Кино урлагийн түүх

Кино бол урлагийн төрөл зүйлийн хувьд хамгийн сүүлд буюу 1895 оноос үүссэн гэж тооцогддог. Кино урлаг шинжлэх ухаан техникийн ололт дээр тулгуурлан үүсч хөгжсөн гэж хэлж болно. Кино хэдийгээр оройтож мэндэлсэн ч урлагийн бусад төрлүүд дотроос асар хурдтайгаар бусдыгаа гүйцэж түрүүлэн хөгжсөнөөр урлагийн бүх төрлүүдийн нэгдэл болж гарч ирсэн юм. Кинонд утга зохиол, уран зураг, хөгжим драм гээд орохгүй урлагийн төрөл гэж байхгүй. Энэ талаасаа их түгээмэл болох шинж чанар нь цөөхөн жилийн дотор дэлхийн олон сая живаа хүмүүсийн дунд шуугиан тарьсан. Эхлээд дуугүй байснаа дуутай, хар цагаан байснаа өнгөтэй, өргөн формат, 35 байснаа 70мм-ийн хальс, дуу нь моно байснаа стерео гээд ингээд яриад байх юм бол киноны хөгжил маш цөөхөн жилийн дотор танигдахгүй болтлоо дэвшсэн.

1877 онд Шарль Эмиль Рено гэгч хүнхэр толийг ашиглан өгөгдсөн урт зургуудыг уртаар нь урсан гарч хөдөлгөх праксиноскоп гэсэн төхөөрөмжийг зохион бүтээж байжээ.

1881 онд Виллиам Кеннеди, Лори Диксон нар кино прожекторын анхны хэлбэр кинетоскопыг зохион бүтээж, түүнийгээ Monkeyshines гэж нэрлэж байв. Энэ оны дараа Томас Эдисон голланд ах дүүсийн зохион бүтээсэн анхны кинетоскопыг шинэчлэн зохион бүтээсэн юм. Энэ нь анхны хэрэглээний кино гаргах төхөөрөмж болсон байна.

Францын Люмьер овогт Огюст, Луи гэгч ах дүү хоёр 1895 онд Америкийн зохион бүтээгч Томас Альва Эдисоны 1847-1931 туурвисан кинетоскопыг улам боловсронгуй болгон сайжруулж, Парисын Капуцинуудын өргөн чөлөөнд “Галт тэрэг ирсэн нь”, “Ажилчид үйлдвэрээс гарч байна” хэмээх богино хэмжээний кино үзвэрийг хүмүүст толилуулж, кино урлагийн түүхийн шавыг тавьсан билээ.

1895 онд ах дүү Люмьерүүд кинематограпыг өөрсдийн нэр дээр патненталж авч байсан байна. Ингээд 1895 оны 12 сарын 28-нд хамгийн анхны худалдааны зорилготой киног тэд гаргаж байсан бөгөөд энэ нь 20 минут үргэлжлэх бөгөөд 10 тусдаа үйл явдлыг харуулж байсан байна.

Хамгийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино 1903 онд 'The Great Train Robbery' гэсэн нэртэй гарч байжээ. 1927 онд жүжигчин Жонсон “Хүлээгээрэй. Та нар бүгдийг үзэж чадсангүй шүү дээ” гэж, кино дэлгэцнээ анх удаа дуугарсан ажээ.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.