Ким Вань-сонь

Ким Вань-сонь
2012 он
2012 он
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр김이선 - Ким И-сонь
Төрсөн өдөр1969 оны 5 сарын 16 (1969-05-16) (54 настай)
Төрсөн газарСөүл, Өмнөд Солонгос
Яс үндэссолонгос үндэстэн
Улсын иргэнӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Ажил үйлдуучин
Дуулдаг хэлсолонгос, хятад
Танил үе1986 он — өнөөдөр

Ким Ваньсонь (сол. 김완선Ким Вань-соньKim Wan Sun, төрсөн нэр нь Ким Исонь) — 1969 онд төрсөн, одоо 54 настай, улсдаа «Өмнөд Солонгосын Мадонна», «эмэгтэй Майкл Жексон» хэмээн зүйрлэгдэн алдаршсан дуучин юм.

KBS телевизийн эрхэлсэн шагналаас шилдэг дуучин шагналыг 5 жил (1987-1992) дараалан хүртжээ.

1990-ээд оны дундуур хятадаар дуулсан гурван цомгийг Тайваньд хэвлүүлэн борлуулж байв.

Хавайд суралцсаны дараа 2011 онд ахин нэг цомог гаргасан бөгөөд өдгөө залуу авьяастныг бэлтгэдэг компани үүсгэн ажиллуулж байна.

Цомог[засварлах | кодоор засварлах]

Бүтэн цомог
  • 1986: 《오늘밤]》 (Өнөө шөнө)
  • 1987: 《나홀로 뜰앞에서》 (Эхний эгнээнд ганцаар)
  • 1988: 《나홀로 춤을 추긴 너무 외로워》 (Ганцаар бүжиглэх уйтгар)
  • 1989: 《기분 좋은 날》 (Сайхан өдөр)
  • 1990: 《삐에로는 우릴 보고 웃지》 (Биднийг дооглох тоть)
  • 1992: 《애수》 (Гуниг)
  • 1994: THe FirSt ToUCh — Тайваньд гаргасан
  • 1995: 《極度魅力》 (Сэтгэл татам) — Тайваньд гаргасан
  • 1996: 《迷迷糊糊》 (Нойрмог) — Тайваньд гаргасан
  • 1996: Innocence
  • 2002: S & Remake
  • 2005: rEturN
Нэмэлт цомог
  • 1990: 《ランバダ》 (Ламбада) — Японд гаргасан
  • 2011: Super Love
  • 2011: Be Quiet
  • 2012: The Beer
  • 2014: Goodbye My Love
  • 2016: 《강아지》 (Puppy)
  • 2016: Use Me
  • 2016: Set Me On Fire
  • 2016: Odisseya