Канарын арлын нарс
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Канарын арлын нарс | ||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||||
|
||||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||||
| Pinus canariensis C.Sm. |
Канарын арлын нарс нь Нарсныхан овгийн мод бөгөөд Атлантын далайд орших Канарын арлуудаас гаралтай, зөвхөн тэнд ургадаг. Энэхүү нарс нь дулаан орны мод тул хүйтэн сэрүүн уур амьсгалд тэсвэр муутай, -6-10 °C-с илүү хүйтэнд амьдрах чадваргүй.
Канарын арлын нарс нь мөнх ногоон, том мод бөгөөд 30-45 м өндөр, 1.5 м голчтой, зарим тохиолдолд 60 м өндөр, 2.5 м голчтой байна. Ногоон, шар ногоон навч шилмүүс нь 15-30 см урт, боргоцой нь 10-23 см урт, гялалзсан бор шаргал өнгөтэй.
Галлерей [засварлах]
| Commons: Pinus canariensis - зураг, дуу, бусад юмс |