Кесарево хагалгаа

Кесарево хагалгаа (Англи: Caesarean section, Cesarean section) нь эхийн савыг хагалж, ургийг гарган авах мэс заслын арга юм. Монголчууд үгийн дуудагдах төстэй байдлаар нь хийсвэр хагалгаа гэж нэрлэдэг.

Кесарево хагалгааны байдал

Эртний Ромд төрөлтийн үед нас барсан эхийн биеэс хүүхдийг гаргаж авахад хэрэглэдэг байсан аж.

Мөн Африкийн Уганда орчмын жижиг үндэстнүүд эртнээс нааш кесарево хагалгаа хийдэг байсан ул мөр олдсон.

Европт 19-р зууны үеэс хийгдэх болсон хэдий ч эхэндээ эхчүүдийн 80 гаруй хувь нь хагалгааны үед халдвар авч нас бардаг байлаа.

20-р зуунд ариутгалын тал дээр ахиц гарч, өдгөө эх барих анагаах ухааны гол цөм болон хувирчээ. Гэхдээ эхийн эндэгдэл ердийн төрөлтөөс 4-10 дахин их байдаг. Өмнө нь кесарево хагалгаа хийлгэж байсан эх дахин төрөх үед ихэвчлэн мөн л кесарево хагалгаагаар төрдөг. Ердийн аргаар төрөх боломжтой байдаг хэдий ч савны урагдалт ихэсдэг тул зайлшгүй тохиолдолд кесарево хагалгаа хийх бэлтгэлтэйгээр ердийн аргаар төрүүлдэг байна.

Үгийн гарал[засварлах | кодоор засварлах]

Ромын зохиолч Плинийн бичсэнээр бол Цезарийг эхийнх нь хэвлийгээс зүсэж хагалан төрүүлсэн аж. Тиймээс Цезарь гэх нэрийг түүнд өгсөн бололтой. Иоханнес Мэлбер 1482 онд үүнийг тодорхойлсон нь: «Cesar keiser, sic dictus, quod ex ventre matris cesus» («Эхийнх нь хэвлийгээс зүсэж гаргасан тул Цезарь, Кайзер хэмээн нэрлэжээ»).[1] Cesus (= caesus «зүссэн», caedere гэдгээс «огтлох») нь мөн цезура гэх үгтэй ойролцоо утгатай (латин хэлний caesura «зүсэлт», «эсгэж огтлох»).[2] Caesar гэдгээс мөн Kaiser гэх нэршил бий болсон ба энэ нь латин хэлний sectio caesarea (цезарийн зүсэлт) гэдгээс герман хэлний Kaiserschnitt (кайзер зүсэлт) гэдэг үг бий болжээ. Англи болон франц хэлэнд өнөөдрийг хүртэл caesarean section буюу césarienne хэмээн хэрэглэсээр байна.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Кесарево хагалгаа – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Кесарево хагалгаа – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Johannes Melber (de Gerolczhofen): Vocabularius praedicantium sive Variloquus. Hrsg. von Jodocus Eichmann. Greyff, Reutlingen (1479–)1482 (Vgl. Universitäts- und Landesbibliothek Darmstadt: Bibliografische Angaben).
  2. Friedrich Kluge, Alfred Götze: Etymologisches Wörterbuch der deutschen Sprache. hrsg. von Walther Mitzka. 20. Auflage. De Gruyter, Berlin / New York 1967; Neudruck („21. unveränderte Auflage“) ebenda 1975, ISBN 3-11-005709-3, S. 340.