Кайзен

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Кайзен гэдэг нь Япон үг бөгөөд сайжруулах ө.х илүү сайн болгохын тулд өөрчлөх гэсэн утгатай юм. Гол философи нь үйлдвэрлэлийн, инженерингийн, бизнесийн, менежментийн процессуудыг байнга тасралтгүй сайжруулах зорилгоор гаргасан янз бүрийн санааг цуглуулан хэрэгжүүлэх юм. Бизнесийн байгууллагад дээд удирдлагаасаа авахуулаад хамгийн доод түвшний ажилчид хүртэл ямар нэгэн функцийг улам сайжруулах тал дээр санал гаргаж хэрэглэдэг. Кайзен нь Дэлхийн Хоёрдугаар дайны дараа японы хэдэн бизнесийн компаниудад тус системыг нэвтрүүлэн улмаар Амеркийн чанарын удирдлагын хэсэг багш нар тус улсад анх танилцсанаас хойш дэлхий дахинд хэрэглэгддэг нэр томъёо болсон юм.

Хэрэгжүүлэлт[засварлах]

Ямар нэгэн асуудалтай байгаа процессоо байгууллагууд тодорхой хэмжээнд шийдвэрлэсэн байдаг нь асуудалгүй процессуудыг тэр чигээр нь ашиглах ёстой гэсэн үг биш юм. Ө.х асуудалгүй байгаа процессуудаа сайжруулах нь тухайн байгууллага хөгжиж байна уу үгүй юу гэдэгт хариулт өгдөг нэг хүчин зүйл мөн.

The PDCA cycles

Кайзен циклийг дараах байдлаар тодорхойлж болно

  • Үйлдлүүдийг стандартад оруул
  • Стандартчилагдсан үйлдлүүдээ хэмж (Уг үйлдлийн бүтэн цикл явах хугацааг тодорхойл, уг процест ашиглагддаг нөөцүүдийг тодорхойл г.м)
  • Шаардлагуудыг нь тодорхойлж хэмжүүр тавь
  • Яавал бүтээмжийг өсгөх замаар уг шаардлагуудыг хангахаа бодож ол
  • Сайжруулсан процессуудаа стандартад оруул
  • Дээрх циклийг тасралтгүй хий

Дээрх процессийг PDCA буюу Plan Do Check Act гэсэн ерөнхий дарааллаар мөн тайлбарлаж болно.

Кайзений таван үндсэн элемент[засварлах]

  • Багаар ажиллах
  • Хувийн зохион байгуулалт
  • Сайн ёс суртахуун
  • Чанарын циклүүд
  • Сайжруулалтын төлөөх зөвлөгөөн

Монгол Улсад[засварлах]

Одоогоор ихэнх хүмүүс сонссон төдий байгаа боловч цөөн хэдэн томоохон компаниуд авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй талаар мэдээ байдаг. Жишээлбэл Мобиком компани ажилчдынхаа дунд кайзен саналын системийг нэвтрүүлж оноо өгөх байдлаар үнэлдэг байхад М-Си-Эс Электроникс компани мөн адил системийг нэвтрүүлээд дээр нь компанийн зүгээс зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцох оролцоо нэг бүрийг үнэлэн оноо өгөх, мөн бүтээмжийн зөвлөл байгуулан ажиллах, процессуудыг стандартчилах зэрэг үйл ажиллагаанууд явуулдаг байна. Мөн Төрийн зарим байгууллагууд ч кайзен системийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа стандартад оруулах талаар өөр хоорондоо санал солилцож, гадаад улсуудын туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж буй жишээ бий.

Нэмж сонирхвол[засварлах]

Нэмэлт холбоосууд[засварлах]