Кирсти Ковентри
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Кирсти Лэй Ковентри (Англи хэл: Kirsty Leigh Coventry, 1983 оны 9 сарын 16-нд төрсөн) нь Зимбабвегийн усанд сэлэгч, дэлхийн дээд амжилтын эзэн тамирчин юм. Олимпийн 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медальтай.
Тэрээр төрөлх Хараре хотынхоо ахлах сургуульд суралцаж байхдаа Сиднейн олимпод оролцож, Зимбабвегийн түүхэнд олимпийн усанд сэлэлтийн хагас шигшээ уралдаанд шалгарсан анхны тамирчин болж, тухайн ондоо Зимбабвегийн шилдэг эмэгтэй тамирчнаар нэрлэгдэж байв. Ахлах сургуулиа төгсөөд АНУ-ын Обурны их сургуульд элсэн орж, усанд сэлэлтийн багт хичээллэн, сургуулийнхаа шигшээ багт багтан тэмцээн уралдаанд оролцож байв.
| Өмнөх |
Эмэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах төрлийн дэлхийн дээд амжилт 2008 оны 8 сарын 11 - одоог хүртэл |
Дараах Одоогийн эзэмшигч |
| Өмнөх |
Эмэгтэйчүүдийн 200 метрийн араар даллах төрлийн дэлхийн дээд амжилт 2008 оны 2 сарын 16 - 2008 оны 7 сарын 5 |
Дараах |
| Өмнөх |
Эмэгтэйчүүдийн 200 метрийн араар даллах төрлийн дэлхийн дээд амжилт 2008 оны 8 сарын 16 - одоог хүртэл |
Дараах Одоогийн эзэмшигч |