Каролины арлууд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Каролины арлуудын газрын зураг
Каролины арлуудын байршил
Япад нар жаргаж байгаа нь

Каролины арлууд (англ. Caroline Islands) нь Номхон далайн баруун хэсэгт, Шинэ Гвинейн хойд талд өргөн уудам талбайд тархсан арлуудаас бүтэх ольтриг юм. Улс төрийн хувьд тус бүлэг арлын зүүн хэсэг нь Микронезийн Холбооны Улс, хамгийн баруун үзүүр нь Палауд харьяалагдана. Түүхэндээ Нуэвас Филипинас буюу Шинэ Филиппин хэмээн нэрлэгдэж, Филиппиний Манилад захирагддаг, Испанийн Зүүн Энэтхэгийн бүрэлдэхүүнд багтаж байжээ.

500 орчим жижигхэн шүрэн арлаас тогтох тус арлууд нь Филиппиний зүүн талд орших бөгөөд хамгийн том арал болох Япаас Манила хот хүртэл 1200 миль зайтай. Ихэнх арал нь нам дор, хавтгай шүрэн атолл бөгөөд зарим нь далайн түвшнээс дээш өндөрт өргөгдсөн байдаг.