Киев

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Киев
Київ
Киев хот
Тусгаар тогтнолын талбай
Киев-н далбаа
Киев-н сүлд
Туг Сүлд

Киев-н байршил
Киев хотыг улаан өнгөөр тодруулсан, Украйн улсын газрын зураг

Солбицол: 50°27′00″N, 30°31′24″E
Улс Flag of Ukraine.svg Украйн
Түүх  
Байгуулагдсан 5-р зуун
Засаглал  
 - Захирагч Леонид Черновецкий
Газар нутаг  
 - Нийт 839 км²
Өндөр 179 м
Хүн ам  
 - Нийт (2008) 2,819,566
 - Нягтрал 3299/км²
Цагийн бүс UTC+2
 - Зун   UTC+3
Шуудангийн код 01xxx-04xxx
Утасны код +380 44
Цахим сүлжээ: http://www.kmv.gov.ua

Киев эсвэл Кыйив (Украйн хэл: Київ) нь Украйн улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Днепр мөрний эрэг дээр, тус улсын хойд хэсэгт оршино.

Киев хот нь Зүүн Европын аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёлын чухал төв билээ. Түүх дурсгалын газар олонтой тус хотын дэд бүтэц өндөр хөгжсөн байдаг.

Украйны домог ёсоор Кий, Щек, Хорив, Либидь хэмээх ах дүү дөрөв Киев хотыг үндэслэсэн гэдэг бөгөөд том ах Кийгийн нэрээс хотын нэр үүдэлтэй. 5-р зуунд байгуулагдсан тус хот нь Зүүн Славын улс төр, соёлын төв, Киевийн Русийн нийслэл болон хөгжиж байсан бөгөөд 1240 онд монголчуудын довтолгооны улмаас бүрэн сүйдсэнээр нөлөөгөө алджээ. Хожим Литовын Их Вант Улс, Польш, Оросын харьяанд орж байв. 19-р зуунд Орос оронд өрнөсөн аж үйлдвэрийн хувьсгалын нөлөөгөөр хот дахин эрчимтэй хөгжжээ. 1934 оноос Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украйн Улсын нийслэл болсон тус хот Дэлхийн хоёрдугаар дайны улмаас үлэмж сүйдсэн ч хурдацтай сэргээн босгож, Зөвлөлт Холбоот Улсдаа Москва, Ленинградын дараа орох том хот нь болж чаджээ. 1991 онд ЗХУ задрахад тусгаар тогтносон Украйн улсын нийслэл болсон билээ.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр