 7.9
2012-13 Сан-Антонио 58 57 31.2 .494 .374 .825 6.0 1.6 1.7 .6 11.9
2013-14 Сан-Антонио 66 65 29.1 .522 .379 .802 6.2 2.0 1.7 .8 12.8
Замнал 188 161 28.0 .505 .376 .803 5.8 1.6 1.6 .6 10.9

Плей-офф[засварлах]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2012 Сан-Антонио 14 14 27.1 .500 .450 .813 5.9 .6 1.2 .4 8.6
2013 Сан-Антонио 21 21 36.9 .545 .390 .633 9.0 1.0 1.8 .5 13.5
2014† Сан-Антонио 23 23 32.0 .510 .419 .736 6.7 1.7 1.7 .6 14.3
Замнал 58 58 32.6 .522 .416 .708 7.4 1.2 1.6 .5 12.6

Эшлэл[засварлах]

  1. NBA Draft trades: Pacers deal Leonard to San Antonio for George Hill. The Sporting News (June 23, 2011). December 21, 2011-д хандсан.
  2. Tim Leonard (December 11, 2011). Kawhi signs with Spurs. San Antonio Express-News. December 21, 2011-д хандсан.

Холбоос[засварлах]