Карлос Бүүзер

Карлос Остин Бүүзер, бага (Англи: Carlos Austin Boozer, Jr., 1981 оны арваннэгдүгээр сарын 20-нд ХБНГУ-ын Ашаффенбург хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны «Лос-Анжелес Лейкерс» багийн хүчний довтлогч юм.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Бүүзер Дьюкийн их сургуулиас 2002 онд драфтын №34-өөр Кливленд Кавальерс (2002—2004) ирж байв. Түүний дараа Юта Жаз (2004—2010) багт тоглоод улмаар 2010 оны долоодугаар сарын 8-нд $13–14 сая долларын гэрээг байгуулан Чикаго Буллз багт элсчээ.[1][2][3] НБА-гийн Бүх оддын тоглолтонд хоёр удаа (2007, 2008) оролцож байсан тэрээр шигшээ багийн бүрэлдэхүүнд Олимпийн 2004 оны хүрэл, 2008[4] оны алтан медальтай.

2014 оны долоодугаар сарын 17-нд гэрээний нөхцөлд нийцэж тоглож чадаагүй[5] Бүүзерийн цалинг 3.25 сая доллараар султган 13.55 саяар тоглуулахаар «Лос-Анжелес Лейкерс» тохиролцов.[6]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Jones, Tony. "Jazz complete sign-and-trade with Bulls for Boozer | The Salt Lake Tribune". Sltrib.com. Retrieved 2011-03-07.
  2. Aldridge, David (2010-07-07). "Boozer agrees to five-year deal with Bulls". NBA.com. Retrieved 2011-03-07.
  3. "NBA Salaries - Chicago Bulls". HoopsHype. Retrieved 2011-03-07.
  4. "US hoops back on top, beats Spain for gold medal". Sports.yahoo.com. Retrieved 2011-03-07.
  5. "Lakers Awarded Carlos Boozer". NBA.com. Turner Sports Interactive, Inc. July 17, 2014. Retrieved July 17, 2014.
  6. "Source: L.A.'s Boozer bid $3.25M". ESPN.com. July 18, 2014. Retrieved July 18, 2014.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]