Керамзит
Керамзит нь хөнгөн ба сийрэг барилгын материал юм.
Агуулга |
[засварлах] Үйлдвэрлэл
Керамзитыг шавраас гаргаж авах ба шаврыг тээрэмдэн, цельсийн 1200 хэмд эргэдэг зууханд шатаана. Ингэснээр органик нэмэлт бодисууд нь шатан, 4- 5 дахин томрон, хөөж бөмбөлөг хэлбэртэй болдог.
[засварлах] Түүхээс
Анх 1917 онд Америкийн Бирмингхэм хотын тоосгоны үйлдвэрт керамзит гаргаж авах оролдлого хийсэн байна. С. Ж. Хэйд нь тус материалыг нээжээ. Ур аргыг Дани улсад цааш нь хөгжүүлсэн байна. Нидерланд, Англи, Швед ба ОХУ удаалан үйлдвэрлэж эхэлжээ. 1955 оноос Германы Хэннштэдт хотод керамзитын үйлдвэр ажиллаж эхэлсэн байна.
[засварлах] Хэрэглээ
Керамзит нь ойролцоогоор 40 мм хүртэл диаметртэй, дулаан сайн тусгаарладаг ба бараг өөгүй бөмбөлөг хэлбэртэй тул нэмж боловсруулалтгүй зуурмаг болон бетоны нэмэлт болгон ашиглана. Мөн хөнгөн бетон хийхэд хэрэглэдэг. 4 мм хүртэл ширхэгтэйг нь хана ба өнгөлгөөны зуурмагт ашиглана.
Керамзитыг цэцэрлэгжүүлэлтийн салбарт хөрс сайжруулалт, ногоон дээвэр, ба гидропоникт өргөн хэрэглэдэг. Ус ба шимт бодисуудыг сайн шингээдэг тул керамзитыг мөн цэцэгжүүлэлтэд тасалгааны цэцэг тарихад ашиглана.
[засварлах] Тусгай хэрэглээ
Дээрх үндсэн хэрэглээнээс гадна керамзитыг доорх салбаруудад хэрэглэнэ:
- Агаар ба хий цэвэрлэх системд шүүлтүүр (хими) маягаар
- Бохир ус цэвэрлэх байгууламж ба шүүлтүүрийн зориулалтаар
- Биореакторт
- Микориза ургуулахад хөрсний нэмэлт болгон
- Урсгал ус цэвэршүүлэлтэд ба хөрсний цэвэршүүлэлтэд хорт бодисуудыг багасгадаг нянгуудыг үржүүлэхэд
- Борооны ус шингээлтэд
- Давсгүй хальтиргаанаас сэргийлэх бодис болгон
- Катализаторт
- Ханын өрлөгөнд тоосго маягаар
[засварлах] Нэмж унших
Тус материалын түүхээс:
- Reinsdorf, S.: Leichtbeton, Bd. I: Leichtbeton aus porigen Zuschlagstoffen; VEB Verlag für Bauwesen, Berlin, 1961.
Уг материалын шинж чанарын талаар:
- Wesche, K.: Baustoffe für tragende Bauteile, Bd. 2: Beton, Mauerwerk; Bauverlag, Wiesbaden und Berlin, 3. Aufl. 1993; ISBN 3-7625-2681-8.
[засварлах] Холбоос
| Commons: Керамзит - зураг, дуу, бусад юмс |