Казах
| Хасаг үндэстэн | |
Тайлбар: 1910-аад оны эхэн үеийн нэгэн Хасаг айл |
|
| Олон нэр | орос, англи бичгээс → Казах хасаг бичиг, хасаг дуудлагаас → Казак монгол-түрэг үсгийн зохицлоос → Хасаг |
|---|---|
| Өнөөгийн байдал | |
| Нутаг орон | Дэлхий даяар — 14 сая. Үүнээс:
|
| Хэл аялгуу | төрөлх Хасаг хэл, Хасагтаа бас Орос хэл, бусад улсад тухайн орны албан ёсны, зонхилох хэл |
| Бичиг үсэг | кирилл (Хасагт), араб (урьдын, Хятадад), латин (төлөвлөгдсөн) гурван үсгийн хасаг бичиг |
| Шүтлэг | Сунни дэгт Лалын шашин |
| Төрөл холбоо | |
| Ойр төрөл | Ногай ястан, Хархалпак ястан |
| Хэл угсаа | Түрэг угсаатан / Түрэгжин хэлтэн |
| Дотроо | Их, дунд, бага гурван жуз (түмэн) болно |
| Хадмал | |
| Монгол үсгээр | |
|---|---|
| буриад кирилл. | хасаг |
| монгол кирилл. | хасаг |
| халимаг кирилл. | хасг |
Хасагууд бол түрэг гаралтай хүмүүс. Б.Я.Владимирцов хиа хэмээх овогтнууд дотроо Киа нар, хасаг нар гэж хоёр янз байдгийг ном зохиолдоо бичсэн нь бий. Чухам хэдийд хасагууд өөлд баядын дунд орж ирсэн нь тодорхойгүй. Тухай үед дайн байлдааны хөлөөс дүрвэж ирсэн байж болно. Эсхүл бусдын эрхшээлд ороод зарц барлаг маягаар ирсэн байж болох юм. Хар тэнгисээс Алтай, Сибирээс Тэнгэр уул хүртэлх өргөн уудам нутагт тархан суурьшсан нэгэн угсаатны нийтлэгийг бид Хасаг гэж нэрээр ойлгодог. Монгол хэлнээ нэгэн хувь төлөөлөгчийг нь Хасаг хүн, олныг бол Хасагууд (каз. Қазақтар) гэж хялбараар нэрлэн ойлгодог.
Улсын хүн амын цөөнгүй хувийг бүрдүүлдэг тэдний дуудлагад дасаж Монгол улсын доторх Монгол хэлтэн "Хасаг" гэдгийн оронд Казак гэж ярьж, бичих нь түгээмэл байдаг. Гадаад үгийг монгол хэлнээ урьд нь орчуулаагүй бол Орос кириллээр бичсэнээр авна гэсэн дүрэм өргөн үйлчлэдгээс шалтгаалж Казах гэж бичих нь бас л байнга давтагддаг.
Агуулга |
Үндэс язгуур [засварлах]
Одоогоор казахууд нь Аргын, Хазар, Харлуг, Кипчак, Куман зэрэг Түрэг аймгийнхны болон Хиад, Найман, Ногай, Хэрэйд, Хонгирад, Мангуд, Жалайр Кирэй Мэргэд Онгуд гэх мэт Монгол аймгынхны үр сад гэж үзэгддэг. Улмаар Алтан Ордны улс бутран мөхсөний дараа нэгдэн Казахын хант улсыг байгуулж нэгэн үндэстэн болжээ.
Нэр [засварлах]
Хасагууд нь казаг гэх нэрээр 15-16-р зууны үеээс нэрлэгдэх болсон юм. [4]. Энэ нэрний үүслийн талаар одоогоор батлагдсан тайлбар байхгүй ч гэсэн, нэгэн магадлалтай хувилбар нь хасаг хэмээх Монгол үгнээс гаралтай гэх үзэл юм.
Төрх [засварлах]
Хасагууд нь Евразийн дунд оршдог болоод ээдрээт түүхэн үйл явдлуудыг туулан ирсний ( хамгийн сүүлийнх нь 19-р зуунаас Оросд захирагдсан) улмаас ихээхэн холимог бөгөөд олон янз төрх ба Европ төрхтэй байх нь элбэг бөгөөд, гэвч Монголорхог төрх нь илүү дэлгэр юм. Ерөнхийдөө цайвар бор царайтай бөгөөд дийлэнхдээ усгал хар нүдтэй, мөн бор, шар, улаан гэх мэт янз бүрийн нүдтэй.
Дуу хөгжим [засварлах]
Казахын өргөн хэрэглэдэг хөгжмийн зэмсэг бол хоёр чавхдаст утсан хөгжим болох домбра юм.
Гурван жүз [засварлах]
Анх жүзүүд нь 17-р зуунаас Зүүнгарын хаант улсын эсрэг байлдаанд түр зуур нэгддэг байжээ. Өнөөгийн Казахстанд, аймгархах нь амьдралд түгээмэл. Одоо ч гэсэн учралдахдаа ямар аймгийнх вэ гэж бие биенээсээ асууцгаадаг. Гэхдээ аймгуудын хооронд ямар нэгэн өшөө хорсол үгүй бөгөөд аймаг харгалзахгүйгээр тэд нэг л үндэстэн гэж үзэгддэг. Өдгөөгийн Казахстан дахь ихэнх Хасагууд нь:
- Их (Ахмад) жүз
- Бага (Дүү) жүз
- Дунд жүз гэх гурван жүзийн аль нэгэнд нь хамаардаг.
Жүз бүр дотроо олон тооны аймгийн бүлгүүд, аймгууд болон овгуудыг багтаадаг.
Монгол улсын иргэн Хасагууд [засварлах]
19-р зууны дунд үеэс Оросын эзэнт гүрэн Хасагууд болон бусад Дундад Азийнхныг эзэрхэн дагаар оруулж байсан ба энэ үед Дунд жүзийн Хасагууд дайжин хөрш зэргэлдээх Чин гүрний баруун хязгаар Шинжиан болон Ар Монгол руу нүүдэллэжээ. 1860-аад оны үед Ховдын хязгаарт суурьших зөвшөөрөл аван суурьшсанаас хойш, эв найртай Монгол Улсын эрх тэгш иргэд болон амьдарч байна. 2010 оны байдлаар 101,526 Хасаг ард ихэвчлэн Баян-Өлгий, Ховд аймгууд болон нийслэл Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдын төвд амьдарч байна.[5]
Иш баримт [засварлах]
- ↑ Агентство Республики Казахстан по статистике. Численность населения Республики Казахстан по отдельным этносам на 1 января 2012 года.
- ↑ Монгол улсын хүн амын 2010 оны улсын тооллогын урьдчилсан дүн
- ↑ Национальный статистический комитет Кыргызской Республики. Национальный состав населения. Оценка на 1 января 2012 года.
- ↑ Василий Бартолд. Төв Азийн түүхийн дөрвөлсөн судлал, 3-р дэвтэр , 129-р хуудас.1962 он.
- ↑ 2010 оны Хүн ам орон сууцны тооллого
Гадаад холбоос [засварлах]
| Commons: Казак - зураг, дуу, бусад юмс |
- Ministry of Foreign Affairs of the Republic of Kazakhstan
- Kazakh Language Courseware from University of Arizona Critical Languages Series
- Ethnographic map of Kazakhstan
- Kazakhs in France - AKFT
- World Association of the Kazakhs
- http://sana.gov.kz/showarticle.php?lang=eng&id=342
- Massagan.com (The largest web site in kazakh language)
- Suhbat (Atameken Toby)
- Secrets of the Dead: Amazon Warrior Women (PBS)
- Turk monument of Uyuk-Turan mentioning the word "qazğaq"
- Kazakh tribes
| Түрэг угсаатан / Түрэгжин хэлтэн | ||||
|---|---|---|---|---|
|