Калифорни далайн арслан
| Калифорни далайн арслан | ||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Эр
Эм
|
||||||||||||||||||
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Калифорни далайн арслан амьдрах бүс
|
Калифорни далайн арслан (Zalophus californianus) нь Хойд Америкийн баруун хэсгийн эргээр амьдрах нэг зүйл далайн арслан юм. Өдгөө нийт 188,000 орчим байна. Энэ амьтан нь маш ухаалаг, хүн болон түүний орчинд түргэн дасан зохицох чадвартай ба аливаа зүйлийг хурдан сурдаг. Иймд цирк, амьтны хүрээлэн зэрэг газар тоглолт шоунд үзүүлбэр хийлгэх нь элбэг.
Агуулга |
[засварлах] Биеийн бүтэц
Калифорни далайн арслан нь 300 кг, 2.4 м урт, эм нь биеэр жижиг 90 кг, 2 м орчим урттай байна. Эр нь нас бие гүйцэх үед толгойн орой духны хэсэгт том яс ургах тул товойн харагдана. Хар бараан зүсмийн эр далайн арслантай харьцуулахад эм нь арай гэгээтэй цайвар байна. Зэрлэг далайн арслан нь 17 наслах ба тэжээмэл нь илүү удаан насална.
[засварлах] Идэш тэжээл
Калифорни далайн арслан нь олон янзын далайн амьтнаар хооллоно. Голдуу загас, арваалж идэх ба яргай, мерланг, хар хайган, май, нүд загас, налим зэрэг загас болно.
[засварлах] Галлерей
[засварлах] Гадаад холбоос
| Commons: Zalophus_californianus - зураг, дуу, бусад юмс |