Кейт Бекинсэйл

Кейт Бекинсэйл
Kate Beckinsale
Кейт Бекинсэйл 2011 онд
Кейт Бекинсэйл 2011 онд
Бүтэн нэр Кэтрин Бэйли Бекинсэйл
Иргэншил Их БританиИх Британи Их Британи
Төрсөн огноо 1973 оны 7 сарын 26
Төрсөн газар ЛондонАнгли
Гэр бүл Лен Уайзман
Танил үе 1991—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин

Кэтрин Бэйли "Кейт" Бекинсэйл (Англи: Kathryn Bailey «Kate» Beckinsale, 1973 оны долоодугаар сарын 26-нд Лондон хотод төрсөн) — Английн эмэгтэй жүжигчин юм.

Замналын товчоон[засварлах | кодоор засварлах]

Телевизийн цувралуудаас танигдсан Оксфордын оюутан Бекинсэйл Уильям Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн «Өчүүхэнийг дэгдээгч» (1993) романтик инээдэм цаашлаад «Ютландын агь» (1994), «Цочир ферм» (1995), «Эмма» (1996), «Алтан цөгц» (2000) кинонуудад чадмаг тогложээ. Тухайн үедээ язгууртан хэвшмэл дүрээр гаршсан Кейт «Сүүлчийн бүжиг» (1998), «Сүйдсэн харш» (1999), «Сувдан эрэг» (2001), «Зөн билиг»-ээр (2001) дараа нь «Нисгэгч» (2004), «Удирдлага»-аар (2006) илүү алдаршсан.

Түүнчлэн триллер адал явдалт «Ван Хельсинг» (2004), «Цасан шамарга» (2009) болон «Өөр ертөнц» цувралд Бекинсэйл гол дүр бүтээсэн юм.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Америкийн жүжигчин Лен Уайзмантай 2004 онд ханилж, охинтой болсон.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Кейт Бекинсэйл – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]