Калгари

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Калгари хот
City of Calgary
Хотын зураг
Калгари хотын төв
Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд
Хоч нэр: "Cowtown (Үхрийн хот), The Stampede City (Үхэрчдийн баярын хот), The Heart of the New West (Шинэ Өрнөдийн зүрх), The Sandstone City (Элсэн чулууны хот)"
Уриа: "'Onward (Урагшаа)"

Калгари хот-н байршил
Альберта муж дахь Калгари хотын байршил

Солбицол: 51°02′42″N, 114°03′26″W
Улс Flag of Canada.svg Канад
Муж Flag of Alberta.svg Альберта
Бүс Калгарийн бүс
Хүн амын тооллогын хэсэг 6
Түүх  
Байгуулагдсан 1875
Жижиг хотын статус 1884
Том хотын статус 1894
Засаглал  
 - Дарга Дэйв Бронконньер
 - Удирдах байгууллага Калгари хотын зөвлөл
 - Менежер Овэн А. Төүберт
Газар нутаг  
 - Нийт 726.50[1] км²
Өндөр 1048 м
Хүн ам  
 - Нийт (2008) 1,042,892[2]
 - Нягтрал 1360.2/км²
 - Хүй дүүргийн хамт 1,162,100
Цагийн бүс UTC−7
 - Зун   UTC−6
Шуудангийн код T1Y-T3R
Утасны код 403,587
Цахим сүлжээ: Калгари хот

Калгари (Англиар Calgary) нь Канадын Альберта мужийн хамгийн том хот болно. Тус хот мужийн өмнөд хэсэгт, дов толгод, өндөрлөг тэгш газарт Канадын Рокки нуруунаас зүүн тийш 80 орчим км-т оршино. Калгари Альберта мужийн Парклэнд бүсэд хамаарна. Калгари нь Канадын гуравдахь том хот бөгөөд 2008 оны хүн амын тооллогоор Калгарид 1,042,892 хүн оршин сууж байлаа.[2] 2006 онд метрополитан бүсийн хүн амын тоо 1,162,310 байсан[3] нь Калгарийн бүсийг Канадын хэмжээнд тавдахь том метрополитан бүс болгож байна. Калгари нь Эдмонтон хотоос чанх өмнө зүгт 298 км-т орших тул статистикчид эдгээр хотын хооронд хүн ам суурьшсан нарийн бүсийг "Калгари-Эдмонтоны коридор" гэж нэрлэдэг.[4] Калгари нь Торонто, Ванкуверийн хоорондох Канадын хамгийн том метрополитан бүс болно.

Калгари өвлийн спорт, эко-жуулчлалаар ихэд алдаршсан бөгөөд хотын ойролцоо томоохон уулын амралтын баазууд олон бий. Калгарийн эдийн засгийн үйл ажиллагаа нь газрын тосны салбарт төвлөрсөн боловч хөдөө аж ахуй, аялал жуулчлал, өндөр технологийн салбар мөн хотын эдийн засгийн түргэн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг. Калгарид жил бүр олон томоохон баяр наадам болдгийн дотор Калгарийн үхэрчдийн баяр, Ардын дуу хөгжмийн наадам, Голтборын наадам, Нэг шар молтогчин родеогийн үзүүлбэр - Калгарийн олон улсын урлагийн наадам, Вөрдфест: Бэнфф-Калгарийн олон улсын зохиолчдын наадам, Нэг Дэлхий наадам (ГлөүбалФест), Карифест буюу Карибын наадам болдог. 1988 онд Калгари хот өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулсан Канадын анхны хот болсон. Энэхүү тоглолтыг зохион байгуулахын тулд Калгарийн Их Сургууль дээр дэлхийд хамгийн хурдан холын зайн тэшүүрийн уралдааны зам байгуулсан.

Калгари нь 2007 онд Форбс сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар Мерсерийн амьдралын чанарын үзүүлэлтээр дэлхийн хамгийн цэвэр хотод тооцогдсон.[5]

Тайлбар[засварлах]

  1. Statistics Canada 2006 Census (March 13, 2007) Calgary 2006 Community Profile. Catalogue no. 92-591-XWE. Ottawa. Retrieved on March 13, 2007
  2. 2.0 2.1 City of, Calgary. Civic Census Apr/07.
  3. Statistics Canada 2006 Census (March 13, 2007) Calgary CMA 2006 Community Profile. Catalogue no. 92-591-XWE. Ottawa. Retrieved on March 13, 2007
  4. Statistics Canada. Calgary-Edmonton Corridor. 2006-01-06-д хандсан.
  5. Forbes Magazine (April 2007). Which Are The World's Cleanest Cities?. 2007-05-10-д хандсан.

Лавлах материал[засварлах]

  • Martin, James (2002). Calgary: the Unknown City. Vancouver: Arsenal Pulp Press. ISBN 1-55152-111-3. 
  • Janz, Darrel (2001). Calgary : heart of the new west. Memphis, TN: Towery Pub. ISBN 1-881096-93-9. 

Гадны холбоос[засварлах]