Ким Нам-иль

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ким Нам-илийн 2010 оны зураг

Ким Нам-иль (солонгосоор 김남일, дуудлага нь [ким-наам ийль], англи латин үсгээр хэвшсэн нь Kim Nam-Il, оросоор Ким Нам Иль) — 1977 онд Сөүл хотод төрсөн, арын хагас хамгаалагчийн байранд тоглодог Өмнө Солонгос улсын хөлбөмбөгчин. Ким Нам-иль 1998 оноос улсын шигшээд багтаж 2013 оны 6-р сарын байдлаар 97 удаа (түүхэнд 9-р байр) тоглоод байна. 2002 оны ДАШТ-д чадварлаг тоглосноороо "тоос сорогч" гэсэн хоч зүүж, урлагийн одод шиг охид хүүхнүүдийн шүтээн болон шуугиулснаар[1] Чүннам Дрэгонс (2000-2004) багийнхаа нэр хүндийг ч өсгөжээ.[2] Ихэнхдээ Солонгосынхоо багт тоглож, зарим жил Япон, Нидерланд, Оросын багуудад хөлслөгдөн тоглож байсан Ким Нам-иль 2012 оноос улсынхаа Иньчонь Юнайтед багт хүчин зүтгэж байна.

Лавлах бичиг[засварлах]