Камбож
| Камбожийн Вант Улс | ||||||
|---|---|---|---|---|---|---|
|
||||||
| Уриа: Үндэстэн, Шашин, Хаан ( |
||||||
| Дуулал: Сүр жавхлант хаанчлал (Нокор Реач) |
||||||
| Нийслэл (ихийн их хот) |
Пномпень | |||||
| Албан ёсны хэл | Кхмер | |||||
| Яс үндэс (2010) | 63.1% Кхмер 23.7% Вьетнам 2.9% Хятад 4.5% бусад |
|||||
| Төрийн хэлбэр, байгууламж, эрх мэдэл | Нэгдмэл, ардчилсан ба үндсэн хуульт хаант | |||||
| - | Ван | Нородом Сиамони | ||||
| - | Чуулганы тэргүүлэгч | Чеа Сим | ||||
| Хуульчлах эрх мэдэл | Парламент (Ратасапае) | |||||
| - | Дээд танхим | Үндэсний хурал (Радспеа) | ||||
| - | Доод танхим | Чуулган (Протсапае) | ||||
| Түүхэн тогтнол | ||||||
| - | Кхмерийн эзэнт улс байгуулагдсан | 802 он | ||||
| - | Францийн эзэмшилд орсон | 1863 он | ||||
| - | Тусгаар тогтносон | 1953 оны 11 сарын 9 | ||||
| - | Хаант засаг эргэн сэргэсэн | 1993 оны 9 сарын 24 | ||||
| Нутаг дэвсгэр | ||||||
| - | Талбай | 181,035 км2 (88) | ||||
| - | Үүнээс: Ус (%) | 2.5 | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооцоо (2011) | 14,805,358[1] (65) | ||||
| - | Тооллого (2008) | 13,388,910 | ||||
| - | Нягтрал | 81.8 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧ) | 2010 оны тооцоо | |||||
| - | Нийт | $30.181 тэрбум[2] | ||||
| - | Нэг хүнд | $2,470[2] | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2010 оны тооцоо | |||||
| - | Нийт | $11.629 тэрбум[2] | ||||
| - | Нэг хүнд | $1,040[2] | ||||
| ОТББИ (2007) | 43[3] (дундаж) | |||||
| ХХИ (2010) | ▲ 0.494[4] (дундаж) (124) | |||||
| Мөнгөн тэмдэгт | Камбожийн риел (KHR) |
|||||
| Цагийн бүс | +7 | |||||
| Замын хөдөлгөөн | баруун | |||||
| Интернетийн АДН | .kh | |||||
| Утасны дугаар | 855 | |||||
Камбож (Кхмер: Кампучие), албан ёсоор Камбожийн Вант Улс нь Энэтхэг-Хятадын хойгт орших зүүн өмнөд Азийн орон юм. Тус улс нь 14 сая гаруй хүн амтай .[5] Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Пномпень. Камбож XI-XIV зуунд Энэтхэг-Хятадын хойгийн ихэнх хэсгийг захирч байсан хинду болон буддын шашинт хүчирхэг Кхмерийн Эзэнт Улсыг залгамжлагч улс.
Камбожийн хүн амын ихэнх кхмерийн гаралтай буддын шашинтнууд боловч лалын шашинт чам угсаатнууд олон тоотой байдаг. Түүнчлэн хятад, вьетнам угсаатнууд байдгаас гадна уулын амьтан шүтлэгт овгууд бий.
Баруун болон баруун хойд талаараа Тайланд, зүүн хойд талаараа Лаос, зүүн, зүүн өмнөд талаараа Вьетнамтай тус тус хиллэдэг. Өмнө талаараа Тайландын булангаар хүрээлэгдэнэ. Камбожийн газарзүйг Меконг мөрөн (кхмерээр: Tonle Thom буюу "их мөрөн") ба загас элбэгтэй Тонле Сап ("цэнгэг уст нуур") нуур тодорхойлдог.
Эдийн засгийн гол салбар нь оёдол, аялал жуулчлал, барилгын салбар юм. 2007 онд Ангкор Ватад ирсэн гадаадын жуулчдын тоо 4 сая гаруйд хүрсэн.[6] 2005 онд Камбожийн харъяа тэнгисийн усны доор газрын тос, байгалийн хийн ордууд олдсон бөгөөд 2011 онд үйлдвэрийн олборлолт эхлэнгүүт газрын тосноос олох орлого Камбожийн эдийн засагт их түлхэц өгнө гэж найдаж байна.[7] Гэхдээ ажиглагчид орлогыг сайн хянахгүй бол тус улсын элит цөөн хэдэн хүний гарт орох байх гэж болгоомжилж байна.[8][9]
[засварлах] Мөн үзэх
[засварлах] Эшлэл
- ↑ Department of Economic and Social Affairs Population Division (2009). "World Population Prospects, Table A.1" (PDF). Retrieved on March 12, 2009.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 Cambodia. International Monetary Fund. April 21, 2011-д авсан.
- ↑ Distribution of family income – Gini index. The World Factbook. CIA. September 1, 2009-д авсан.
- ↑ Human Development Report 2009. Human development index trends: Table G. The United Nations. October 5, 2009-д авсан.
- ↑ General Population Census of Cambodia 2008 - Provisional population totals (pdf). National Institute of Statistics, Ministry of Planning (September 3, 2008).
- ↑ Elizabeth Sanchez-Lacson (May 30, 2008). San Miguel eyes projects in Laos, Cambodia, Myanmar. Philippine Daily Inquirer. 2009-03-03-д авсан.
- ↑ Ek Madra (January 19, 2007). Cambodia hopes to start oil production in 2009. Reuters. 2009-03-06-д авсан.
- ↑ Claire Truscott (February 5, 2009). Cambodia's oil and mineral wealth sold to corrupt elites: watchdog. AFP through Yahoo! News. 2009-03-03-д авсан.
- ↑ Cambodia's oil resources: Blessing or curse?. The Economist (February 26, 2009). 2009-03-03-д авсан.
[засварлах] Гадны холбоос
- Засгийн газар
- Global Integrity Report: Cambodia has reporting on anti-corruption (or lack thereof) in Cambodia
- King of Cambodia, Norodom Sihanouk Official Website of former King Norodom Sihanouk
- Cambodia.gov.kh Official Royal Government of Cambodia Website (English Version)
- Ministry of Foreign Affairs and International Cooperation
- Cambodia e-Visa, Applying Travel Visa Online
- Chief of State and Cabinet Members
- Ерөнхий мэдээлэл
- Cambodia from UCB Libraries GovPubs
- Бусад
- Cambodia Country Factsheet from The Common Language Project
- The largest environmental website relating to the Tonle Sap Biosphere and Cambodia
- Cambodia Tribunal Monitor
- Cambodia Program of the United Nations Development Programme
| Азийн улс орон |
|---|
| Азербайжан1 · АНЭУ · Армен · Афганистан · Балба · Бангладеш · Бахрейн · Бруней · Бутан · Вьетнам · Гүрж1 · Египет2 · Зүүн Тимор (Тимор-Лесте)3 · Израйль · Индонез3 · Йордан · Ирак · Иран · Йемен · Казахстан1 · Камбож · Катар · Кипр · Кыргызстан · Кувейт · Лаос · Ливан · Малайз · Мальдив · Монгол · Мьянмар · Оман · Орос1 · Узбекистан · Пакистан · Саудын Араб · Сингапур · Сири · Хойд Солонгос · Өмнөд Солонгос · Тажикистан · Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань)4 · Тайланд · Туркменистан · Турк1 · Филиппин · Хятад · Шри Ланк · Энэтхэг · Япон |
| 1 Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь Европт оршдог. 2 Нутаг дэвсгэр ихэнх хэсэг нь Африкт оршдог. 3 Нутаг дэвсгэр нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн нь Далайн орнуудад оршдог. 4 Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайвань нь НҮБ-ийн гишүүн бус. |