Карл Фридрих Гаусс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Carl Friedrich Gauss.jpg

Математикийн хаан хэмээн алдаршсан Карл Фридрих Гаусс (герм. Carl Friedrich Gauß, лат. Carolus Fridericus Gauss) 1777 оны 4 сарын 30-нд Германд төрсөн бөгөөд 1855 оны 2 сарын 23-нд таалал төгсчээ. Гауссын сод ухаан хүүхэд байхаасаа л тодорч эхэлсэн. Түүнийг хөлд орж байх үедээ хэрхэн гайхалтай сод ухаан нь илэрч байсан тухай олон хошин яриа, дурсамжууд байдаг. Тэрээр арван хэдтэй өсвөр насны хүүхэд байхдаа хэдийн математикт нээлт хийж эхэлсэн. Хэдийгээр 1801 онд хэвлүүлсэн хэдий ч түүнийг өөрийн оргил бүтээл болох Арифметикийн хүүрнэл (лат. Disquisitiones Arithmeticae) хэмээх бүтээлээ 1798 онд 21-тэйдээ бичиж дууссан гэдэг. Энэ бүтээл нь тооны онолын салбарын суурь болсон бөгөөд өнөөдөр ч үндсэн ач холбогдолтой хэвээрээ байгаа билээ.

Түүний багын тухай олон хууч яриа байдаг. Түүний нэгэнд: түүнийг 3 настай байхдаа аавынхаа санхүүгийн тухай хийж байсан тооцоон дахь алдааг олж засахыг хэлж өгсөн гэж өгүүлдэг. Өөр нэгэн түүх бий. Түүнийг сурагч байхад сургуулийнх нь багш J.G. Büttner сурагчдыг хийлгэх ажилтай байлгаж цаг авахын тулд тэднийг 1-100 хүртэлх тоог нэмж нийлбэрийг нь бодож олох даалгавар өгчээ. Харин түүний гайшралыг төрүүлэн, тэрээр энэ даалгавараа хэлж дуусаагүй байтал залуу хүү Гаусс энэ бодлогын хариуг олчихлоо хэмээн түүнд хэлжээ. Итгээгүй ч тэрээр хэрхэн бодсон арга болон хариугаа хэлэхэд багш нь ч өөрөө гайхсан байна. Гаусс энэ тоог дарах байдлаар боджээ. 1-ээс 100 хүртэлх тоог хамгийн эхнийх, хамгийн сүүлийнх гэсэн байрлалаар нэмбэл хос тоонууд гарах болно. Тухайлбал 1+100=101. 2+99=101, 3+98=101. Гэх мэтчилэнгээр энэ явц 50 дахин давтагдах болно. Тэгэхээр 50 × 101 = 5050 гарах болно гэж тооцсон байжээ.