Кипчак

Кипчак буюу Кипчакууд (бас Кипчак түрэгүүд, Кыпчакууд юм уу Половууд гэж нэрлэдэг) бол Дундад зууны үед Евразийн тал нутгийн зарим хэсэгт нутаглаж байсан түрэг угсааны нүүдэлчин ард түмэн, холбоо юм. Анх VIII зууны үед Түрэгийн хоёрдугаар хаант улсын бүрэлдэхүүнд нэр дурдагдсан, тэд Алтайн бүс нутагт нутаглаж байгаад тэндээсээ дараачийн зуунуудын туршид өргөжин тэлж, эхлээд Кимакийн хаант улсын бүрэлдэхүүнд орж, дараа нь кумануудтай нэгдсэн холбооны нэг хэсэг болсон байх маш их магадлалтай. Понт-Каспийн тал нутаг, Хятад, Сырдарья, Сибирьт кипчакуудын бүлгүүд байсан. Куман-Кипчакийн холбоог XIII зууны эхэн үед монголчууд байлдан дагуулжээ.

Кипчакууд 1200 оны орчим

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Кипчакууд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан