Карачай-Черкесс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Карачай-Черкесс Улс (Монгол)
Карачаево-Черкесская Республика (Орос)
Къарачай-Черкес Республика (Карачай-Балкар)
Къэрэшей-Шэрджэс Республикэ (Кабард)
Map of Russia - Karachay-Cherkess Republic (2008-03).svg
сүлд далбаа
Coat of Arms of Karachay-Cherkessia.svg
Flag of Karachay-Cherkessia.svg
Төрийн дуулал: n/a
Нийслэл Черкесск
Байгуулагдсан 1957 оны 1 сарын 9
Ангилал
Холбооны тойрог
Эдийн засгийн бүс
БНУ
Өмнөд
Хойд Кавказ
Код 09
Газар орон
Нутгийн хэмжээ
- ОХУ дахь дэс
14,100 км²
14100
Хүн ам зүй (2002 оны тооллого)
Хүн амын тоо
- ОХУ дахь дэс
- Нягтрал
- Хотын
- Хөдөөний
439,475 хүн
75
31.2 хүн / км²
44.0%
56.0%
Албан ёсны хэлнүүд орос, абаза, черкесс, карачай, ногай
Засгийн газар (2008 оны 10 сарын байдлаар)
Ерөнхийлөгч Борис Эбзеев
Хууль тогтоох байгууллага Ардын хурал
Үндсэн хууль Бүгд Найрамдах Карачай-Черкесс Улсын Үндсэн хууль
Албан ёсны цахим сүлжээ
http://www.kchr.info/

Бүгд Найрамдах Карачай-Черкесс Улс (орос. Карачаево-Черкесская республика) нь Оросын Холбооны Улсын Өмнөд Холбооны тойрогт хамаарах бүгд найрамдах улс юм. Нийслэл нь Черкесск.

Газарзүй[засварлах]

Өмнөд талаараа Гүрж улс, баруун талаараа Ставрополийн хязгаар, хойд талаараа Краснодарын хязгаар, зүүн талаараа Кабардино-Балкартай хиллэнэ.

Газар нутгийн 80 хувийг нь Кавказын нурууны уулс эзлэх бөгөөд Кабардино-Балкартай хиллэдэг хил дээр Европын хамгийн өндөр оргил болох Эльбрус уул (5,462м) оршино. 172 гол, 130 орчим нууртай.

1 сарын дундаж температур -3.2 °C, 7 сарынх +20.6 °C, жилийн хур тунадасны дундаж хэмжээ нам дор газраараа 550мм, уулархаг газраараа 2,500мм.

Чулуун нүүрс, гранит, алт, шаврын орд газар элбэгтэй. Мөн халуун рашаан олон бий.

Хүн ам[засварлах]

Орос (33.6%), түрэг угсааны карачай (38.5%), черкесс (11.3%), абаза (7.4%), ногай үндэстнүүд (3.4%) оршин сууна. 80 гаруй үндэстэн ястан байдаг гэгддэг. Хүн амын дундаж нас нь 33.2.

Сүүлийн үед Кавказ дахь улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямралаас болж, оросууд өөр газар луу шилжин суурьших нь ихэсч, хүн амд эзлэх оросуудын хувь буурсаар буй. Чечений дайны үеэр уугуул ногайчуудаас олон буюу 20 мянга орчим чеченүүд дүрвэж орж иржээ.

Түүх[засварлах]

Архыз уул

1922 оны 1 сарын 12-нд Карачай-Черкессийн автономит муж байгуулагдсан ч 1926 онд Карачайн автономит муж, Черкесс үндэстний тойрог болон хуваагдсан байна. Хожим 1928 оны 4 сарын 30-нд Черкесс үндэстний тойрог нь Черкессийн автономит тойрог болон өргөжсөн аж. 1943 онд Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы талд урвасан хэмээх шалтгаанаар Карачайн автономит тойргийг устгаж, карачай үндэстнүүдийг Казахстан руу нүүлгэн шилжүүлсэн байна. 1957 оны 1 сард Карачай-Черкессийн автономит муж дахин байгуулагдаж, карачай нар нутагтаа буцаж ирсэн юм. 1991 оны 3 сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Карачай-Черкесс Улс болсон ч удалгүй Зөвлөлт Холбоот Улс задарснаар 1992 оны 12 сараас одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болжээ.

Улс төр[засварлах]

Ерөнхийлөгчийн засаглалтай. Нэг танхим, 73 суудалтай парламенттай. Үндэстнүүдийн хоорондын зөрчил хурцадмал байдалтай. 1999 оны 5 сард болсон анхны ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшсэн карачай үндэстэн Владимир Семёнов черкесс үндэстэн Станислав Телевийг ялсны дараа черкессүүд сонгууль шударга бус болсон хэмээн өргөн хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байсан аж. Дээд шүүхээс сонгуулийг хүчинтэйд тооцох шийдвэр гарсан ч черкессүүд болон Телевийн талынхан БНУ-ыг хуваахын төлөө тэмцэл явуулсан.

2001 онд автомашинд тавьсан бөмбөг дэлбэрч хүний аминд хүрсэн алан хядлага болсон бөгөөд гэмт хэрэгтнүүд нь Чечений салан тусгаарлагчид гэж үздэг.

Засаг захиргааны хуваарь[засварлах]

Нийслэл Черкесск хот нь улсынхаа хойд захад байрладаг.

Тус БНУ нь 8 дүүрэгт хуваагдах бөгөөд 4 хот, 140 тосгонтой.

Хотууд[засварлах]

Эдийн засаг[засварлах]

Аж үйлдвэрлэлийн салбарууд нь нийслэл Черкесскт төвлөрсөн байдаг. Хойд хэсгээр химийн, автомашины үйлдвэрүүд, мал аж ахуй, өмнөд хэсгээр олборлох аж ахуй, мод боловсруулах, хонь үржүүлэх газрууд олон бий.

Агуулахад байгаа «Карачай-Черкесс» зургийн цомог