Кармело Антони

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Кармело Антони
Төрсөн 1984 оны 5-р сарын 29-ны
Flag of the United States (Pantone).svg Америкийн Нэгдсэн Улс Брүүклин, Нью-Иорк
Үндэстэн Америк
Ажил Сагсан бөмбөгийн тамирчин
Цахим сүлжээ
http://www.carmeloanthony.com/

Кармело Кияам Антони (1984 оны 5-р сарын 29-ны өдөр мэндэлжээ), Мело гэж хочлогддог тэрээр Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин бөгөөд одоогоор "NBA"-ийн New York Knicks багт хүчин зүтгэж байна. "Towson Catholic"-ийн ахлах сургууль болон "Oak Hill" академийг амжилттай дүүргэсний дараагаар тэрээр "Syracuse"-ийн их сургуульд элсэн орж 2003онд тэдэнд хамгийн анхны үндэсний аварга цолыг авчирсан байна. Тухайн тэмцээний туршид тэрээр хамгийн шилдэг болон хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн юм. Syracuse-ийн их сургуульд өнгөрүүлсэн улирлын дараагаар тэрээр их сургуулиа орхиж 2003оны NBA-ийн драфт буюу шинэ тоглогчдын сонгон шалгаруултанд орж драфтын 3дахь сонголтоор "Denver Nuggets"баг сонгож авсан байна. Тэрээр Denver Nuggets багт олон жил хүчин зүтгэсний дараагаар 2011оны солилцоо наймааны цонхоор New York Knicks багт очсон байна. NBA-d орсноосоо хойш тэрээр лигийн хамгийн алдартай тамирчдын 1 болж чадсан байна. Тэрээр шилдэг Rookie багт нэрлэгдэж,5 удаагийн бүх оддын тоглолтонд сонгогдож, мөн 5 удаа NBA-ийн шилдгүүдийн багт нэрлэгджээ. Антони Nuggets-ийг тэргүүлэн 2удаа дивизионий аварга, 2004-2010онд жил болгон playoff-д шалгаруулсан ба 2009онд бүсийн финал хүртэл явж байжээ. Энэ амжилт нь 1985оноос хойших анхны анжилт юм. Мөн тэрээр Америкийн үндэсний шигшээ багийн гишүүн бөгөөд анх 2004оны бүрэлдэхүүнд багтаж 2004оны олимпын тоглолтын хүрэл медаль, 2008оны олимпын наадмын алтан медаль, 2012оны олимпын наадмын алтан медаль, 2006оны сагсан бөмбөгийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн арвин амжилттай юм. Түүний амжилт үүгээр зогсохгүй тэрээр 2012оны олимпын наадмын үеэр АНУ-гийн багийн 1тоглолтонд авсан тоглогчийн онооны рекорд амжилтийг 37оноо Нигерийн шигшээ багийн эсрэг тоглож байхдаа авж шинэчлэн тогтоосон байна.[1]

Бага нас болон ахлах сургууль[засварлах]

Антони NY хотын Брүүклин дүүрэг дэхь Red Hook-д төржээ, түүний эцэг нь Пуэртө Рико бөгөөд эх нь Африк гаралтай. Түүний аав нь Мело-г 2настай байхад өөд болжээ. Түүнийг 8н нас хүрэх үед тэдний гэр бүл Baltimore руу нүүсэн байна. Тэнд тэрээр зөвхөн атлетик чадвар биш өөр олон чадварыг олж авсан байна. [2][3][4]

Коллеж дэхь кареер[засварлах]

2002-2003оны хооронд Антони Syracuse-ийн их сургуульд 1жил тоглохдоо 22.1оноо дунджилж(бүх NCAA-д 16д, Дорнод бүсэд 4-д бичигдхээр амжилт) 10самбраас бөмбөг авалт дунджилсан нь(NCAA-д 3д орохоор амжилт) тэдний баг 2003 оны NCAA буюу коллежийн сагсан бөмбөгийн аварга болоход хангалттай байлаа. Түүний ачаар Оранжмен баг түүхэн дэхь анхны аваргийг авсан юм. Тэрээр багаа оноогоор болон самбараас бөмбөг авалт, 1тоглолтонд дундажлах минутаар тэргүүлсэн юм. Шилдэг 4ийн тоглолтонд Техасын их сургуулийн эсрэг авсан түүний 33 оноо нь багаа ялалтанд хүргээд зогсохгүй шинэ тоглогчийн шилдэг 4ийн тоглолтонд авсан онооны рекордыг шинэчилсэн байна. Аваргын төлөөх тоглолтонд Канзасын их сургуулийн эсрэг тэрээр 20оноо 10самбараас бөмбөг авалт хийжээ. Түүний багийн дасгалжуулагч JIm Boehim түүнийг тодорхойлохдоо өнгөрсөн жилийн хамгийн шилдэг коллежийн сагсан бөмбөгийн тоглогч түүнтэй эн зэрэгцэх тоглогч өнгөрсөн байгаагүй гэж хэлжээ. Антони коллежийн сагсан бөмбөгт 2 эсвэл 3жил тоглоно гэж төлөвлөж байсан боловч тэрээр өөрийн коллежийн кареерыг хаяхаар шийдэж 2003 оны NBA-ийн драфтад орхоор бэлдэв. Антонигийн коллежийн зарим амжилтуудаас дурдахад NCAA-ийн оны шилдэг шинэ тоглогч, түүний баг нь 30-5гэсэн амжилт үзүүлэн NCAA-ийн аварга мөн All Big East team ийн 1-р баг, All Big East team шинэ тоглогчдийн 1-р багт тус тус нэрлэгджээ.[5][6][7][8]

Эшлэл[засварлах]

  1. http://espn.go.com/blog/new-york/knicks/post/_/id/22958/melo-makes-history-in-u-s-win
  2. Romano, John (April 7, 2003). 'Cuse shares in freshman's fun outlook. St. Petersburg Times.
  3. Paese, Gabrielle (April 11, 2003). Island Takes Pride In Carmelo Anthony’s Roots, Even Though Syracuse Freshman’s Future Lies In The U.S.. Puerto Rico Herald.
  4. Lopez, Aaron (October 29, 2006). Growing up Melo: Choosing an outlet instead of a dead end. Rocky Mountain News.
  5. Carmelo Anthony Statistics.
  6. "Super-frosh scores 33; 'Cuse beats Texas in Final Four", CNN. April 28, 2010-нд авсан. 
  7. Drape, Joe. "Freshmen Give Boeheim a Finish to Savor", The New York Times, April 8, 2003. April 28, 2010-нд авсан. 
  8. Coach Boeheim Quotes – Media Day 2003–04.

Гадны холбоос[засварлах]

Загвар:Нью-Йорк Никс багийн багийн бүрэлдэхүүн

Загвар:2012 оны зуны олимпт АНУ-ын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг