Каталон орон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Каталон орон
ᠻᠠᠲ᠋ᠠᠯᠥᠨ ᠣᠷᠤᠨ
—  Flag of Spain.svg Испани улсын өөртөө засах орон  —

Сүлд туг

Сүлд тэмдэг
Испанийн газрын зурагт
Нутгийн хуваарь Дөрвөн аймаг:
Барселона, Таррагона,
Льейда, Жирона
ӨЗО-ы төв Барселон (1.6 сая)
Газар нутаг 32,114 км²
Хүн ам (2012) 7,565,603 хүн (2/19)
Нягт сийрэг 240 хүн/км²
Ард түмэн испани үндэстэн
(испаничууд)
каталан үндэстэн
(каталанчууд)
Цахим газар gencat.cat
.cat - домэйн нэр
Тийн ялгал
нэрлэх Катало́н ᠻᠠᠲ᠋ᠠᠯᠤᠨ
харьяалах Каталоны ᠻᠠᠲ᠋ᠠᠤᠨ ᠤ
өгөх орших Каталонд ᠻᠠᠲ᠋ᠠᠯᠥᠨ ᠳᠤ
заах Каталоныг ᠻᠠᠲ᠋ᠠᠯᠥᠨ ᠢ
гарах Каталоноос ᠻᠠᠲ᠋ᠠᠯᠥᠨ ᠠᠴᠠ
үйлдэх Каталоноор ᠻᠠᠲ᠋ᠠᠯᠥᠨ ᠢᠶᠠᠷ
хамтрах Каталонтой ᠻᠠᠲ᠋ᠠᠯᠥᠨ ᠲᠠᠢ
чиглэх Каталон уруу ᠻᠠᠲ᠋ᠠᠯᠥᠨ ᠤᠷᠤᠭᠤ

Каталон, Каталони, [каталоонь], ᠻᠠᠲ᠋ᠠᠯᠥᠨ (каталон); каталанаар Catalunya, испаниар Cataluña [каа-та-лүүнь-яа], КаталунИспани улсын харъяанд Пиренейн хойгийн дорно умард захад 32 мянган км² газар эзлэж, 7 сая 56 түмэн хүн тээн оршиж буй өөртөө засах орон.

Өөртөө засах орны төв нь 1.5 сая хүнтэй Барселон хот. Цаашилвал Каталоны иргэдийн 70 хувь (5.3 сая) Барселон хотын бөөгнөрөлд аж төрөн сууж байна. Барселон хотыг агуулсан Барселон аймаг, Жирона, Льейда, Таррагона гэсэн дөрвөн аймаг Каталонд бий.

Каталон хос хэлтэй газар. Испани (хүн амын 46.53%-ийн төрөлх хэл), каталан (37.26%), окситан хэлээр нэвтрэлцэнэ. Замын тэмдэг, гудамжны хаяг гээд бүгд хос бичигтэй.

Каталон орон улс дотроо Арагон, Валенстай, гадагш Андорра, Францтай хил залгадаг. Газрын дундад тэнгист тулсан урт эрэгтэй. Барселон, Таррагоны хоёр боомт үйлчилнэ.

Каталоны ард түмэн Испаниас тусгаарлаж шинэ улс үүсгэх арга сүвэгчлэн байгаа.

Зураг[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Каталоны зураг сэлт»