Киргиз үндэстэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хиргис үндэстэн
Кыргыз(дар)
Kyrgyz girl Tash Rabat.jpg
Олон нэр орос, англи бичгээс → Киргиз
хиргис, англи бичгээс → Кыргыз
монгол-түрэг үсгийн зохицлоос → Хиргис
Өнөөгийн байдал
Нутаг орон Дэлхий даяар — 4.6 сая. Үүнээс:
Кыргызстан Хиргис (БНХирУ) — 4,006,009 (2012)[1]

Узбек улс Узбек (БНУзбУ) — 250 мянга (багцаа)[2]
Flag of the People's Republic of China.svg Хятад (БНХАУ) — 187 мянга (2010)[3]
Орос Орос (ОХУ) — 103,422 (2010)[4][5]
Flag of Tajikistan.svg Тажик (БНТажУ) — 60,715 (2010)[6]

Хасаг Хасаг (БНХасУ) — 26.8 мянга (2011)[7]
Хэл аялгуу төрөлх Хиргис хэл, Хиргист бас Орос хэл
Бичиг үсэг Кирил (Хир.), Араб (Хят.) үсгийн Хиргис бичиг
Шүтлэг Сунни дэгт Лалын шашин
Төрөл холбоо
Ойр төрөл Алтай ястан, Шор, Хакас ястан
Хэл угсаа Түрэг угсаатан
Өвөг дээдэс Енисейн Хиргис, Усун

Киргиз (заримдаа Хиргис, Кыргыз гэх; мо.б. ᠬᠢᠷᠭᠢᠰ; хир. кыргыз; орос. киргиз; англ. kyrgyz; олон тоогоор Киргизүүд, Хиргисүүд, Кыргызууд, магадгүй Киргизчүүд, Хиргисчүүд, Кыргызчууд; хал. Буруд; хир. кыргыздар; орос. киргизы; англ. kyrgyzs) — одоо цагт 4.5 сая хүнийг хамарч, түүнээс 80% нь тусгаар тогтносон Киргиз улсдаа, 20% нь Узбекистан, БНХАУ, ОХУ г.м бусад улсад амьдарч буй үндэстэн.

Нэр[засварлах]

Өдгөө монгол хэлээр Монгол улсад «Киргиз», «Хиргис», «Кыргыз» гэж гурван янзаар бичиж байна. Хамгийн дэлгэр нь ЗХУ-ын хожуу үеэс Монголд танигдсан КиргизКазах»-тай адил тохиолдол). Гурван хэлний авиа, үсэг сэлгэлтээр ялгагдана. Чингиз Айтматовын нэртэй хавсруулж жишэе. Хиргисээр «Кыргыз», «Чыңгыз» гэж бичсэн нь оросоор «Киргиз», «Чингиз», монголоор «Хиргис», «Чингис» гэж бичих зүй тогтол байна. Монголд анхны томоохон гэх 1982 оны толь бичигт хүнд нь «Хиргис»-ийг, улсад нь «Киргиз»-ийг хамааруулсан удаатай.[8] Хятадад монголоор «ᠬᠢᠷᠭᠢᠰ» (Хиргис), Орост буриадаар «Хиргис», халимагаар «Буруд» (Бурууд) гэж бичдэг боловч давтамж цөөн. Монголд аль олон тооны дагаврыг (-д, -с, -үүд, -чүүд) залгах нь бат хэвшээгүй, эргэлзээтэй. Дээрх гурван нэр «Хяргас», «Хягас», «Хагас», «Хакас» зэрэг үгстэй ижил гаралтай.[9]

Язгуур гарал[засварлах]

Гол өгүүлэл: Киргизстаны түүх

Төв Ази, Өмнөд Сибирь, Енисей мөрний дагуу нутгаар нутаглаж байсан Түрэг угсааны нүүдэлчдийн нэг нь өнөөгийн Хиргисийн өвөг дээдэс байсан. Енисейн Хиргисүүд 9-р зуунд өнөөгийн Монгол оронд төвлөж асан Уйгуруудыг цохин дутаалгасны дараа Монголд удаан тогтолгүй баруунш нүүдэллэж одоогийн Хиргис оронд иржээ гэж түүхчид үздэг. 18-р зууны эх хүртэл киргизүүд Тэнгэр уулын киргиз, Сибирийн буюу Енисейн киргиз гэсэн хоёр бүлэгт хуваагдаж байсан ба Зүүнгарын Цэвээнравдан хаан 18-р зууны эхээр (1705?) өөрийн харъяат Сибирийн киргизийг Орост эзлүүлэхгүйн тулд мөн өөрийн харъяанд байсан одоогийн Киргизстан буюу Тэнгэр уул руу нүүлгэсэн бололтой. Тэд хэдийд Тэнгэр уулын киргиз, Сибирийн Енисейн киргиз гэж хуваагдах болсон нь тодорхойгүй бөгөөд Киргизийн хаант улсаас хойш ингэж хуваагдсан байж болох юм.

Тархалт[засварлах]

Киргиз[засварлах]

Киргиз улсад 2012 оны эхний байдлаар 4 сая 6 мянган киргиз хүн байгаа нь улсын бүх хүн амын 72.2% гэсэн үг.[10] Улс даяар киргизүүд тархан суурьшдаг. Хамгийн олондоо Нарийн мужид 99.2%, багадаа Чүй мужид 59.1% буюу улсынхаа 9 том нэгжид бүгдэнд нь олонх байж чадаж байгаа. Зөвлөлт Киргизийн үед буюу 1959 онд Киргизүүдийн эзлэх хувь түүхэнд хамгийн бага (40.5%, энэ үед Оросууд 30.2% ) болж багасч байсан.[11] Түүнээс хойш киргизүүдийн эзлэх хувь нэмэгдсээр байгаа.

Хятад[засварлах]

БНХАУ-ын ШУӨЗО-ы доторх уйгур (64%) олонхтой Кызылсу - киргиз өөртөө засах тойрогт Хятад улс дахь киргизүүдийн 78% буюу 125 мянган (тойрогтоо 28%) хүн амьдарч байна. Энэ тойрог Киргиз улсынхаас Нарийн мужтай хаяа залгадаг. Хятад улсын 2000 оны тооллогоор 160 мянган хүн яс үндсээрээ Киргиз (хятадаар 柯尔克孜族 Kēěrkèzī zú) болж таарсан.

Урлаг[засварлах]

Манас туулийг хайлагч (манасч)

Киргиз ардын урлагийн ноён оргил нь «Манас» тууль. Энэ тууль нь хамгийн урт буюу 1 сая давсан мөрийн тоогоор Гиннесийн номд тэмдэглэгдсэн бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус өвийн жагсаалтанд бас бүртгэгджээ. Манас тууль нь Киргиз хүмүүсийн итгэл үнэмшил, аж ахуй, түүх, газар орны нэрс г.м маш олон талын ач холбогдолтой. Түүнээс гадна киргизээр акын гэж хэлдэг үлгэрч (туужч, түүх өгүүлэгч) хүн хүндлэгдэнэ. Домбра (товшуур)-аар хөгжимдөн дуулдгаас үзвэл "Домборын үлгэр" гэлтэй. Акынуудын дунд «Айтыш» гэж тэмцээн болдог.

Зүүлт, тайлбар[засварлах]

  1. Национальный состав населения (оценка на начало года, человек)
  2. Censuses 1970–1989 show 0.9 % Kyrgyz population share in Uzbekistan total, 2000 estimates were also 0.9 % (Ethnic Atlas of Uzbekistan), actually Uzbekistan population is 27,767,100 (2009), so 0.9 % is appr. 250,000
  3. Перепись населения Китая 2010 г.
  4. Официальный сайт Всероссийской переписи населения 2010 года. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
  5. Всероссийская перепись населения 2010. Национальный состав населения РФ 2010
  6. Том 3. Национальный состав и владение языками, гражданство населения Республики Таджикистан
  7. Численность населения Республики Казахстан по отдельным этносам на 1 января 2011 года.
  8. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын "Орос-Монгол толь"-д 1982 оны II хэвлэлийн 213-р талд киргиз - хиргис (хүн), киргизка - хиргис эмэгтэй, хиргис эхнэр, киргизский - хиргис, хиргисийн, киргизский язык -хиргис хэл, 832-р талд Киргизия - Киргиз, Хиргис, Киргизская Советская Социалистическая Республика-г Зөвлөлт Социалист (Нийгэм Журамт) Бүгд Найрамдах Киргиз Улс гэж тус тус орчуулсан байдаг.
  9. В.Я. Бутанаев, Ю.С. Худяков. - История енисейских кыргызов. // Абакан: ХГУ им. Н.Ф. Катанова, 2000. 272 с. ISBN 5-7810-0119-0
  10. Национальный состав населения Киргизии 2012
  11. Демографические тенденции, формирование наций и межэтнические отношения в Киргизии