Ким Клийстерс

Ким Клийстерс Теннисчин
Ким Клийстерс
Ким Клийстерс, 2010
Улс: БельгиБельги Бельги
Төрсөн өдөр: 1983 оны 6 сарын 8
Өндөр: 174 см
Мэргэжлийн тамирчны гараа: 1997
Зодог тайлсан: 2012
Тоглодог гар: баруун
Шагналын мөнгө: 24.442.340 Америк доллар
Ганцаарчилсан
Амжилт: 523:127
Түрүүлсэн тэмцээн: 41 ЭТX, 3 ОУТХ
Оргил чансаа: 1 (2003 оны 8 сарын 11)
Чансаагаар тэргүүлсэн долоо хоног: 20
Их Дуулга
Хос
Амжилт: 131:55
Түрүүлсэн тэмцээн: 11 ЭТX, 3 ОУТХ
Оргил чансаа: 1 (2003 оны 8 сарын 4)
Чансаагаар тэргүүлсэн долоо хоног: 4
Их Дуулга
Холимог
Их Дуулга
Эх сурвалж: ОУТХ-ы албан ёсны цахим хуудсан дахь теннисчний мэдээлэл (Цахим холбоос)

Ким Антони Лоде Клийстерс (нид. Kim Antonie Lode Clijsters; 1983 оны 6 сарын 8-нд төрсөн) нь Бельгийн мэргэжлийн теннисчин. Тэрээр ганцаарчилсан болон хос төрлөөр аль алинд нь чансаагаараа дэлхийд тэргүүлж байсан удаатай. 2011 оны 1 сарын 31-ний байдлаар 2-рт бичигдэж байна. Тэрээр ээж болсныхоо дараа хамгийн олон удаа Их дуулгын ганцаарчилсан төрөлд түрүүлсэн амжилтыг Маргарет Куртын хамтаар эзэмшдэг.

Клийстерс ЭТХ-ны цувралын 41 тэмцээнд ганцаарчилсан төрлөөр, 11 тэмцээнд хос төрлөөр тэргүүлж байв. Америкийн нээлттэй тэмцээнд 3 (2005, 2009, 2010), Австралийн нээлттэй тэмцээнд 1 (2011) удаа, нийтдээ Их дуулгад 4 удаа түрүүлжээ. Тэрээр мөн Их дуулгад 4 удаа аман хүзүүдэж байснаас гадна ЭТХ-ны цувралын аварга шалгаруулах тэмцээнд ганцаарчилсан төрлөөр 2002, 2003, 2010 онуудад тэргүүлсэн. Хос төрлөөр 2003 онд Францын нээлттэй тэмцээн, Вимблдонд тэргүүлж байв. Клийстерс 2007 оны 5 сарын 6-нд зодог тайлах болсноо гэнэт зарласан[1], гэхдээ 2 жил орчмын дараа буюу 2009 оны 3 сарын 26-нд ЭТХ-ны цувралд дахин оролцох болсон тухайгаа мэдэгджээ[2]. Буцаж ирснээсээ хойш дөнгөж гурав дахь тэмцээндээ буюу Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж, цагаан хуудсаар тус тэмцээнд оролцоод түрүүлсэн анхны теннисчин болсноос гадна 1980 оны Эвонн Гүүлагонгоос хойш томоохон тэмцээнд түрүүлсэн анхны ээж-теннисчин болсон байна[3].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Sport.be (Memento 7. Арваннэгдүгээр сар 2006 цахим архивт), Kim's Diary-Thanks you, 6 May 2007
  2. Reuters.com, Clijsters announces return to tour, 26 March 2009
  3. SportsIllustrated.cnn.com

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Ким Клийстерс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан