Капитализм

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Өмчит журам буюу Капитализм (Англи: Capitalism) гэдэг нь Өрнийн ертөнцөөс эхэлж, дэлхий даяар дэлгэрсэн эдийн засгийн журам, байгуулал, тогтолцоо юм.[1] Яг таг тодорхойлолт үгүй, ихэвчлэн түүхэн цаг хугацаанд тайлбарлана.[2]

Хөрөнгө өмчлөх эрх, ашгийн төлөө бараа, үйлчилгээ бий болгох, өрсөлдөөнт зах зээл, цалинт хөдөлмөр зэрэг нь өмчит журмын чухал махбодууд болохыг ихэвчлэн хүлээн зөвшөөрнө.[3][4] Түүхэн үйл явц, газар орон, улс төр, соёлын ялгаатай хэв шинжээс шалтгаалж янз бүрээр тэмдэглэгдэж байсан.

Өмчит журам гэдэг бол "Хүмүүс (ажилчин) өмчгүй учир хөдөлмөрөө хөрөнгөтөнд худалдаж, бүтээгдэхүүн бий болгоно. Хөрөнгөтөн бүтээгдэхүүнийг арилжиж, өмчийн хөрөнгөө арвижуулдаг (нэмүү өртөг) горимийг хэлнэ"[5] гэж К. Маркс бусдаас өөрөөр санал дэвшүүлсэн бол Л. Мизес, А. Рэнд, М. Фридман, М. Ротбард нарын тодорхойлолт янз бүр хэдий ч юун түрүүнд чөлөөт зах зээл, төрийн оролцоогүй байх журамтай гэдэгт нэгддэг.

Эдийн засагчид, улс төрийн засагчид, түүхчид нь өмчит журамд өөр өөрөөр ханддаг. Эдийн засагчид ихэвчлэн засгийн газрын хяналтгүй зах зээл, өмчлөх эрхийг нь онцолдог.[6][7] Харин дийлэнх улс төрийн эдийн засагчид хувийн өмч, талуудын харилцаа, цалинт хөдөлмөр, ангийн байгуулал, түүхэн цаг хугацаан дахь уялдааг чухалчилдаг.

Эшлэл[засварлах]

  1. (2006) Capitalism. Encyclopedia Britannica. 
  2. Critical Issues in History. Lanham, Md: Rowman and Littlefield, 1999, p. 1
  3. Heilbroner, Robert L. Capitalism. New Palgrave Dictionary of Economics, Secound Edition (2008): http://www.dictionaryofeconomics.com/article?id=pde2008_C000053&edition=current&q=state%20capitalism&topicid=&result_number=2
  4. Tormey, Simon. Anti-Capitalism. One World Publications, 2004. p. 10
  5. Marx, K. Capital, Progress Publishers (1954) [1977], Vol. I, Ch. 25, p580. Also Kerr Edition (1906), p678.
  6. Tucker, Irvin B. (1997). Macroeconomics for Today, 553. 
  7. Case, Karl E. (2004). Principles of Macroeconomics. Prentice Hall. 

Капитализмын талаар өгүүлэх нь:[засварлах]

Капитализм буюу ЗЗЭЗ-ийн гол үзэл санаа нь хэн чадалтай нь, хүчтэй нь, овсгоогоороо авч хөрөнгөтний давхаргыг бүрдүүлж нийгмийг авч явах ёстой гэдэг. Капитализмын үед хүмүүст хувийн өмч гэх зүйл байх бөгөөд үйлдвэрлэл үйлчилгээ явуулан өөрөө хөгжихийн хирээр нийгмээ бас хөгжүүлж байдаг. Хүмүүс эрх чөлөөтэй сайхан амьдрах хүсэл капитализмын шахалт шаардлагаар гарч байна.

Үйлдвэрлэлд юу хэрэгтэй вэ? Зах зээл дээр бид юуг худалдаж, юуг худалдан авдаг вэ? Эдгээр бол газар, хєдєлмєр, капитал 3 юм. Эдгээрийг vйлдвэрлэлийн хvчин зvйлс гэдэг. Энэ vйлдвэрлэлийн хvчин зvйлс нь капитализмыг бий болгожээ.

Капитализмын гол үндэс нь болж байсан хүмүүс нь урьдын феодалын үлдэгдлүүд юм: \газрын эзэд, худалдаачид, фермер аж үйлдвэрлэгчид, дунд ангийн төлөөлөгчид гэх мэт\

Капитализмд бvгд тэгш эрхтэй. Баяжих, шударгаар хєрєнгє хуримтлуулах эрх нь ч нээлттэй. Энэ эрхийг нь тєр хамгаална. Иргэн хvн хариуд нь татвар тєлнє. Учир нь vнэгvй юм гэж vгvй. Капитализмд аливаа хvн ажиллахгvй байх эрхтэй. Хvн хямд ажлаас татгалзах боломжтой. Хэн ч тvvнийг албадахгүй. Гэвч зах зээл єєрєє xvнийг ямар ч xvмvvжvvлдэr гэх.

Vйлдвэрлэлийн хvчин зvйл vvссэнээр, газар, хєдєлмєр, капитал эдийн засгийн эргэлтэнд орсноор техникийн дэвшил, технологийн хєгжил эрс хурдсах боломж бүрэлдэн бий болсон. Гэхдээ капитализмын нэг том дутагдал. Тэр нь баталгаа, найдварын хомсдол юм. Феодалын нийгмийн vед бол хамжлага ардад хичнээн хэцүү үе ч гэсэн эзэн ноёноосоо бага хэмжээний єл залгуулах хvнс авах эрхтэй байж. Харин капитализмд ажилчин хvний амьдралын баталгаа тун хэврэг. Єнєєдєр ажилтай байна харин маргааш энэ хэвээрээ байх уу үгүй юу гэдэг дээр ямар ч баталгаа байхгvй єєрєє єєртєє л найдна. Капитализмыг устгах нэг хүчин зүйл нь ядуурал юм.

Капитализмын гол зарчим нь: ТА 2 ҮНЭЭТЭЙ БОЛ НЭГ ҮНЭЭГ НЬ ЗАРААД БУХ ХУДАЛДАЖ АВНА...мөн ийм л зарчимтай. Эцэст нь дүгнээд хэлэхэд Капитализм ба социолизм 2ыг харьцуулж үзнэ гэдэг нь дэндүү өрөөсгөл зүйл болох юм. Бидний эцэг эх, буурай нар социолизмын үед сайхан байжээ хэмээн шүүрс алдан ярих нь элбэг байдаг. Тэр үед хүмүүс илүү зүйлд шуналгүй зөвхөн улсаас зааж өгсөн норм хэмжээг биелүүлэх гэж мэрийн ажиллаж хөдөлмөрлөдөг байсан. Бүх зүйл улсын өмч , харин түүнийг хайрлаж хамгаалах нь иргэн хүний үүрэг хэмээн мах цусанд нь шингэтэл ойлгуулсан байдаг.