Каннада хэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Энэтхэг улсад хэлж яригдах олон хэлний нэг болох Каннада хэл (каннадагаар ಕನ್ನಡ - kannaḍa гэж бичдэг, [канънадаа] дуудлаганд үндэслэн монголчловол Каннадаа хэл гэж бичнэ, англи латин үсэгт хэвшсэн нь Kannada) бол Дравид хэлний язгуурын Тамил-Каннада бүлэгт ангилагдсан, өнөө цагт 38 сая хүний тээн эзэмнэж буй хэл юм. Каннада хэлээр Энэтхэгийн Карнатака муж улсынхан голчлон хэлэлцдэг. Дотроо 20 гаран ялгарах аялгуутай, бичгээсээ зөрүү ярианы хэлбэр үүсчихсэн.