Келли Сотертон

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Келли Сотертон
Kelly Sotherton 2.JPG
Хөнгөн атлетик
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Келли Жэйд Сотертон
Төрсөн огноо 1976 оны 11 сарын 13 (1976-11-13) (37 настай)
Төрсөн газар Англи, Вайт арал, Ньюпорт
Төлөөлсөн улс: Flag of the United Kingdom.svg Их Британи
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Афин 2004 Долоон төрөлт
Дэлхийн АШТ
Хүрэл Оосака 2007 Долоон төрөлт
Танхимын ДАШТ
Мөнгө Валенси 2008 Таван төрөлт
Танхимын ЕАШТ
Мөнгө Мадрид 2005 Таван төрөлт
Мөнгө Бирмингем 2007 Таван төрөлт
Мөнгө Парис 2011 4x400 м буухиа
Төлөөлсөн улс: Flag of England.svg Англи
 
Медалиуд
Хамтын нөхөрлөлийн наадам
Алт Мельбурн 2006 Долоон төрөлт

Келли Жэйд Сотертон (англ. Kelly Jade Sotherton, 1976 оны 11 сарын 13-нд төрсөн) нь Английн долоон төрөлт болон 400 метрийн гүйлтийн тамирчин асан эмэгтэй. Тэрээр долоон төрөлтөөр 2004 оны зуны олимпоос хүрэл медаль хүртэж, 2008 оны зуны олимпод дөрөвдүгээр байрт шалгарч байв. Түүнчлэн 2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2006 оны Хамтын нөхөрлөлийн наадмын алтан медальтай. 2010 оны 11 сард тэрээр хөл болон нурууны гэмтлийн улмаас долоон төрөлтөө орхиж, 400 метрийн гүйлтэд төвлөрөх болсон.[1] Гэхдээ нурууны гэмтэл нь бүрэн эдгэрэлгүй, Лондоны олимпод оролцож амжихааргүй болсон тул 2012 оны 5 сарын 27-нд их спортоо орхижээ.

Өсвөр насандаа Сотертон Хэмпширт нетболоор хичээллэж байснаас гадна долоон төрөлтөөр Английн дунд сургуулиудын аварга болж байжээ. Тэрээр Мидлэндс рүү шилжиж, 2000 оны олимпийн аварга Дениз Льюистэй цуг бэлтгэл хийх болсон бөгөөд 2002 оноос насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох болсон. Сотертон Бирчфилд Харрьерс хөнгөн атлетикийн клубт харьяалагддаг байв.

Түүний сул тал нь жад шидэлт байсан бөгөөд түүнд муу амжилт үзүүлснээсээ болж медалиас олон удаа мултарч байсан түүхтэй.

Хувийн дээд үзүүлэлт[засварлах]

Kelly Sotherton 1.JPG
Төрөл Үзүүлэлт
200 м 23.39 сек
400 м (танхим) 52.47 сек
800 м 2 мин 07.94 сек
100 м халхалттай 13.18 сек
Өндрийн харайлт 1.87 м
Уртын харайлт 6.79 м
Бөөрөнцөг түлхэлт 14.66 м
Жад шидэлт 40.81 м
Таван төрөлт (танхим) 4927 оноо
Долоон төрөлт 6547 оноо

Эх сурвалж[засварлах]

  1. http://news.bbc.co.uk/sport1/hi/athletics/9147480.stm ; and, The Independent, 14 February 2011

Гадны холбоос[засварлах]